Friday, November 28, 2008

Шилэн галзуу баатар


Дарьгангад "Шилэн галзуу баатар" хэмээх тууль байдаг. Галзуу гэдэг үг монгол хэлнээ сөрөг утгаар бус эерэг утгаар хэрэглэгдсэн жишээ олон. Хатанбаатар Магсаржав их цэргээ дагуулан цагаантны үлдэгдлийг хөөж явахдаа үерлэсэн голд тушигджээ. Бачууран цухалдсан Хатанбаатар сэлмээрээ голын ус цавчлан "Төрд чам шиг хэрэггүй гол алга" гэж уурсаж байсан гэдэг. Монгол баатар хүний нэг төрх.

Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой хүү, Гунан улаан баатар гээд л шатаж яваа их эрч хүчийг илэрхийлж ирсэн байх юм. Арван зүгийг хамгаалагч догшин дүрт бурхдыг хүний зүрх гарт нь бариулж, хохимой хүзүүнд нь зүүлгэж, нүгэлтнийг дэвслэн тонилгож байгаагаар дүрслэн шүтэн биширдэг. 20-р зууны 30-аад он хүртэл атаатныхаа амьд зүрхээр туг сүлдээ тахиж, сүр хүчээ бадраадаг байсан гээд л монголчууд бид галзуу, догшин төрхийг мууг зайлуулан гэсгээгч гэдэг утгаар нь эерэг талаас нь хүлээн авч ирсэн ард түмэн.

Ийм сэтгэлгээний суурь дэвсгэрээс улбаалан, аархсан хүчтэнг бишрэн хүндлэх, нийгмээрээ хүлээн авах, зарим талаар таашаах хандлага байдаг байх. Бөхийн ертөнцөд энэ нь ажиглагддаг. Би ч гэсэн, аархсан, эрчтэй, зоримог барилдааныг харах дуртай. Асашёорюүгийн барилдаан ч мөн гоё шүү. Харахад сэтгэл сэргэдэг.

Японы зураач Үтагава Күниёшигийн дүрсэлсэн баатар

5 comments:

Anonymous said...

Barga Buriadiin galzuud ovog n' galzuu gesen ugnees garaltai yum boluu.

Nachinshonhor

A.Амарсайхан said...

Асашёрюү нээрээ гайхалтай шүү. Цог хийморь бадруулна гэдэг л тэр байх даа.
Японы гэмт хэргийн ертөнцийнхөн Таканахано аваргынхаа дээд амжилтыг эвдүүлэхгүй гээд, рекетлээд байгаа гэдэг үнэн үү? Яг японд байдаг юм мэдэх хүмүүсийн яриа ямар байх юм?

Наранбаяр said...

Yanz buriin yaria yavdag bh l da. Gehde tiim yum bhgui l bolov u. Harin Kyokushuzan g zodog tailakhad hurgesen ni neg tiimerhuu buruu zugiin ulsuudaas orj irsen surdulegtei holbootoi bololtoi gej yaridag.

Erkardo said...

Сайн уу. дээр Эмос ын уулзалтан дээр ярьж байсан зүйлээрээ бичсэн байшд тээ. бичлэг болгоно гээд байсан...

Монголчууд бидэнд нэг буруу хандлага байх шиг. юу гэхээр хүн зальддаг, хор найруулдаг хүмүүсээ сэргэлэн овсгоотой гэж өргөмжлөдөг явдал.

жишээ нь замаар машинтайгаа явж байлаа. тэгээд хажуугийн эгнээд машин шургачихаар зай байна л даа. тйишээ орвол надад бол хэрэгтэй. харин бусад машинуудаа хүндлээд тийшээ орохгүй байя гэж бодоё. тэхэд хажууд сууж байгаа хүн маань намайг овсгоогүй, үлбэгэр, арчаагүйгээр минь дуудаж байх жишээтэй.

Мөн төсвийн цалинтай мөртлөө жийп унаад том хаусд амьдраад байгаа дарга нараа луйварчид гэж харахын оронд лаг күүл гар гэж боддог кк...

гэснээс нээрээ өнөөдөр би ажил дээр чинь очсон. тээд таньтай уулзая гэсэн чинь та утсаа авкүү байсан. хуралтай байсан уу. тэгжаагаад очий.

Блог чинь ёстой гоё юмаа би бараг бүх бичлэгийг нь уншлаа. амжилт хүсье

Наранбаяр said...

Neere ch manaikhnii yumiig hemjih hemjuur ih uur bolchihson. Sain gedeg oilgolt zadarsantai holbootoi l baikh l daa. Chadaj baigaa yumand arga baikhgui gedeg.