Monday, October 05, 2009

Найруулагч Батмөнхийн бүтээлийг үзэв

Өнөөдөр найруулагч С.Батмөнхийн кино цоморлигийн нээлт Тэнгис кино театрт боллоо. Батмөнхтэй би 2007 оны хавар танилцсан юм. Тэгэхэд Германд телевиз киноны дээд сургуулийг дүүргээд дөнгөж эх орондоо буцаж ирээд байсан. Түүний өргөн агаад гүнзгий мэдлэг, гадаад хэлний өндөр чадвар, цаг үеийг үнэлэх соргог мэдрэмжийг андын хувьд биширч явдаг нэгэн л дээ. Батмөнх хэд хоногийн өмнө утасдаж, өөрийн анхны киноны нээлтэд урив. Ажиллаж буй студи дээр нь очиж, урилгаа гардлаа. За тэгээд өнөөдөр ажлаа тараад Тэнгисийг чиглэв. Олон герман хүн иржээ. Бас манай кино урлагийн нэртэй жүжигчид ч ирсэн харагдана. Тэнгисийн нэг танхим дүүрэн зочид цугласан байв.


Эхний кино нь "Шамбалын орны эрэлд". Нэг залуу лам шамбалын орныг эрэхээр урт аянд бадарчлан явна. Говийн айлд очин, сэтгэлдээ харж явсан хөдөөгийн үзэсгэлэн болсон хүүхэнтэйгээ таарна...За за, Бүгдийг яриад яахав. 90-ээд онд тайзан дээр Ромеод тоглож од болж байсан жүжигчин Гэрэлсүх гол дүрд нь тоглож байна. Зураг авалт, дуу ёстой янзтай. Жүжигчдийн тоглолт ч гоё болжээ. Монголын байгаль гэдэг тэр чигтээ л уран зураг. Уран зургийн дотор бадарчин. Уг киноны зохиомж, санаа тун энгийн атлаа үзэгч таныг эргэцүүлэхэд хүргэх идтэй байнам. Винайн ёсыг сахиж, хоосон чанарыг шүтдэг лам хүн төдийгүй бид ч гэсэн дотор сэтгэлдээ хүсэл гүйцээдэг шидийн орныг хайж байдаг. Тэгээд шидийг олоод нисэхийг шахаж байтал шидэмсээр боолгон үхэхийг шахав гэдэг шиг эрэл маань зэрэглээ болон замхарнам. Ийм санаа энэ бүтээлд цухалзаад байх шиг санагдав.

Дараа нь "Сүүлчийн хүсэл". Германы жүжигчид тогложээ. Германаар ярьж, доор нь монгол хэлээр сабтайтл нь гарч байна. Киноны сүүлчийн хэсэг нь их сонин санагдав. Нээрээ ч энгийн иргэдэд улс төр ямар падлий байх вэ дээ. Уншигч та Тэнгист очоод үзвэл намайг юу хэлээд байгааг даруй ухна.

Киноны цоморлигийн сүүлчийн бүтээл нь "Жигүүр". Гол дүрийн хүүхэд их сайн тогложээ. Агуулгыг нь яриад яах вэ. Бүтээлийн зураг авалт, дуу, бүтээлийн санаа сэтгэлд хоногшив. Хоногшино гэдэг сайн бүтээлийн язгуур шинж болов уу. Гол дүрийн жаалхүү цамхаг дээрээс үсэрч зориглоогүй боловч жигүүрээ үүрээд хамаг хүчээрээ гүйж яваа киноны сүүлчийн хэсэг сэтгэл догдлуулам байв. Санаа байвч сачий хүрэхгүй. Сачий хүрэхгүй учраас л өдөр бүр мөрөөдөж, нисэн дүүлэх гэж оролдсоор байна. Энэ л чухал шүү дээ. Мөрөөдөлд хүрч орхивол мөрөөдөл дуусна. Хүрч чадахгүй байгаа мөрөөдөл чиний дэргэд үргэлж байж, чамайг өдөөдөг байвал яг л дүүлэх гэж оролдон байдаг чадлаараа гүйж яваа Бумаа хэмээгч энэхүү жаалхүү шиг сэтгэл татам чанарыг өөртөө шингээдэг ажээ.

Батмөнх ч гэсэн киноныхоо нээлтэд ингэж хэлсэн шүү. "Жижиг ч гэсэн мөрөөдөж бай. Мөрөөдлөө бүү хая. Хүрэхээр оролдоод байвал хэзээ нэг цагт биеллээ олно" гэж. Андынхаа бүтээлийн талаар хувийн сэтгэгдлээ дурдахад нэг иймэрхүү санаа орж ирж байна.

3 comments:

Pearle Deppsu said...

Тэгээд кинонууд нь Тэнгисд гарч байгаа юм болов уу одоо?

Наранбаяр said...

Үгүй юм байна аа. Дараа телевизүүдээр гарч магадгүй юм байна.

Anonymous said...

Сайн байна уу? emosclub-naranbayar.blogspot.com-ийн блог нийтлэгч Наранбаяр танд энэ өдрийн мэнд хүргэе. Спам байдлаар урилга явуулсанд уучлаарай.Учир нь таньтай холбогдох хаягийг тань олж чадсангүй.

Таны хөтлөн бичдэг блог нь монголын блог бичигчдын дунд үлгэр жишээ блог байж интернет хэрэглэгчдийн мэдлэгийн санд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаад талархаж байна. Цаашид ч таныг блогоо үргэлжлүүлэн бичиж уншигч олныхоо тоог нэмж оюуны хэрэгцээг нь хангасаар байна гэдэгт итгэлтэй байна.

Таныг блогоо бичсэний төлөө Хүмүүнлэг үйлстэн болох боломжийг The New Media Marketing Agency-олгож байна. Та Зарлиг Хүмүүнлэгийн Хөдөлгөөнд нэгдэж өөрийн блог дээрээ баннер байрлуулсаны ачаар бусдын амьдралд аз жаргалтай мөч,гэрэл гэгээг авчрах боломжтой юм.

“Зарлиг” хүмүүнлэгийн хөдөлгөөнд нэгдэх боломж таны өмнө хэзээд нээлттэй байх болно.

Хавсралтаар “Зарлиг” хүмүүнлэгийн хөдөлгөөний тухай дэлгэрэнгүй явууллаа.

Танд баярлалаа.

Хүндэтгэсэн :
The New Media Marketing Agency – ийн захирал
А.Мэнд-Орших

Хавсралт:
- Яагаад Зарлиг Хүмүүнлэгийн хөдөлгөөнийг өрнүүлэх болсон бэ?
- Зарлиг хүмүүнлэгийн хөдөлгөөнд блогоо хэрхэн нэгдүүлэх вэ?

Яагаад ЗАРЛИГ Хүмүүнлэгийн Хөдөлгөөнийг эхлүүлсэн бэ?
1. Монголд өдөр бүр л ямар нэг хүүхэд монголдоо эмчлэх боломжгүй өвчин тусаад хандив тусламж гуйсан өрөвдөлтэй дүр зураг харагддаг.
2. Судалгаагаар манай улсаас жилд 130-200 тэрбум төгрөг гадаадад эмчлүүлэх зорилгоор гадагшаа урсдаг гэсэн тооцоо байдаг. Голдуу Бээжин, Хөх хот, Америк, Солонгос, арай боломжтой нь Япон руу явж эмчлүүлдэг.
3. Би нэг хүүхдэд хандив өргөнө, 2 удаа өргөнө. Гэхдээ өдөр бүр хандив өргөж чадахгүй. Тэгээд ч бидний өргөсөн хандив асуудлыг шийдэж чадахгүй, 10 жилийн дараа ч эмчилэгдэхгзй боломжгүй хүүхдүүд хандив гуйсаар байх болно. Хогийн ургамалын ишийг мянгантаа таславч дахин ургахын адил асуудлыг үндсээр нь шийдвэрлэхийн тулд бид яах ёстой вэ?

ЗАРЛИГ Хүмүүнлэгийн Хөдөлгөөнд хэрхэн НЭГДЭХ вэ?
http://zarlig.biz/ - хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Мөн манай хэрэглэгчтэй харилцах хэлтсийн http://support.newmediamarketingagency.com- хаягаар орж блогтоо хэрхэн байрлуулах талаар видео болон pdf хичээлийг татаж авна уу.