НОМЫН ХЭСГЭЭС
...Түүх бол соёл юм. Гэхдээ энэ нь бүх соёл иргэншилд
байдаггүй...
... Ази, Европын тэмцэл нь түүхийн гол сэдэв бөгөөд Азийг Европ дийлэх нь түүхэн
хувь заяа гэдэг үзлийг Херодот харамсалтай нь бий болгож орхисон юм...
...Сыма Цяний “Түүхэн тэмдэглэл” Хятад хэмээх ертөнцийг
тодорхойлсон бол Сыма Гуаны “Төрд туслах
нэвтэрхий толь” хятад үндэстний ухагдахууныг бий болгосон юм...
... Монголын эзэнт гүрний XIII зуунаас хойш үлдээсэн өмч бол Төв Евразийн
нүүдэлчид төдий биш юм. Төв Евразийн суурин иргэд хүртэл Монголын эзэнт гүрний
нөлөөг авч, өнөөгийн дүр төрхөө олсон юм. Үүний тод жишээ нь энэтхэгүүд,
иранууд, хятадууд, оросууд, Турк улсын туркууд болой....
.. Төв Евразийн
тал нутгаас орж ирсэн нүүдэлчдийн нөлөөгөөр шинэ Хятад ертөнц, шинэ Европ
ертөнц мэндэлжээ...
... “Татарын буулга”-ын эсрэг Оросын анхны ялалт гэж
үздэг Куликовын тулалдааныг тухайн үеийн улс хоорондын дипломат баримт бичигт
огт дурдаагүйгээс үзэхэд бодитой эсэх нь эргэлзээтэй, болсон гэхэд тун жижиг
хэмжээний тулалдаан байсан болов уу....
... Монголын
эзэнт гүрний баруун хэсэг Оросын эзэнт гүрэнд, зүүн хэсэг Чин гүрэн болон
хувирсан ажгуу...
... Монголын эзэнт гүрэн байгуулагдсанаар Хятадын соёл
иргэншилийг Монголын соёл иргэншил залгиж, энэхүү Монголын соёл иргэншил нь
өрнө дахинд хүрч Газар дундын тэнгис буюу Европын соёл иргэншилтэй шууд
холбогдох болов....
... Баруун Европод дундад зуун эхэлсэн нь тухай соёл
иргэншлийн дотоод учир шалтгаан, бие даасан хөгжлийн улмаас бус Монголын
өндөрлөгөөс нүүж очсон Хүн нарын үйл ажиллагаа германчуудыг Ромын газар нутагт
хөөн оруулснаас үүдэлтэй....
... Цинь, Хань улсын үеийн нэгдүгээр Хятад мөхсөний дараа
Сүй, Тангийн үеийн хоёрдугаар Хятадыг Төв Евразийн хээр талаас нүүдэллэн орж
ирсэн сяньби зэрэг нүүдэлчид бүтээсэн...Монголын эзэнт гүрний захиргаан дор
Хятад нь хүчтэй монголчлогдож, Юань, Мин, Чингийн үеийн гуравдугаар Хятад
бүрэлдсэн...
No comments:
Post a Comment