Tuesday, March 07, 2006

Анхны алхам

Атар эзэмших хөдөлгөөн 1960-аад онд Монгол оронд давалгаалж байхад ийм нэртэй кино тухай үедээ хит болж байсан гэдэг. Интэрнэтийн ертөнцөд блог хэмээх жижиг трактор бариад газар сэндлэх ажлаа эхлүүлэхдээ өөрийн эрхгүй энэ нэр цээжинд орж ирэв. Өнөөдрөөс эхлэн би ч гэсэн тариаланч боллоо. Өнөөдрийг хүртэл би бусдын тарьчихсан тариаг харж, нүд хужирлаж явснаас хэтэрсэнгүй. Сайн нөхрийн зөвлөснөөр интернэтийн ертөнцөөр дүүрэн байгаа үнэгүй олон тракторын нэгийг барьж аваад унаад үзсэн чинь ер нь нэг л гарт ороод ирэх шинжтэй. Барихад ч хялбар юм. Элдэв зөвшөөрөл энэ тэр шаардаад байхгүй. Над шиг техникт А ч үгүй хүн хэзээ язааны жолооч шиг л руль мушгиад байх янзтай. Амархан лүд юм аа.

Амархан лүд юм аа гэж настай хүний амнаас гарам үгийг хээв нэг хэлж орхисны дараа санаанд нэгэн бодол зурсхийн орж ирэв. Бидний өвөө эмээ нар Атар эзэмших хөдөлгөөн өрнүүлж чадсан юм чинь залуучууд бид Блог эзэмших хөдөлгөөн яагаад өрнүүлж болохгүй гэж. Блог эзэмшицгээе. Интернэтийн ертөнц үрүү дайраад! Урагшаа!

Бэсүд Наранбаяр
Киото хот
2006.03.07

6 comments:

Togi said...

Гоё дvрсэлж бичжээ. Уран зураг шиг нэг тийм урлагийн vнэр ханхалж байна гээч. Хvмvvст уншуулах юмсан.

gobi said...

Блог руу дайрья. Нэмэр болог гээд

"Блог хэрэглэх арга замууд" гэсэн зүйлийг gobigobi.blogspot.com дээр орууллаа.

Naranbayar said...

Comment hairlasan ta buhendee bayarlalaa. Tsaashid ch gesen BLOG uruu dairtsgaaya.

Togi said...

Gobi-d,
deerh hayagaar chini uzeh gesen orohgui baina.

bud said...

Sain baitsgaana uu. Bi ehlen suraltsagch bna.Blog gej yu ve. Yaj ashiglah ve . Helj tusalna uu. Ug ni heregtei l ed baih daa.Gobigiin helsen site bolohgui bna.

Naranbayariin niitlel orchuulguud dajgui bolj bna shuu.

Naranbayar said...

Blog gej Homepage ashiglaj chaddaggui mani met shig internet ashiglalt deer noil ulsuudad zoriulsan niitiin dund heregledeg sambar gej oilgoj bolokh met. Nadad mail hayagaa ilgeevel endees blog neeh zaavriig yavuulj bolj baina.
Mun daraakh blog g haraarai. Heregtei medeelel ih bii.
http://togi3togi.blogspot.com/