Морин дэл дээгүүр яарч явна
Нэгдэл байгуулагдаад хэдэн жил боллоо. Чавганцаас хөндийрсөндөө Хамар Лодон будаг нь ховхорхой авдраа шинэтгэж засахыг бодсонгүй. Өнгө гартал зүлгэхээ ч болив. Түүний амьдралын эрэл хүсэл нь ч авдрын нүүртэйгээ адилхан ховхорч эмтэрсэн бололтой. Ай даа! Чавганц хүн ханасан надтай нэг сэтгэл байх вэ[1]. Хамар Лодон би сортоо ларжаатай[2] явж чавганцын атааг буцалгая.
Нэгдэл байгуулагдаад хэдэн жил боллоо. Чавганцаас хөндийрсөндөө Хамар Лодон будаг нь ховхорхой авдраа шинэтгэж засахыг бодсонгүй. Өнгө гартал зүлгэхээ ч болив. Түүний амьдралын эрэл хүсэл нь ч авдрын нүүртэйгээ адилхан ховхорч эмтэрсэн бололтой. Ай даа! Чавганц хүн ханасан надтай нэг сэтгэл байх вэ[1]. Хамар Лодон би сортоо ларжаатай[2] явж чавганцын атааг буцалгая.
Түүнээс хойш Хамар Лодон нийтийн ч болог хувийн ч болог хаа бол тэнд модтой ноцолдоод махардаг боловч зан нь явах тусам сонин болжээ.
Ханш өнгөрч мал цадаад байхад бригадаас хүн ирж, “Нэгдэл дээр модны ажилтай” гэсэн үг өгчээ. Хамар Лодоны хамар нь цэнтийсэнгүй мөртөө маасайн инээжээ. Хамар Лодон одоо ч нэг өвжих цаг болж дээ. Суман дарга хүртэл Хамар намайг бэрх тоосныг үзэхгүй юү. Үүрийн дарга ч сандарсан төлөвтэй. Лав чухал ажилтай байх. Иргийн шүүс тавьдаг ам ширээ хийлгэх гэж буй болов уу. Яам ордны нуруу амлуулах гэж байгаа болов уу...гэж бодмогц бэрх л хөнгөн шингэн хөдөлжээ.
Замдаа тэрэг гилж яваа танихгүй жаал хүүтэй тааралдаж, багажаа гуйж тавив. Арлын шарын гэлдрээг даган алхаж байтал ногоо хөөсөн хонио дарж яваа хэлгий хоньчинтой халз тааралдав. Хамар Лодон цочсон хүчиндээ тэрэг онхолдтол үсэрч гараад лаг хийтэл завилжээ.
- Хамар ах хаа хүрнэ вэ?
- Аа... би... суман дарга заллага айлдсан тул найрт очиж явна. Өчигдөр үүрийн дарга намайг залаад өнөөдөр суман дарга бас хүүгээрээ тэрэг хөтлүүлээд ирүүлчихжээ. Ай, очъё доо очъё.
Хамар Лодон ингэж оргүй газар овоо босгосон боловч ичиж зовсонгүй мөртөө гэдрэг баярлав. Энэ үгийг хэлгий хоньчин чавганцын чихэнд хүргэхэд хүрвэл тэр яаж атаархах бол? Бараг хэрэм мөргөөд үхэх байх аа!
Нэгдэл дээр хэд хонох зуур албан гэрт ярилдах дуун гарч л байвал Хамар Лодон гар дахиа хаяад цонхон доор нь очиж чих тавьж л байлаа. Гэвч тэр болгоны ухааныг ер олохгүй. Тогтоож авах ой той нэн үгүй. Арваад хоногт зөвхөн “...Морин дэл дээгүүр яарч явна. Одоо ч нэг янз болох гэж байна” гэсэн хагас дутуу үгийг нь л олж цээжилсэн нь яамай. Хамар Лодон нэгдлийн даргад эрдмээ гайхуулж нүүр олох санаатай, хэрэггүй гэж байтал модон ор хийхдээ дөрвөн талд нь илүүц хашлага тааруулж өгчээ. Нэгдлийн дарга хөмсгөө зангидаж аваад түүнийг гэрт нь буцаасанд, аяа Хамар намайг өнгөрүү зүдрэхээс хичээгээд бусдаас өмнө чөлөө өглөө шүү гэж баярласныг яана.
Хэлгийн хоньчин чавганцад очоогүйг сураглаж мэдээд Хамар Лодон шар бүрийгээр хэлгийн хоньчинтой уулзахаар хүрчээ.
- За Хамар ах хэд хоногоор нэгдэл дээр суугаад найр өндөр болсон биз ээ?
- Хэлэлтгүй. Эрин эринд дундаа галтай, тойроод шөлтэй хоол. Суман дарга, үүрийн дарга мань гурав зөвлөлдөөд...
- Юу гэж хө?
- ... Морин дэл дээгүүр яарч явна. Одоо ч нэг янз болох гэж байна.
- Ямар янз болох гэнэ вэ?
Чухам ямар янз болохыг Хамар Лодон өөрөө ч пад тул хэлэхээс илүү илгай болжээ.
- Ээ... Тийм янз... Морин дэл дээгүүр. Юу ч гэсэн чавганц, хэлгий улсуудад л хэцүү гэнэ дээ гэж таваараа айлдаад санд мэнд зайлжээ.
Энэ нь нээрээ тус гарч, хэлгий хоньчныг тэр мөрт нь овоон ард гүйлгэж чаджээ. Уухай мөн болж байна! Муу чавганц сүнсээ зайлтал айж байгаа даа. Аяа, үгүйдвэл “Алий яадаг билээ? Арга байна уу? Хамар минь ээ!” гээд аврал гуйхаар ирж мэднэ шүү.
No comments:
Post a Comment