Sunday, June 17, 2012

"Цагаан буга" дахин хэвлэгдэв.

С.W.Николийн "Цагаан буга" туужийг 2004 онд орчуулан хэвлүүлснээс хойш найман жил өнгөрчээ. Анх орчуулсан номыг хэлэх үү, туршлага дутаж, найруулга зүй, үг хэллэгийн хувьд засах шаардлагатай байв. Уг номыг дахин хэвлүүлэх завшаан тохиосноор орчуулгаа чамбайруулж засах боломжтой боллоо. Номыг дахин хэвлүүлж өгсөн анд нартаа баярлалаа. Номын тухай танилцуулгыг дор нийтлэв. 


Энэ бол уран зөгнөл. Гэхдээ байж боломгүй зүйлийн тухай биш. XIII зуунд Японыг довтолсон Хубилайн цэрэг камиказэ хэмээх далайн хар шуурганд сүйрээгүй, харин эсэн мэнд газардсан гэж түүхийг өөрчилсөн юм. Тэгээд монголчууд Японыг эзэлж, тэдний нүүдлийн соёл иргэншил Японыг эрхшээх болно...Энэ туужаараа би хоточ нохой, адуу малын дунд өссөн, ээж аав, эх орон, хангай дэлхийгээ хайрладаг, эрэлхэг хүчтэй нэгэн хөвгүүний түүхийг дэлгэх гэсэн юм. Зохиолыг уншаад өөнтөглөн тохууцах нэгэн байхыг ч үгүйсгэхгүй. Миний зүгээс элдвийг бодуулах, сайн мууг ялгахыг зорьсонгүй. Харин туужийг зохиогч ер нь хэн бэ гэж асуусан хүнд би ингэж хариулна. Английн захиргаанд өссөн Кельтийн удам, инуйт, кури, кучин, этиоп дайчдын анд, монголчуудтай морь унаж, бөх барилдан, найрлан сууж, Япон орныг чин сэтгэлээсээ хайрлан аж төрөгч жирийн нэг зохиолч –
                                                                                                         БИ С.W. НИКОЛЬ 

...1274, 1281 онд монголчууд далайн гүрэн Японыг дайлсан билээ. Японд төр тогтсоноос хойш анх болсон энэхүү гадны довтолгооны улмаас төр улсад тулгарсан аюул занал япончуудын үндэсний ухамсрыг гүнзгийрүүлжээ. Энэ нь цаашдын Япон улсыг бүтээн байгуулахад асар их нөлөө үзүүлсэн... Хэрвээ хар салхи болоогүй бол “Цагаан буга”-ын үйл явдал бодит түүх болох байжээ. Энэ бол түүхэн сэдэвт уран зөгнөл. Гэхдээ зохиолын гол санаа нь соёл иргэншлийн тухай үзэл юм...
  
                                                    Анхны хэвлэлийг ивээн тэтгэгч ТАКАМИ ЮҮИЧИ

Хубилай хааны цэрэг Японыг эзэлсний дараа дэлхийн түүх эргэж, нүүдлийн соёл иргэншил энэ улсад хэрхэн хөгжсөнийг моринд эрэмгий, эрэлхэг, даруу Таака хэмээх хөвгүүнээр дамжуулан дүрсэлсэн уран зөгнөлт тууж. Хүн байгалийн хүйн холбоо хуудас бүрт нь шингэсэн энэхүү нэн сонирхолтой бүтээлийг цагаан бугын тухай кельт домгоор зангиджээ.
                                                                                                                   П.Наранбаяр
                                                                                                                                                                                                                                             
 

2 comments:

byambaa said...

dahin hevlegdsen yum uu. bi ehniihiig heden jiliin omno avch unshaad mgl yavuulchihsan kkk.

byambaa said...

uu tiim, haaya end sonin deer Nikol, guai gardgiin, bi tanimhairaad TSagaan bugiin zohiogch bna gej ireed l.