Wednesday, December 31, 2008

2008 он баяртай

2008 он одож байна. Улс төрийн амьдрал давалгаалав. Сонгуулийн жил байлаа. Саналын хуудас тооллого, сонгогчдын үнэмлэх дээр ажилласан тухай барим тавим яриа, 7 сарын 1-ний хэрэг явдал, 250 гаруй залуучуудад ял сонсгосон шүүхийн түргэвчилсэн үйл ажиллагаа гээд л. Эдийн засгийн хувьд халуурлын дээд цэгээс хүйтэрлийн доод цэг үрүү дэндүү хурдан давшиж буй өдрүүд үргэлжлэв. Ингээд л шинэ жилтэй золголоо.

Шинэ жилийн уур амьсгал орсон Улаанбаатарт замын хөдөлгөөн түгжирдэгээрээ түгжирч, асфальтан гадарга мөсөн гулгуур болов. Тэгээд мунхаглаад байх нь ээ, ер нь нийслэлд сүйх тэрэг явуулж яагаад болдоггүй юм бол гэсэн шүү бодол орж ирж байна аа. Машин морь хоёрын аль нь хурдан бэ? Улаанбаатарын замд бол сүйх тэрэг хамаагүй хурдан байж таарна. Яг л энэ зураг дээр байгаа шиг гоё хээнцэр. Гэхдээ үндэсний хэв загварыг өөртөө шингээвэл бүр сайн. Зундаа сүйх тэрэг жуулчдын дуртай унаа болно гэх мэт. Харин замыг нь яаж бий болгох вэ? Энэ далимаар замаа өргөтгөн, нийтийн эрх ашгийн үүднээс газрын мафи гэж нэрлэгддэг улсуудыг задлаад хаячихсан.

4 comments:

Erkardo said...

Гоё санаа байна. Утаа ч гаргахгүй амар. Тэргээ гэхдээ сайн дулаалахгүй бол хөлдөөд үхчиж магад. хэхэ

Мэнд хүргэсэнд баярлалаа. Танд ч бас шинэ оны мэнд хүргэе. Ирэх ондоо амжилт бүтээл дүүрэн, аз жаргалаар арвин сайхан амьдраарай.

Anonymous said...

Saikhan sanaa ba heregjuulj boloh l ajil. MONGOLD maani mori harin ch elbeg olon baidag,tegeed ch MORITON MONGOL gedeg shyy dee.he he

NARANBAYARTAA shine onii gal haluun mend hurgen undruus under amjilt huseye !

SAINZAYA.

Sainzaya said...

80-aad ond sonsoh,bujigleh durtai duunuudiin neg baij bilee.MOSCOW-t yostoi but avch baigaa biz?
he he

Alphaville - Big In Japan

http://www.youtube.com/watch?v=UDGYUZc2z3w&feature=related

Sainzaya

Наранбаяр said...

Sainzayad bas mend devdhuulye. Goyo duu shuu. Thanks