Америкийн сэтгэл судлаач Харри Харлоугийн
1950-аад онд хийсэн алдартай туршилт бидэнд ихийг өгүүлнэ. Дөнгөж
мэндэлсэн сармагчинг эхээс нь салган торонд тусгаарлаж, төмөр утсаар
хэрж хийгээд угж бэхэлсэн нэг "ээж", модоор зангидаад үс нөмөргөж
сармагчин төрхөнд оруулсан нэ "ээж"-ийг тус тус хийн тавьж өсгөхөд нялх
моньш хоол өгдөггүй сармагчин төрхтэй ээж дээрээ очиж дэргэд нь байж
торнидог нь ажиглагджээ. Хоёр ээжийг ойртуулан тавиад үзэхэд үстэй ээж
дээрээ авирч гараад төмөр утсан "ээж"-ийнхээ угжийг хөхөж байв. Шаардлагатай идэш тэжээлийг зохих ёсоор өгч, ингэж өсгөсөн сармагчингуудыг том болохоор нь ижил сүрэгт нь
нийлүүлэхэд тэд хэт аймхай дорой, аль эсвэл хэт хатуу харгис загнаж,
сүрэгтэй огт нийлж чадахгүй зожиг, "хүмүүжил"-гүй нэгэн болсон
байжээ.
Хүүхдийг гэр бүлийн дотор хайраар дутаалгүй өсгөх нь хангалуун амьдралд мөнгөөр дутаалгүй өсгөснөөс илүү чухал болохыг туршилт харуулна.
Хүүхдийг гэр бүлийн дотор хайраар дутаалгүй өсгөх нь хангалуун амьдралд мөнгөөр дутаалгүй өсгөснөөс илүү чухал болохыг туршилт харуулна.
No comments:
Post a Comment