Thursday, April 15, 2010

Онгорхой, нээлттэй

Бичилгүй уджээ. Блогоор шагайв. Бичмээр бодогдлоо. Толгойд нэг жижиг асуудал эргэлдэнэ.

Эх хэлтэй минь холбоотой л доо. "Open" гэдэг үг моодонд оржээ. Дэлгүүр, ресторанд ийм бичигтэй зүүлт зөндөө байдаг. Монголоор тэгээд "нээлттэй" гэж бичих болж. Гэтэл англи хэлний энэ үг манайд орж ирэхээс өмнө "Дэлгүүр онгорхой байна" гэх мэтчилэн ярьж бичдэг байсан. Одоо бол "Нээлттэй байна" гэж ярих болж байх шиг. Open economy, open government, open-minded гэвэл "нээлттэй" гэж хадах нь зүйтэй байх л даа. Гэхдээ дэлгүүрийг хүртэл "нээлттэй" гээд байхдаа яахав дээ. Онгорхой чигээрээ явмаар юм.

Англи хэлэндээ ус цас, монгол хэлэндээ маруухан нэг монгол оюутан дипломын ажлаа "Онгорхой эдийн засаг" гэж нэрлээд бангадуулж байсан түүхийг сонсч байсан юм байна. Онгорхой, нээлттэй хоёрыг ялган хэрэглээгүйгээс үүдсэн алдаа. Гэтэл одоо бид нийгмээрээ онгорхой, нээлттэй хоёрыг хольж хутгаад эхлэв. Үгийн баялаг ядуурч буйн жишээ энэ.

4 comments:

Erdenee said...

Yutai unen ug ve!

Uja said...

Үнэхээр үнэн хэлжээ та.
гэхдээ би ч бас гадаад хэлдээ сайжрахын зэрэгцээгээр, тэр хэлээрээ сэтгэдэг болж , монгол үг сонголтон дээрээ алдах гээд байдаг.

Үүнээс сэргийлж, тань шиг уран гоёор монгол хэлээрээ бичиж , ярьдаг байхын тулд яах хэрэгтэйм бол?
боломтой бол зөвлөгөө өгөөч.

bilegt said...

neelttei gedeg maani tiim ch buruu ug bish. Bid haalga uudee neeh gej yaridag. Harin ongoij umaih gedeg ug maani ooroo zov songolt bish bh. Esvel eniig ta gantsaaraa haraad busad ene olon hereglej bgaa humuus oilgohgui bolj taarj bna uu

Suren said...

хуучин оросоор "открыто" гэдгийг махчилж орчуулаад "онгорхой" гэдэг байсан, одоо англи үг зээлж "нээлттэй" гэдэг болсон..

зүгээр "ажиллаж байна" гэвэл дээр биш үү