Sunday, January 08, 2017

Эрвээхэй хатагтайн дуулал (2016)

Хэд хоногийн өмнө хүү маань Пуччинигийн Чёочёо сан буюу Madame Butterfly дуурийг Дуурийн театрт 8-р ангийнхантайгаа үзээд иржээ. Манай сургуулийн багш нар сонгодог урлагийг хүүхдүүдэд байнга үзүүлдэг нь сайхан.
Уг дуурийн оргил хэсэг нь миний бодлоор бол авааль нөхрөө гурван жил хүлээн ганихарч суугаа хатагтайн сэтгэлийн дуулал ари юм.
Дуурийн зохиомж энгийн. Америкийн цэргийн офицер Нагасаки хотноо байшин түрээслэн гэйша хүүхнийг эхнэрээ болгон аваад хэдэн жил амьдарсны эцэст нутаг буцна. Эргэж ирнэ гэж амлах боловч энэ нь түүний үнэнч амлалт ерөөс бус байв. Офицерт үнэн сэтгэлээ өгсөн бүсгүй түүний хүүг тээгээд хоцорно. Гэвч америк эр дахин ирэхдээ хуулийн дагуу гэрлэсэн эхнэрээ дагуулан ирэх бөгөөд янаг сэтгэлт Чёочоотойгоо уулзахгүйгээр үл барам  америк хүүхнээрээ дамжуулан 3 нас хүрсэн хүүгээ өгөөд явуулахыг шаардана. Амрагаа үнэнч хүлээсэн хөөрхий бүсгүй тэдний хайр сэтгэлийн бүтээл болсон хөөрхөн хүүгээ америк бүсгүйд хүлээлгэн өгөөд амиа егүүтгэнэ.
Уг дуурийг үзэж дуусаад манай 8-р ангийн охид "Эрчүүд ер нь ийм" гэж шүүмжлэн хэлэлцсэн сурагтай. 

Эрвээхэй хатагтайн ари
https://www.youtube.com/watch?v=mN9Dipgqdtw

No comments: