Аливаа хэлнээ үгс хоорондоо нийлж холбоо хэлхээ үүсгэхдээ өөрийн гэсэн дүрэм, мэдрэмжийг шаарддаг ажээ. Ухаандаа, "урин" гэдэг үг байлаа гэхэд хамгийн түрүүнд "урин хавар", "урин дулаан", "урин цаг", "урин харц" гэж буухаас "урин хоол", "урин гар" гэхгүй шүү дээ. "Халуун хоол", "дулаан гар" гэж л хэлнэ. Хэлний хэрэглээ төрөлх мэдрэмж, сэтгэлгээг шаарддагтай энэ нь холбоотой. Нэг багш маань бидэнд доорх зүйлийг ярьж өгсөн юм.
"Тарган гэдэг үгийг ХААИС-ийн оюутнуудад өгөөд нийлэмж, холбоо үг зохиох даалгавар өгсөн чинь, ихэнх нь "тарган тавтай", "тарган мал", "тарган хонь" гэх мэтээр бичсэн байв. Харин нэг нөхөр "тарган дарга" гэж бичсэн байхаар нь дуудаад уулзтал хотын хүүхэд байсан."

4 comments:
hehe, hotiinhonoos gadna gadaadad baisan mglchuudiin huuhduud gej yostoi alia ugs zohiodiishd
хэхэ
За даа би энэ онигоонд хамрагдах л хүний нэг дээ
наа чинь аягүй бол 25тай оюутан манай мангар Болдоо мөн үү?
Post a Comment