Зүүн Азийн хэмжээнд өнөөдөр олон улсын байдал тайван бус байна. Өнөөдөр
Хойд Солонгосын цэргийн баярын өдөр. Тус улс цөмийн зэвсэгтэй болсноо
дэлхийд тунхаглаж, олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээнд орсныг
бид бүгд мэднэ. Гэвч тэд түүнээс ч хойш цөмийн туршилтаа эрчимжүүлж,
тээвэрлэгч пуужингийн туршилтыг ээлж дараалан явуулж цэргийн хүчээ
зарласаар ирэв. АНУ үүнд шийдвэртэй цохилт өгөх, шууд шахалт үзүүлэх
зорилгоор Япон тэнгист цөмийн хөдөлгүүрт онгоц зөөвөрлөгчөө дагалдах
флотын хамт орууллаа. Ким Жон Үний нуувчийг олсноо ч өчигдөр зарлав.
Хэрэв ойрын хэд хоногт Хойд Солонгосын талаас пуужин турших гэх мэт
цэргийн үйл ажиллагаа хийхгүй бол нэг хэсэгтээ тайван цаг үргэлжлэх
болов уу. Эс тэгвэл байдал хэцүүднэ. Хойд Солонгосын сонин телевизийн
хэрэглэж буй үг хэллэг ч аймаар. "Америкийн төмрийн хог болсон онгоц
тээвэрлэгчээс айх юм алга", "Японы арлыг бүхэлд нь живүүлнэ",
"Америкчууд аа, цөмийн цохилтод бэлэн байгаарай" гэх мэт.
Хойд Солонгосын хамгийн том ивээгч улс Хятад цөмийн зэвсгийн програмыг нь дэмжихгүй буйгаа илэрхийлснээс гадна сүүлийн үед зогсоохыг шууд шаардах болов. Хойдуудыг цөмийн туршилт хийсэн тохиолдолд Америкийн цэргийн цохилтыг ч дуугүй өнгөрөөхөө тохирсон бололтой.
Энхтайвныг бүгд хүснэ. Харин энхтайвныг тогтооход хүн төрөлхитөний үе үеийн хүчин чармайлт хамгаас чухал юм. Шинэ Монгол сургуулийн үзэл санааны сүүлийн хэсэгт "...энхтайвныг эрхэмлэсэн Монгол улсыг цогцлоосу." гэсэн үг бий. Хойч үе минь энхтайван хөгжил цэцэглэлийг зуу зуун жилээр бадраах болтугай.

No comments:
Post a Comment