Friday, March 20, 2009

Хээрийн галуу


Хээрийн галуу нисээд хүрэхгүй газраас

Хүний хүү эрдэнэ өвөртлөн ирнэ.
Их Нацагдоржийн бичсэн шүлгийн мөр. Ижил утгатай үгийг Хятадын сонгодгуудын нэг нь хэлсэн байна гэсэн яриа ч сонсогддог. Тэр яахав. Бидний чихэнд дэндүү хоногшсон ойр үг. Эрдэнэ өвөртлөн гэхээр эрдэм гэсэн үг санаанд шууд буудаг. Эрдмийг молор эрдэнэтэй зүйрлэн хэлэх нь ч буй. Энэ бол бидний сэтгэлгээ.

Хэд хоногийн өмнө шувуу судлаач Цэвээнмядаг гуайтай ярьж суугаад ер нь хээрийн галуу гэж ямар галууг хэлж байна гэж асуув. Англиар бол bar-headed goose гэдгийг монголоор хээрийн галуу гэдэг ажээ. Энэ галуу бүр Гималайн цаадах чанадад Энэтхэг орж өвөлжөөд Монголд ирж зусдаг юм байна. Тэгэхээр эртний өвгөдийн хэлдэг Жагарын орныг зорьдог шувууд байжээ. Монголчууд эрт цагаас Жагар, Төвдийн орноос ном залсан улс. Нацагдорж зүгээр ч нэг хээрийн галуу гэж дуугараагүй ажээ.

Зургийг: http://www.harteman.nl/omnibus/anseriformes/geese/barheaded.html с авав.

5 comments:

М.Огоо said...

Хөөх би тэгвэл зөв газраа байгаа юм байна ш дээ. хэхэ

Anonymous said...

Жагар, Төвдийн орноос гэж дандаа таслалтай бичих юм. Жагар гэж аль улс юм бэ? Энэтхэг юмуу?

Anonymous said...

Энэтхэг юм бол яагаад Энэтхэг гэхгүй Жагар гэдэг юм бол?

itismovie said...

манай блогоор ороорой. Хүн ордоггүй блогоо тарааж явна :) Ахиж spam-дахгй ээ

Наранбаяр said...

Jagar gedeg ni ayagui bol samgardi ug bh. Deer uyes ingej nerlejiisen yumbile. Japanese r bol Enethegig deer uyed Injiku gedeg bsn yum bilee. Medeej hyatad ugnii yapon duudlaga l daa.