Monday, February 09, 2009

Далд реклам

Согтууруулах ундаа, тамхийг Монголд сурталчлахыг хуулиар хориглодог. Гэтэл сүүлийн үед телевизүүдээр "Соёмбо", "Болор", хар тодотголтой "Чингис", "Хараа" зэрэг архийг далд байдлаар сурталчилж байна. Нэгэнт хуулиар хориглосон тул архины дүрс гарахгүй, архи гэж хэлэхгүй, согтуу хөлчүү хүн гарахгүй. Гэхдээ яахын аргагүй эдгээр архийг хэлээд байна аа гэдэг нь тун ойлгомжтой рекламууд. Сонирхолтой, өгүүлэмж, зураг дүрслэл, дуу хөгжим сайтай, дээр нь бас сонирхолтой рекламууд гарч байна. Аливаа зүйлийг хорьж цээрлэхэд хэлбэр нь улам нарийсан төгөлдөрждөг. Энэ утгаараа архины рекламууд мэргэжлийн өндөр төвшинд хийгдэж байгаа бололтой. Ямар ч байсан Монголын рекламын хөгжилд тодорхой байдлаар нөлөөлөх нь дамжиггүй.

Муу нуухаар сайн илчил, Даравч дардайна булавч бултайна. Рекламын татварыг нь ахиухан аваад зөвшөөрчихвөл яасан юм бэ? Их Петр хаан оросуудыг сахалнаас нь салгасан түүх санаанд орж байна. Орос улс баруун талдаа хөлддөггүй боомт олж авах санаатай шведүүдтэй байлдаад эхлээд ялагдаж л дээ. Учрыг нь судлаад байх нь ээ,
сахал үсээрээ чимсэн орос цэргүүд гардан байлдаанд орохдоо шведүүдэд сахалнаасаа татуулж, сэлэм гялс толгой бөндгөс болоод байсан нь тодорхой болж. Петр урт сахал тавихыг хориглов. Гэвч эрчүүд чимэгнээсээ салахыг хүссэнгүй. Тэгэхээр урт сахалд татвар оноож орхиж. Тэгээд л орос цэргүүд сахлаасаа удалгүй салсан түүх бий.

7 comments:

Pearle Deppsu said...

харин тэгвэл яах бол гэж бодсоон.

Хараа сайн байна шүү

гэж ирээд л...

улам бүүр өөгшүүлсэн байдалтай.

гэхдээ бас ил болгоод дэмий ч юм болов уу даа

Buya said...

sahal bol ih sonirholtoi tuuh baina.
ene arhiig bol tatvaraar l sain zohitsuulahgui bol,bas neg sul tal ni tatvar ih taviad arhinii une oshoor nogoo dald nuuts biznes ni hogjood ehelnedee.
manaihan urid airgaa, nermelee uugaal saihan l baidag baisan baihdaa

Чепак said...

Хориотой зїйл рїї л хїн их тэмїїлдэг дээ.

Зар сурталчилгааг нь нээгээд татварыг нь єндєр болгуул хїмїїс ядаж л Азийн чонод бага єртєх байх даа

Манайхан хуулийн цоорхойг овжин ашиглаж сурч байгаа л юм

ЗОРИГТ 8 said...

Яг үнэндээ чиний хэлж байгаа зүйл түмэн зөв. Монголд архины болоод тамхины рекламыг зүгээр л чөлөөтэй байлгах хэрэгтэй. Энд зохицуулалт, төрийн оролцоо шиг хэрэггүй юм байхгүй.
Түүний оронд онцгой албан татварын хуулиа хогонд хийчихвэл бүх юм болдогоороо болоод зохицуулагдана

Mendee said...

Харин тиймээ. Энэ архиний далд реклдамыг ил болгох хэрэгтэй. Эсвэл энэ далд реклам явулж байгаа ТВ, сонин, радио станцийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хаах арга хэмжээ авах ёстой.

Гандирс said...

Анхнаасаа хаасан нь буруу байсан.
Ганц үйлдвэр зах зээл дээр монополоор ажиллаж байсан бол өөр хэрэг.

Гэтэл үй түмэн компанид архи тамхи үйлдвэрлэх эрхийг нь өгч чөлөөт өрсөлдөөнтэй зах зээл болгочоод хаасан нь буруу л гэж бодож явдаг даа.

Залуу Маркетер said...

Оросуудын сахалын түүх юм бий вий хэхэ