Далай багшийн айлчлалыг тойрон элдвийн яриа гарлаа. Би хувийн бодлоо бичье.
1. Хятадтай харилцаа хүйтэрч, 4 гаруй тэрбум долларын зээлийн асуудал зогслоо, эсвэл хойшиллоо гэсэн шүүмжлэл гарав. Энэ үнэн. Далай лам Монголд 9 дэх удаагаа айлчиллаа. Тэр бүрийд Монгол улс Хятадын "зуултад" орсон нь өнөөдрийг хүртэлхи факт мөн. Цаг хугацаанд бүхнийг өөрчлөх чадал бий. Энэ хугацаанд Хятад хүчирхэгжиж, Монголд эдийн засаг, улс төрийн хүрээнд илүү нөлөөтэй болсныг үйл явдлын өрнөл харууллаа. Монголчууд бас өөрчлөгдөж, аливааг материаллаг талаас нь илүү хардаг, өвөр зуураа дайрч давшлахдаа гаргуун болсныг бид үзлээ. Далай ламын айлчлалын өмнө хувраг хүнд байж боломгүй мэдэгдэл хийсэн хүнийг ч харлаа. Лам нарын зарим хэсэг сахил аваагүй биднээсээ ч долоон дор байх юм.
Өнөөдрийн олон улсын санхүү, эдийн засгийн талбарт "Вашингтон" болон "Бээжин консенсус" хэмээх үзэл бодол эсрэгцэж байна. Аль аль нь өөрийн давуу болон сул талтай. Том зээлийг нэг улсаас авах нь тусгаар тогтнолоо барьцаалах аюултайг бид бүгд л мэднэ. Далай ламын айлчлал биднийг Бээжин бус Вашингтон консенсус руу илүү ойртуулсан болов уу.

2. Бурхны шашин бол монголчуудын оюун санаа, соёлын салшгүй нэг хэсэг мөнөөс мөн. Энэ нь Түвэдээр дамжин орж ирсэн, энэ хоёр соёл иргэншил нарийн шижмээр холбогдсон гэдэг ч гуйвахгүй үнэн. Түвэдийн дотоодын самууныг ашиглан Монголын Гүүш хан Төрбайх Түвэдийг нэгтгэн эзэлж, эрхшээж байсан түүх ч бий. 1911 онд олсон тусгаар тогтнолоо Түвэд Монгол хоёр de jure хүлээн зөвшөөрсөн түүхэн баримт ч байна. Хоёр талынхаа түүхийг харлуулах гэж дайрч давшлах хэрэггүй л юм.
Түвэдээс дамжин орж ирсэн бурхны шашин 1990 оноос хойш сэргэсэн, харин цаашдын хөгжлийн үе шат монголчууд биднийг хүлээж байна. Энэ үйлсийг бурхны шашны өндөр мэдлэгтэй залуу хуврагууд нэр төртэй биелүүлнэ гэдэгт би итгэнэ.
3. Далай багшийн айлдвар сэтгэлийн дотоод амгаланг олох хийгээд аливаад мухар сүсгээр хандаж, тасралтгүй хөгжлийг зогсоохыг үл тэвчих тухай байлаа. Мөн муйхар бүдүүлгээр бие бие рүүгээ довтлохгүй байхыг ч сануулсан айлчлал боллоо.
Монголын оюун санаа ямагт өөдрөг байх болтугай.

No comments:
Post a Comment