Sunday, January 08, 2017

Өндөр гэгээний нэгэн хөрөг (2016)

 
Эрдэнэ зуу хийднээ буй Өндөр гэгээний хөрөг. Энэ зургийг харахаар олон зүйл бодогддог юм. Монголд шашин дэлгэрч эхэлсэн үеийн анхдугаар богд гартаа хонины ууц барин таллаж байна. Занабазар өөрөө ууц хөндөж байгаагаар зуруулахыг хүссэн гэх. Шашны өмсгөл, номлол, сургааль, мэдлэгийг хүлээн авах боловч идэх хоол монголоороо, идэх хоолыг бэлддэг МАА ч гэсэн нүүдлийнхээрээ, монголоороо байна шүү гэснийг илэрхийлсэн хэрэг. Улс орон бүгд л ийм замаар хөгждөг. Өрнийн хөгжлийг нэвтрүүлсэн Японы Мэйжи-гийн эрин үе ч гэсэн 和魂洋才(Wakon Yosai) гэсэн бодлогыг хэрэгжүүлжээ. Япон бол японоороо, харин хөгжил технологийг өрнө дахинаас авна гэсэн санааг хэлсэн хэрэг.
Шинэ Монгол сургуулийг япон хэв шинжийн гэдэг. Мэндлэх ёс, гутлаа солих, дугуйлан секц, эцэг эх-сурагч-багшийн гурвалсан уулзалт, төгсөгч нарын бат нут холбоо гэх мэт Японоос нэвтрүүлсэн дэвшилтэт соёл бидэнд их бий. Гэхдээ бид ууцаа талладаг монгол хэвээр билээ.

No comments: