Wednesday, January 07, 2009

Морьтой цагдаа

Улаанбаатарыг Утаанбаатар гэж заримдаа цоллодог. Ихэнх нь сэконд ханд 100 гаруй мянган машин зам дээр түгжирч, мөн ийм тооны гэр хорооллын айлууд 40 гаруй хувийн чийглэгтэй нүүрс шатаан хүйлэн тэнгэрт хаяж байна. Их хотын бохирдлын асуудал хурцаар яригдсаар өдийг хүрэв. Хөгжлийн эмгэг улам л ужгирсаар.

Бодоод байх нь ээ, Улаанбаатар хотод адуу яагаад байж болохгүй гэж? Хөгжилтэй орнуудад ч морьтой цагдаа нар байдаг. Яг л зурагт байгаа шиг. Монголын цагдаа нар ихэвчлэн явган таваргадаг. Эргүүлийн цагдаа нарыг морьтой болговол зүгээрсэн. Монгол улс би андуураагүй бол 5 сая гаруй адуутай. Сэлэнгэ тийшээ бол том биетэй томсог маягийн морьд олон бий. Адуу олдоно. Тэжээх өвс байна. Цагдаа гэхээр дандаа явган таваргах ёстой юм уу? Дээр нь бас эргүүлийн ажилд дулааны улиралд дугуй ашиглаж болно. Эргүүл хөдөлгөөний хурд нэмэгдвэл их хотын амар жимрийн баталгаа улам сайжирна. Дугуй гэснээс та бүхэн Өндөрхаан хотод очиж үзсэн үү? Монголдоо хамгийн их дугуй унадаг газар байх аа. Хэдэн жилийн өмнө очиход хаа сайгүй дугуй унасан улсууд байсан. Хөрс гэмтээхгүй, тос утаа хаяхгүй, хөдөөгийн цэвэрхэн, жижиг хотод яг таарсан унаа. Байгальдаа ээлтэй хот гэж Өндөрхааныг шагнахсан.

13 comments:

A.Амарсайхан said...

Цагдаа нар хүний эрхэнд байдаг хүмүүс хөөрхий, "Мориндоо!" гэх командыг үг дуугүй биелүүлнэ. Харин секонд ханд мащины эздэд яаж тушаал буулгах вэ? Бас гэр хорооллынхонд "Нүүрсээ орхиё" гэх командыг хэн өгөх вэ?

Erkardo said...

Морьтой цагдаа бол сайхан санаа байна.

Утааг багасгах хамгийн шуурхай арга бол тогийг хямдруулах л гэж би боддын. нэмэлт станцууд барих гэх мэт

Харин урт хугацааны бодлого бол барилгажуулах биш харин нэгдсэн дулааны системийг нь төрөөс шийдэж өгөх. гаазаар байна уу, уураар байна уу нэгдсэн журмаар л шийдэх хэрэгтэй.

Хуучин машин бол уг нь бусад орнуудад машины татвар л юм шиг байлээшд Монголын татвар их бага гэж сонссон.

Pearle Deppsu said...

наад морьтой цагдаа чинь харин дажгүй санаа байна шүү

Anonymous said...

Хоёр жилийн өмнө М.Ганболд цагдаагийн дарга байхдаа санааг нь гаргаж байсан. УИХ, Засгийн газар дэмжээгүй. Романтик юм яриад бай гэсэн хариу авсан гэсэн.
Оронд нь харин хөдөлгөөнт эргүүлийн газрыг байгуулсан. Одоо энэ алаг тэрэгнүүд.

Наранбаяр said...

Коммент ирүүлсэн андуудад баярлалаа. Машинтай цагдаа нар машинаараа, үлдсэн нь морь дугуй ашиглавал гэсэн санаа. Аливаа асуудлыг нэг далайлтаар шийдэж чадахгүй л дээ. Гэхдээ хийх сонголтыг ямагт олон байлгах шаардлагатай гэж би боддог. Нийгмээрээ машин гэж түрхрээд морийг үгүйсгэх нь хаашаа ч юм.

Battur Sanchin said...

Дугуй л ер нь их зүгээр юм шиг, мөнгө нэхэхгүй, утаа хаяхгүй, эрүүл мэндэд ч тустай, жилийн хагаст хэрэглэчихнэ-бөөн хэмнэлт, тэгээд ч бөглөрнө гэх биш.

Одоо байгаа замаа дугуйнд нийцүүлж, өндөр хашлагыг нь намсгаж, өргөн бүдүүнийг нь тохируулахыг төр нь хариуцаад, нэг шийдвэртэй хөдлөөдөхвөл. Энд тэнд жижиг дугуйн парк нээгээд, багахаан төлбөртэйгээр хариуцлагатайхан ажиллачих сувгийг нь татаад өгвөл... Автобус, бензиний эрхшээлээс нийгэм багахан ч болтугай ангижрах юм да.

Тэгвэл би дандаа дугуй унана. Уул нь ч унадаг байсан юм, урт гартнууд л харин...

Battur Sanchin said...

Аан тийм, дугуйн хэрэглээ, ач тус, бололцооны талаархи судалгаа монгол хэлээр хаа нэгтэй байгааг мэдэх хүн байвал нь хуваалцаж сонирхуулна уу.

Buya said...

морьтой цагдааг би маш их дэмжиж байна,манайд бол яг болно. гэхдээ дандаа муугын харах гээд байдаг миний занг уу хотоор нэг баалгаж шээлгээд байвал ч үнэр танар хэцүүдээ. тэрийг шийдчихвэл ч гадны цагдаа нар энэ асуудлаа яаж шийддэгийн бол үзэж харсан дуулсан юм байвал хэлээрэй.

Anonymous said...

Мал л юм чинь нээрээ бааж шээх л байх даа. Гадныхан яаж шийдсэн юм бол доо.

Наадмаар манай 9 хөлт тугны адуунууд цэнгэлдэхээр нэг баагаад л явдагсан.

Anonymous said...

udurxaan-d tiim ix xujaa bdag gej medsengui shvv .xexe

Anonymous said...

сайхан санаа байна. Угаасаа монголчууд морьтон баатаруудаараа алдартай юм чинь хэхэхэ.
тэхдээ би энэ улаанбаатарын утааны талаар ингэж боддын зүгээр л халуун хүйтэн усны шугамыг нь татаж өгөөд халуун хүйтэны хоолойтой нь холбоод айл бүрт тоолуур тавиад татвар татаас авахад тэр гэр хоороллын алиудын сард хэргэлдэг нүүрсны үнээс хамаагүй бага гарах байлгүй. Тээд энэ хугацаа нь дууссан машиныг төр засаг нь монголд оруулж ирэхгүй байвал энэ асуудлыг маш амархан шийдэх байх хэхэхэ шал тэнэг юм биччилээ та нар шиг лаг биш болохоор хэхэхэ

Unknown said...

Наад морьтой цагдаа гэдэг чяинь зөв санаа. Орост ч бас цагдаа нар нь морьтой эргүүл хийгээд явж л байдаг.
Улаан талбайн оряимд бол бүүр ч их

Anonymous said...

ta nar chin yamar sonin um yariad bn daa ........... Haaguur ni yavah uu naad morinuud??? haaana tejeeeh uu ???