Хорьдугаар зуунд Монголчууд гурав тасарчээ. Нэг хэсэг нь Оросын харьяанд буй буриад зон, нөгөө хэсэг нь Монгол улсад суугаа монголчууд, үлдсэн хэсэг нь Хятадын захиргаанд байгаа өвөр монголчууд. Америкын алдарт монголч эрдэмтэн Рупены аль тэртээ 1964 онд туурвисан “20 дугаар зууны Монголчууд” хэмээх алдарт бүтээл ингэж эхэлдэг. Одоо энэ ном миний гар дор байхгүй буй тул яг үг үсгийн дарааллаар нэхэн санах боломжгүй байна. Гэхдээ ерөнхий утга санаа нь иймэрхүү зүйл байсан юм.
Монгол үндэстэн хил хязгаарын хувьд гурав тасраад зогсохгүй оюун соёлын өвийн хувьд ч өөр хоорондоо нэвтрэлцэхэд бэрхтэй хана босгожээ. Өөрөөр хэлбэл, хорьдугаар зууны сүүл хагасаас эрчимтэй холдож эхэлсэн хэл болон бичгийн ялгааг энд цохлон дурдмаар байгаа юм. Хэлний тухайд өнөөдөр Монгол улсад халх, Өвөр монголд цахар аялгуугаар ярилцах тул өөр хоорондоо нэвтрэлцэх төдийгүй муугүй ойлголцох боломжтой. Харин буриадуудтай оросоор ярихаас өөр аргагүй болсон бололтой. Буриад хэлээрээ ахмад настайчуул ярих төдий бөгөөд залуус нь зөвхөн оросоор л ярьдаг. Хэлний хувьд ч орос хэлний нөлөө нэвт шингэж, ихээхэн оросжсон гэдэг. Буриадад жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх газрыг “Хээлтэй эмд совет өгөх дом” гэж нэрлэдэг тухай явган яриа явдаг. Энэ ч ортой байх. Тэр байтугай, Буриадын автономит улсыг тарааж, Эрхүүгийн тойрогт нэгтгэх тухай энэ онд явуулсан санал асуулгаар хүн амын ихэнх нь Оросын гэр бүлд нэгдэхийг дэмжсэн гэж байгаа.
Харин Өвөр монголын цахар аялгууг бид түвэггүй ойлгодог. Үүний нэг жишээ нь, ӨМ-ын “Одон” телевиз. Харин уг телевизийн нэвтрүүлгийн дараа экран дээр урсах босоо бичгээ хараад уншиж ойлгодог хүн эдүгээ манайд тийм ч олон бус. Оюуны өв гэдэг бичиг үсгэндээ хадгалагдаж явдаг. Тэгэхээр 1945 оноос хойш 60 жилд бий болгосон Монгол улс дахь крилл үсгийн оюуны өвтэй Өвөр монголчууд болон буриадууд танилцах боломжоор хомс байсан нь ойлгомжтой. Гурван монголын хооронд хил хязгаар оршин тогтнохоос гадна Өвөр монголчууд хэл адил ч бичиг ондоо, буриадууд бичиг адил ч хэл ондоо байхын зовлонг амсч иржээ. Өөрөөр хэлбэл, оюуны өвийн том ангал үүсч орхисон байна. Энэ нь өвөр зуураа оюуны солилцоо, харилцаагаа хөгжүүлэх сонирхол, бодлого дутаж ирсний л харгай. ӨМӨЗО-ны тэргүүн гэж ямар хүн байдаг, эндхийн Коммунист намын хорооны кадрын хэдэн хувь нь хятад үндэстэн, ямар зохион байгуулалттай байдаг, өнөөдөр ӨМ-ын улс төрийн амьдрал ямар байна гэдэг бидний хувьд бөөн оньсого. Буриадуудын тухайд ч мөн л адил. Тэгэхээр Монгол улсын талаар ӨМ-чууд болон Буриадууд тодорхой нарийн ойлголттой явж байгаа гэдэгт би эргэлзэж байна.
Монголд өнөөдөр телевиз сонин олон гардаг болжээ. Эдгээр нь гадаад мэдээ гэхээрээ СNN-ий мэдээг орчуулчхаад Израйль, Ливан, Иракын асуудлыг яриад байхаас бидэнд ойр хилийн цаахнатай байгаа хоёр Монголынхоо тухай ганц үг ч ган хийхгүй дээ. Үл тоомсорлож байгаа юм байлгүй. Тэр байтугай Улаанбаатар хотод 2004 оны 7 сард болсон их үерийн яг ид үеэр Монгол телевиз шуурхай мэдээ цацах нь байтугай, хаана болоод байгаа нь мэдэгдэхгүй хөгийн концерт нэвтрүүлж байсныг санаж байна. Мөн үерийн үеэр нас барсан хүмүүсийн тухай мэдээ цацахаас өмнө Израйльд болсон террор халдлагын тухай нэвтрүүлж дургүй хүргэж байх жишээтэй. 2005 оны 9 сард Хятадууд Монголын хилийн ойролцоо маш том хуурай замын хээрийн сургууль хийв. Газрын зураг дээр харахад Шилийн гол аймагт, яг тэгэхдээ Сүхбаатар аймгийн чанх урд талд уг хээрийн сургууль болсон байлаа. Хэрэв би андуураагүй бол энэ талаар манай мэдээллийнхэн бас л таг дуугүй өнгөрсөн. Ямар ч тоймч энэ талаар нийтлэл бичээгүй. Нөгөө аанай л ярьдаг Израйль, Ливан, Иракаа яриад өнгөрсөн байх. Бид хэдий болтол гадаад мэдээг орчуулах төдийгөөр үзэгчдээ хуурч, өөрийн толгойгүй юм шиг аашилж ирэх вэ дээ. Монгол улсын хувьд амин чухал ач холбогдолтой гадаад мэдээг түрүүлэн цацаж, өөрсдөө дүн шинжилгээ өгдөг мэдээллийн систем дутагдсаар ирсэн.Одоо ч дутагдаж байна. Ингэж чадаагүй нь, хорьдугаар зууны олон улсын нөхцөл байдлын золиос болон гурав тасарсан Монголчуудын хэл соёлын хувьд ч холдон хөндийрсний нэг шалтгаан болов уу.
Монгол улс бол монгол үндэстний гал голомтыг хамгаалан үлдсэн цорын ганц тусгаар улс гэдгийг бид байнга ухамсарлах ёстой. Энэ утгаараа Монгол үндэстний соёл, оюуны өвийн төв (Hub) байх хэрэгтэй. Онходын Жамъян үхэр тэрэг хөллөн Монгол үндэстний нутгаар ар өвөргүй явж олон судар ном цуглуулан, Судар бичгийн хүрээлэнг байгуулжээ. Энэ Судар бичгийн хүрээлэнд Жамсраны Цэвээн тэргүүтэй Буриадын орчин үеийн боловсролтой сэхээтнүүдээс авахуулаад Өвөр Монголын мэргэд ч ирж, шинэ цагийн Монголын боловсролыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн түүхтэй.
Монголчууд бид хил хязгаараар хэдий тусгаарлагдсан ч оюуны өвөө чөлөөтэй солилцдог болохсон. Интернет, ном хэвлэлийн хөгжил энэ боломжийг улам өргөтгөж байгаа юм. Real ертөнцөд нэгдэж болдоггүй юм бол Интернэт ертөнцөд яагаад нэгдмэл цул байж болдоггүй юм. ХХ зуунд Монголчууд гурав таслагдсан ч оюуны өвөө өөрсдөө гурав таслаад байгаагийн учир юунд оршино вэ?

11 comments:
Могой гурав тасарсан ч гүрвэлийн дайтай. Монгол гурав тасарсан ч гүрний дайтай.
Энэ үгийг хэн ч зохиосон юм. Надад лав ёрлож хэлсэн үг шиг санагдчихлаа.
Блогуудаа Өвөр Монголчуудад тараах арга байдаг болов уу. Таньдаг хүн байгаа бол энэ бичлэгийг тараагаач та минь.
Хэл нь адилхан ч бичгийн соёл нь өөр юмдаа. Крилл, уйгаржин, орос хэлээр бичдэг улс интернетэд яаж нийлэх бол? Түүнээс гадна хятадууд интернетэд балай их цензур тавидаг гэж сонссон шүү
жич: тоолууртай болсонд баяр хүргэе. танайх орсон гарсан хүнээ мэдээд байх боломжтой болжээ.
Tooluur tavikh arga zaaj ugsun Hishgeed bayarlalaa. Neeree tooluurtai baikh ih zugeer yum. Orson garsniig ni burtgeed suuj baikhad amar.
Hel uur ulsuud ch hetsuu. Bichig uur hel adil baikhad hurvuulegch ch yum uu tiim soft baikhad hangalttai gej boddog yum. Mongoliin ali neg home page uruu orood Uigarjin bichig uruu geed darakhad hurvuuldeg gm. Muruuduv.
Gehdee Gurban Mongol hel bichgiin huvid iinhuu 3 taslagdsan ni hamgiin emgenel. Bi dotroo uund ih haruusch yavdag yum.
Монголын ТВ-ууд гадаад мэдээгээ оорсдоо бэлтгэх чадваргуй байгаа нь унэн. Уунд олон шалтгаан байгаа. Монголд байхдаа ТВ-д гадаад мэдээ орчуулж байсны хувьд зовлонг нь сайн мэднэ. Гадаадын телевизээр ямар л мэдээ гаргана туунийг нь л хуулж аваад орчуулдаг юм. Бас ТВ-ийн ахлах редактор нь орчуулагчидаасаа дандаа дурстэй мэдээ сонгож орчуулахыг шааррддаг.Хаа холын Ирак, Ойрхи Дорнодын тухай мэдээнээс илуу Монгол Улсын хил орчимын бус нутагт болж байгаа уйл явдалыг /Монголын хилтэй ойр болж байгаа цэргийн хээрийн сургууль гэх мэт/ мэдээлэх нь илуу ач холбогдол ихтэй гэдэгтэй санал нэг байна. Ер нь би энэ сэдэвээр би блогтоо нийтлэл бичье гэж бодлоо. Ирэх долоо хоногоос минии блогт орж уншаарай.
Davgui saikhann bichsen bn aa, tegekhdee Buriad khemeegdekh bolson Mongol undestenguudee jaakhan degsduulchikhsen um uu gej bodloo, ... sport khuuj baikhdaa jil bur Ulaan -UD, Baigali nuuriin orchimoon khot tosgodoor yvakh bolomj neleen khed khed garsan um aa, .... tegekhed lav jaakhan ayalguutai (Khentii, Dornodiin buriaduud gedeg dee, ted nar shig) gekheer mongol kheleeree bugd l yarij baisan, tegj mongol khelee aldchikhsan ni baisan esekhiig medekhgui bn. Golduu khuukhed zaluuchuudtai uulzaj yavsaniig khelekh uu, yamar ch asuudalgui l khoorondoo khariltsaj baisan um aa, Oros khel khereglekhguigeer shuu de....
Tegeed bas Buriad khel gej baikhgui shuu dee, Buriad undesten ch gej baikhgui, .... Buriad gedeg UG -iig baina aa, Oros akh nar l ugsun um shuu dee, ternees tend chini Mongol undestenguud l amidarch, ajillaj, .... baigaa shuu dee.
Tuukhend bol Mongolchuuud taran butarch baisan 15,16 dugaar zuund l Orosuud khoinoos orj ireed ezelchikhsen gazar nutag, mongol undestenguud um bilee, ter Buriaduud (BRAT buyu akh duu gesen ugnees garaltai gej unshij baisan um bn) geed baigaa chini.
Medeej Orosuudiin nuluund , tednii shakhalt, tulgalt, ..... avtaad l OROS khel, soyoliig ni khereglej baigaa, ... tegekhees uur argagui um chini.
Буриад зон гэдэг Монгол үндэстний нэг хэсэг. Монгол хэлийг Олон монгол хэл гэж үзэн, үүнд Халх,Цахар,Ойрад, Буриад, Халимаг, Могол,Баоань хэл гэх мэтээр ангилан үздэг судлаачид байдаг бололтой юм.Гэхдээ хэлний язгуур бүлэглэлийн хүрээнд авч үзвэл МОНГОЛ хэл гэсэн нэг л бүлэгт орох нь ойлгомжтой. Ойрад гэхэд Зая Бандидын зохиосон Тод үсгийг хэрэглэж, Буриадууд 19 дүгээр зуунд Вагиндрагийн үсэг гэж өөрсдийн бичиг үсгийг зохиож байсан түүх бий. Эдгээр үсгүүд нь мэдээж монгол бичгээс гаралтай босоо бичигтэй хүн бол төвөггүй уншчхаар хэмжээнд тус тусын аялгуу хэлэндээ тохируулсан зүйл байсан гэж би ойлгодог. Буриадын өнөөгийн хэлний байдлын талаар миний ойлголт ташаарч байна гэж хэлж өгсөнд баярлалаа. Энэ талаар анхаарч судалж үзье. Өөрийн чинь комент болгон үлдээсэн Буриадууд буриад монгол хэлээ мартаагүй гэдэг үнэн бол үүнээс илүү сайхан мэдээ гэж хаа байх вэ.
Naranbayar sain baina uu?
Gal golomt boloh Mongol Ulsiin hiliin chandad am'dardag mah tsusnii tasarhainuuddaa anhaaral tav'j baigad chin' gune talarhlaa ilerhiilye.
Bi Mongol Eco-Forum-n suuliin chuulgan deer BJ guaid helmerch hiij baisan Nachinshonhor gedeg O'vorlogch Mongol baina. Tokyo-r
ireheeree holboo bariarai 090-3643-1890.
Erdem nomiin o'ndor amjilt husye.
en chin mash saihan zohiyal tul, bosoo usegeer oroolj, obor mongoldiin dumd taraaj baina.
bolno biz?
burenbayar baigaliinsaihan@yahoo.co.jp
http://i166.photobucket.com/albums/u84/hiimori/3tasarsanmongol1.jpg
http://i166.photobucket.com/albums/u84/hiimori/3tasarsanmongol.jpg
Minii molhi bichlegiig bosoo usegt hurvuulj ugsun Burenbayart gyalailaa.Taraaj bololgui yahav.Olon hun unshval bi bayarlana.
Demjeje bnabdi. Hezee negen sagt mongol tuurgatan arad zon negdehe ushartai. Tiimha bide ter sagtni hubishal hiih bus. munuudrees huvisal hiihe yohotoi. Narmai mongol mandtugai!
hundetgehen Horidoimergen.
Post a Comment