Монголд сүүлийн хэдэн жил болоогүй хүйтэн өвөл болж байна. Зам талбай мөсөн гулгуур болов. Хотын захиргааны нөөцөлсөн зам дээр асгадаг давс, бодис нь дууссан бололтой. Эсхүл цаасан дээр нөөцөлсөн ч байж мэдэх юм. Хэвлэл мэдээллийнхэн сайн ухаж төнхөх хэрэгтэй байна даа. Зүгээр л өнгөцхөн мэдээлж байна. Хальтарч яваа хүн, тоормосоо гишгэн мөсөн дээр тэшиж яваа жийп, ар араасаа мөргөлдсөн машины цувааг гаргаад л шүүмжлээд л зогсоод байх юм. Цаасан дээр нөөцөлсөн юм уу, бодитойгоор тэр давс мавс нь байгаа юм уу үгүй юм уу, хэдэн төгрөгөөр хаанаас ямар журмаар худалдан авч, хаана хадгалаад байгааг тодорхой гаргаж тавих хэрэгтэй байна л даа.
Нөхөөстэй гэрийн орны хөндийд идэр есийн жавар тасхийдэг цагаар эрчим хүчний үнийг тавхийтэл нь хээвнэг нэмж орхилоо. Урьд нь бол айраг цагаа, найр наадам, лагерь зуслантай зууралдах цагаар үнийн зохицуулалт хийдэгсэн. Одоо бол өдрийнхөө түлшийг арай ядан олж, цахилгааны хүчинд шүтэж, өвлийг бардаг ядарсан иргэдийг идэр есийн хүйтэнд шууд л нугасалж орхив. Эрчим хүчний салбарын дээдчүүл том орд харш бариулж, хагартлаа баяжсан тухай сонины мэдээ нэлээд хэдэн сарын өмнө гарч байсан. Энэ салбарт эд хөрөнгийн буруу, үргүй зарцуулалт байгаа юм биш байгаа.
Шинэ жилээр зурагтын олон суваг чинээлэг давхаргын гэр орон, шинэ жилийн мэндчилгээг залхтал дамжуулж онигоотов. Хэндээ үйлчилж буй хэвлэл мэдээлэл вэ? Гэх мэтээр бухимдуулах үзэгдэл байсаар л байна. 2010 он нийгэм эрүүлжих, нийтийн сайн сайхан бүрэлдэх он болох болтугай. Би ч зүтгэе, та ч зүтгэ.
Шинэ жилээр зурагтын олон суваг чинээлэг давхаргын гэр орон, шинэ жилийн мэндчилгээг залхтал дамжуулж онигоотов. Хэндээ үйлчилж буй хэвлэл мэдээлэл вэ? Гэх мэтээр бухимдуулах үзэгдэл байсаар л байна. 2010 он нийгэм эрүүлжих, нийтийн сайн сайхан бүрэлдэх он болох болтугай. Би ч зүтгэе, та ч зүтгэ.
2 comments:
Бүх улирал бухимдлаар дүүрэн байна өө. Бухимдлаа мартах гээд дурлалтай биш дээ
Гэснээс зуны дугуйтай машинуудын дугаарыг нь хурааж, журамлана гээд телевизээр яриад байна лээ. Замын хальтиргаагаа арилгаж чадахаа болиод зуны дугуйнуудад бурууг өгөхөөр шийдсэн бололтой.
Post a Comment