Ойрдоо блогоороо шагайлгүй завгүй харайлгасаар хагас сар болчихжээ. Эзэнгүй ханхай байсан гэр цаанаа л нэг навтайгаад шороо тоосонд дарагдан хүйт оргиод байдаг. Энэ блог маань ч нэг тийм аястай харагдаад байна шүү. Жаал түлээ жирэглээд зуухандаа үгийн гал түлье дээ. Яндангаар гарах утааг минь хараад замын улсууд буудаллаад явах биз.
Завгүй харайлгав гэж учирлал биччихээд жаал өөрийгөө зэмлэв. Завгүй гэдэг үгээс аль болох зайлсхийх хэрэгтэй гэж Зоригт блог дээрээ дурдсан байна. Ортой үг дээ. Цагийг би өөрөө бүтээж байгаа гээд бодоод үзэхээр зав гэдэг хаа нэгтээ байж л байдаг. Асуудлыг авч үзэх харааны өнцгөөс аливаа зүйл шалтгаалдаг гэдэг чинь энэ. Нэг ижил ажлыг зарим нь төвөгтэй болгон хүлээн авч байхад зарим нь тун энгийн оновчтой байдлаар шийдвэрлэчихдэг. Тэгэхээр тухайн ажлыг чухам ямар харааны өнцгөөс харж байна вэ гэдэг нь тухайн ажлын хувь заяаг тодорхойлж байдаг аж. Харин бидний харааны өнцгийг “дотор хүн” болох сэтгэл зүрх маань тодорхойлдог. Аливаад хиргүй тунгалаг зүрх сэтгэлээр хандаж явбал амжилтад хүрдэг тухай хэд хоногийн өмнө Монголд хэвлэгдэн гарсан “Амжилтад хүрэх гал эрмэлзэл” хэмээх орчуулгын бүтээлд дурдсан байгаа. Энэ номыг уншигч та заавал авч уншаарай. Удахгүй интернет дээр худалдаалж эхлэх болно.
За ингээд үгээр жирэглэсэн түлээ маань зуухандаа ноцож, гэрийн жавар ч гэсэн арилж эхлэх шиг боллоо. Блог бичиж, бие биедээ хүч, урам, цэнэг өгч, итгэлийн галыг бадраахаар мэрийж явъя даа. Энэ тухай Тулгатын “Гэрэл, харанхуй” гэдэг бичлэгт тодорхой бичсэн байна. Уншигч та эндээс мордохоороо Тулгатынхаар нэг ороод цай уучхаад гараарай.

Урам өгье гэснээс Монгол хэлэнд хүний урам унтраах, зориг мохоох зүйр цэцэн үг олон байна шүү. Санаанд орсноороо хэдийг дурдаад зуухаа хаая. Гэхдээ доорх зүйр үгэнд хянуур болгоомжтой байх, төлөв даруулгатай байх, хөөрүү сагсууг цээрлэх гэх мэт ёс суртахууны үнэлэмжийг эрхэмлэхийг сургасан утга давхар агуулагдаж буйг үгүйсгэх гээгүй юм шүү. Зүгээр л, харааны нөгөө өнцгөөс авч үзсэн ухаантай юм.
Төрийн төлөө оготно боож үхэв
Будаач будаач гэхээр сахлаа будав
Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө
Саваагүй нохой саранд хуцна
Ямаа тонгочоод янгиа эвдэхгүй
Эсгий хийх газар хүүхэд нохой хэрэггүй
Муу эр дайнд хөөрүү
Дайны хажуугаар дажин гэгчээр...
Муу эрийн дуу чанга
Төрийн төлөө оготно боож үхэв
Будаач будаач гэхээр сахлаа будав
Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө
Саваагүй нохой саранд хуцна
Ямаа тонгочоод янгиа эвдэхгүй
Эсгий хийх газар хүүхэд нохой хэрэггүй
Муу эр дайнд хөөрүү
Дайны хажуугаар дажин гэгчээр...
Муу эрийн дуу чанга
No comments:
Post a Comment