Их сургуулиа төгсөөд төрийн албанд орж цөөн хэдэн жил зүтгэлээ. Дараа нь Киото хотод ирж ахиад л их сургуулийн ширээнд сууж, номын дуу сонсон хоёр оныг үдэв. Номын дуу сонсохоор нийгэмд гарч ажиллаж байсан үед ажиглаж, мэдэрсэн зүйл маань тархинд боловсорч, цээжинд хурж эхэлдэг юм байна. Цээжиндээ байгаа бодлоо энд суугаа Монголчуудтайгаа хуваалцах дуртай боллоо. Пиво задалж байгаад л ороо бусгаа цагийн байдлын тухай цэцэрхэн суудаг байв. Хоосон цэцэрхэл хонгиогүй сумтай адил. "Буу хална" гэж оносон хэллэг юм гээч. Тэгээд л анд Тулгатын танилцуулснаар блог гэдэг ертөнцийн барааг харж золгов.
Намайг ерхөг найгасан цэлгэр атарт авчраад тавьчихсан юм шиг л санагддаг юм байна. Газар хагалж, контентсийн тариа ургуулах бүх багаж, хэрэгсэл нь бэлэн. Анжис чирсэн "саалийн фермийн салга улаан"-ууд үнэгүй ярайж байнаа. Бариад үзсэн чинь болж байна.Интернет дээрээс хотмэйл төдийхөн эргүүлдэж, хов живийн чатаар энэ ертөнцийг төсөөлж байсан хүү "атар эзэмшихээр" эргэлт буцалтгүй шийдэв.
Анхандаа ч баруун солгойгүй хагалаад л дайрлаа. Би хаана явж байна, хаашаа явж байна, бусад маань хаа байна, хэн нь тариа, хэн нь буурцаг, хэн нь ногоо тарьж байна бүү мэд. Тоос манаргаад л, хар утаа хаяад л өдөр шөнөгүй манарган хагас оныг барав. Тэгээд орчноо ажиглах сөгөөтэй болоод хараад байх нь ээ, блог ертөнц гэдэг өөрийн хөгжлийн хандлагатай, иргэний нийгмийг өөрчлөх чадалтай, нэг том хүч болж байгааг анзаарав. Эзэмшсэн атар хэдэн мянган га-д хүрч, эзэнгүй тал бүрэн сэржээ. Тэгэхээр хэн нь хаана юу тарьж байгаа гэх мэт наад захын мэдээллээ өвөр зуураа солилцож, зохион байгуулалтыг нь сайжруулчихвал АТАР маань цаашдаа ангаж цөлжсөн Монголын НИЙГМИЙГ өөрчилж чадах юм байна гэж бодогдох болов.
Сэтгүүлч Галааридын хэлээд байгаа ИРГЭН СЭТГҮҮЛЧ нарыг мэндлүүлж, БЛОГ ТОЙМЧИД-ыг цуглуулаад, тариалалтын явцыг бүх атарчдад мэдэгдэж байх Диспетчерийн цэг байгуулах шаардлагатай болжээ. Энэ талаар Тулгат, Зоригт, Ганбаатар, Говь Отгонбаяр гээд л блогын ертөнцийн тэргүүн эгнээнд яваа нөхөд аль эртнээс дуугарч эхэлсэн л дээ. Ингээд уулзах боломжтой байгаагаар нь Тулгат, Зоригт нартай санал солилцож, мөн тухайн үед Токиод ажлаар ирээд байсан Буянцогт, Отгонбаяр нартай зөвлөж, БҮГДЭЭРЭЭ хэмээх сайтыг бий болгохоор зорьсон юм. Энэ нь АТАР-уудын уулзварын цэг - HUB, замч хөтөч, иргэнийн сэтгүүлзүйн тэргүүн талбар болох болно гэж төсөөлж байна. БҮГДЭЭРЭЭ аяны шувуу болгон хуран чуулдаг замаг сайт нуур байх болно. БҮГДЭЭРЭЭ нийгэмд гэгээ авчрах их хүч болох болно.
I HAVE A DREAM TODAY!

2 comments:
Шинэ оны мэнд!
Naranbayar aa, chinii counter chini neg l buruu zaagaad baih shig (yer nemegdehgui, zarimdaa harahaar bagassan ch yum shig haragdaad).
Za yamar ch gesen BMN deer hicheetsgeeye!!
Post a Comment