Tuesday, November 28, 2006

Блог тоймчид төрөх цаг

Монгол хэлээр бичигдсэн интернэт дэх сайтууд өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Төрийн байгууллагуудын сайтуудаас авахуулаад хувь хүн хүртэл цахим ертөнцийн далай дотор Монгол хэмээх арлыг бүтээж байна. Та монгол хэлтэй л бол энэ арал дээр визгүй агаад үнэгүй зорчих эрхтэй болно. Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх Монгол арал дээр ногоон хурганы арьс, нохойн битүү туурай хүртэл байна. Арал бас өөрийн зохион байгуулалттай. Төрийн байгууллагууд хийгээд аж ахуйн нэгжүүд болон аливаа байгууллагууд ерөнхийдөө нэг газар төвлөрөн барилгаа барьж байх жишээтэй. Харин хувь хүмүүс блог гэдэг хороолол барьчихсан бужигнаж байна. Энэ хороололд ойролцоогоор цээжээр багцаалахад 300 орчим айл байх шиг. Үүнээс 50 орчим айл нь байнга хүнтэй, орсон гарсанд цайтай ундтай байхад үлдсэн нь ихэнхдээ эзгүй гэрийн үүд нь цоожтой. Бодвол завгүй байдаг биз ээ.

Гэхдээ арал дээрх айлуудыг олж очиход жаахан төвөгтэй байгаа нь үнэн. Зам заагаад өгчих газар ховор, айлууд тухайн өдөрт ямар хоол хийж байгаа, тухлаад суухад ямар сайхан яриа дэлгэхийг “ховлоод өгөх” хүн байхгүй нь жаахан тиймхэн. Тэр байтугай хэнтэй улс төрийн талаар яриа дэлгэж, хэнээс эдийн засгийн талаар хэрэгтэй юм олоод дуулчихыг хараад дэлгээд өгөх лавлагаа одоогоор байхгүй л байна.

Блогууд дээрх бичлэгүүд, update зэргийн талаар тоймлон хүргэх бааз байгуулагдаагүй байгаа нь жуулчдын тоог хязгаарлаад байх шиг. Уг нь блогууд дээр гарсан бичлэгүүдийг салбар тус бүрээр ангилаад агуулгыг нь тоймлоод өгчихвөл ирж буй жуулчинд их л амар болох юм.

Монгол хэл дээрх интернэтийн контентсууд цаг минутаар баяжин тэлсээр байна. Агуулж буй мэдээллүүд аварга болоод ирэхээр тэднийг хураангуйлан тоймлож, уншигчдад хүргэх хэрэгцээ яахын аргагүй урган гарч байгаа юм. Интернэт биднээс олон олон ТОЙМЧ-дыг хүлээж сууна. Чадварлаг тоймчид блог ертөнцийг шинэ шатанд гаргах цаг нь ирж байх шиг.

6 comments:

Anonymous said...

Хүүе э тэр тоймчид яахвээ. Аяндаа төрөөд гараал ирнэ байх...
Би Хамар Лодонгоо хүлээгээ л танай хаалгыг сахиастай хэд хонолоо... Хэзээ үргэлжилүүлэх вэ Найзаа?

Наранбаяр said...

Харин ээ хө. Төрөх цаг нь ч болоод байгаа юм. Хамар Лодонгоо тэгж байгаад крилл үрүү буулганаа. Чадвал энэ долоо хоногийн эцсээр дуусгах бодолтой. Одоо нэг л бүлэг үлдсэн.

Anonymous said...

ganbaatariin blog deer jijken lavlagaa bii boltson bnleeshde. ter chin jaahan hurdan update hiigddeg bolchuul, bas jaahan bolovsrongui bolchuul ih zugeer yumshigee. gesnees Kyotogiin ih surguuli deer byatshan uimeen garlaa,tsomiin laboratory bdg bairnd gal garsn gevuu garah shahsan ch geluu, galit sonsood Naranbayar zugeer bgaa, hamar lodong unshih hog ongoroh yum bish bgaa ch gej bodogdoh shig..

Anonymous said...

Ай хөөрхий. Наранбаяр маань эсэн мэнд л байгаам шиг байна. Хамар Лодонтой уулзах нээ Тогоруу.
Тэр лавлагаа гээд байгаа зүйл харин хурдлуулах арга олдохгүйм байна лээ. Яахав тэгс хийгээд тэсэж байтал "тоймчид" төрөх байх...

Наранбаяр said...

Нээрээ манай лаб-н ойролцоо тэр айхавтар гал чинь гарсан шүү. Би яах вэ мэнд байж л байна. Хамар Лодонгоо л дуусгая.

Оюунбодол said...

zuv zuv. bi bas ene talaar bicheed l suuj bna, hen neg chaddag aaviin huu/ohin garch ireed eniig hiicheesei, ter boltol huleegeel, ene sain sain toimchidiin haalgaas haalgaruu gelderch l yavhaasdaa..
ganbaatarin ter lavlah uul bolj l bn le shde, ushuu bolovsrongui bolgochihvol te..