Thursday, March 26, 2009

Тогоруу


Үүний урьд шувууны тухай бичсэн болохоор энэ удаа тогорууны тухай товчхон өгүүлэх гэсэн юм. Өвөгт тогоруу гэдэг шувууг монголчууд сайн мэднэ. Намар болохоор талд хэдэн мянгаараа цуглан чуулж байгаад алс хол Гималайн нурууг зорьдог. Энэ шувуу тогорууны төрөл дотроо хамгийн жижиг шувуу боловч дэлхий дээр хамгийн өндөрт нисдэг жигүүртэн. Монголын тал нутгаас зэллэн нисч, хэдэн мянган бээрийг туулаад 8000 м илүүтэй Гималайн өндөр нурууг салхи хөлөглөн давдаг гайхамшигтай амьтан. Нүүдлийн маршрут нь үндсэндээ Энэтхэг-Монгол. Хааяа Японы аралд ганц нэгээрээ төөрсөн шувуу очдог юм билээ. Төөрнө төөрнө гэхэд зад төөрч байга юм шүү.

Зургийг http://www.yachoo.org/images/anehaduru.jpg

4 comments:

A.Амарсайхан said...

Энэ уулыг давахаар монгол байгаа гээд л нисээд ирдэг. За өвөл болно хэцүүднэ гээд л энэтхэг рүү нисчихдэг. Хэн ер нь эдэнд зааж өгөө болоо?

Erkardo said...

Одоо хүмүүс ер нь нэг иймэрхүү болж ирж байх шиг байшд.

Өвөл нь халуун оронд далайн эрэг дээр тарвалзаж байгаад зун нь тэр халуунаас дайжиж сэрүүн бүсийн орнуудад ирж гольф тоголсон шиг...

Erdenee said...

Sain uu,

Erdem surahiin tuld 10000mile aylah heregtei gecen utgatai ug china d baidag yum bilee. Bi germanaar orchuulsniig ni harj baijee.

All the Best!

lesson said...

ulesson.blogspot.com sonirhood uzeerei.