ЭМОС-ийн нөхөдтэйгөө цуг амжилттай суралцах тухай ном бичихээр төлөвлөв. Суралцахуйн тэргүүн шугам болох сургуульд ажилладаг хүний хувьд энэ төслийг удирдах ажлыг миний бие хүлээн авлаа.
Шинэ Монгол сургууль дээр Математикийн долоо хоног хэмээх арга хэмжээ болдог. Гол зорилго нь долоо хоногийн турш хүүхдүүдийг математикаар амьсгалуулах, дурлуулахад оршино. 8-р ангийн хүүхдүүд Пифагорын теоремийн олон баталгааг интернэтээр олж ирээд илтгэж байхыг үзлээ. МЭӨ 6-р зуунд амьдарсан Пифагороос өмнө пирамид барьсан египетчүүд энэ теоромийг мэдэхгүйгээр пирамид барих боломжгүй байсан гэж хүүхдүүд хэлж байна. Тэдэнтэй математикийн багш Цогжаргалтай хамтран доорхи байдлаар ярилцав.
- Эртний египетчүүдэд араб тоо, ром тоо, ром үсэг, грек үсэггүй байсан. Тэд энэ хуулийг хэрхэн баталсан байж болох вэ?
- Багш аа, яг л хэлгүй хүнийг ярь гэж тулгасан мэт санагдлаа. Мэдээд байдаг илэрхийлж болдоггүй.
- Тийм тохиолдолд өөрийн биеэр турших, дүрс зүйж эвлүүлэх гэх мэт алхмуудаар л батална даа. Ингэвэл жинхэнэ өөрийн санаа төрөх юм.
Энэ ярианаас дараах зүйлийг бодлоо. Орчин цаг бэлэн мэдлэгээр чөдөрлүүлжээ гэж хэлж болно. Гэсэн атлаа бүтээлч сэтгэхүйтэй хүнийг цаг үе шаарддаг.
Бэлэн мэдлэг бол мэдлэгт тэмүүлэх аргамаг хүлгийн чөдөр мөн. Багш хүн сурагчийн оюуныг бэлэн мэдлэгээр чөдөрлөхгүй, түүнийг улам сайхан аргамаг болгохоор байнга тордох учиртай. Үүний тулд л дээрх шиг учир шалтгааны язгуур чанарыг ухсан, тэлсэн харилцан яриа хичээл бүрт байх ёстой ажаам.

No comments:
Post a Comment