Бийр янтайгаас бичгийн машины хэрэглээнд орсон нь том дэвшил байлаа. Бичихтэй адил үр дүнг "цохих" үйлдэл авчирдаг болов. Компьютер гэдэг санах ойтой гайхамшигт машин үйлдвэрлэгдэж, "цохих" нь "оруулах"-аар солигдлоо. Хэдэн жилийн өмнөөс iPad мэндэлж, "таап" хийтэл нь "товших" болов.
Кирилл үсгээр тэмдэглэдэг монгол хэл маань Windows Office программуудтай нуугитал сайхан зохицдог болоод ажиллахад таатай. Гэтэл одоо болтол монгол хэлээр ажиллахад гар дээрээс цохиж оруулж болдоггүй хэдэн тэмдэгт байсаар. Эдгээр нь уг өгүүллийн гарчигт тавьсан анхаарлын тэмдэг, хаалт, давхар болон дан хашилт. Дээрх тэмдэгтийг оруулахын тулд хэлээ солих гэдэг яршигтай үйлдэл шаарддаг болохоор залхуураад өөр тэмдэгтээр орлуулах, аль эсвэл ор тас орхих тохиолдол их болсон. Хаалтыг / / ташуу тэмдгээр, хашилтыг " " ийм тэмдгээр орлуулна. Хашилтын хувьд англи хэлний нөлөөгөөр үгийн дээд талд шилжсэн болохоос хэлбэрийн хувьд бараг хэвээрээ тул энэ чигээрээ хэрэглэх боложмтой мэт. Харин анхаарлын тэмдгийг бол бүр ор тас хаяад зүгээр л цэг болгосон байх нь элбэг. Сэтгэл хөдөлсөн, анхааруулсан, захиран тушаасныг уг нь ! тэмдэг илэрхийлдэг. Доорхи жишээг үзье.
"Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу."
"Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу?!"
No comments:
Post a Comment