Wednesday, September 14, 2011

Наритад болсон явдал

Токио хотын Наритад өнөөдөр буулаа. Бүгчим халуун агаар өөдөөс пүнхийгээд, Монголоос өмсч ирсэн зузаан жинс гуянд наалдаж, пөөнийгөөд л. Хилийн шалганаар дороо гарч, ачаагаа ч даруй олоод авлаа. Гэтэл хажууд нээх хөөрхөн нохой ирээд чемоданыг маань үнэрлээд эхэллээ. "Үү жүү жүү, хөөлхий ш дээ" гэж бодоод доош хартал мань хашир хорио цээрийн шалгалт гэсэн хүзүүвч зүүсэн албан үүргээ гүйцэтгэж яваа лут золиг байдаг байгаа. Төдөлгүй гаалийн ажилтан ирж, намайг хажуу тийш нь аваачлаа. Чемодан нээлгэлээ. Ундааны цаасан саванд түнтийтэл чихээд, хар гялгар уутаар нямбайлан боосон хонины хэдэн боодол махыг маань хураагаад авчихлаа. Хайран мах.

2 comments:

Anonymous said...

хаха, нээрээ л үү жүү жүү гэдэг дээ. жилийн энэ үед Токиод хэр халуун байдаг вэ? УБ.д хөлдөөж алах нь:-D

chuups said...

hahahah yasan hoorhon yum bee, ehleel aimaar ohoordoj baisanaa daraa ni muuhai haraal hotsorson u?