Tuesday, September 16, 2008

Цамаархал

Саяхны Зууны мэдээ сонин дээр нэг оюутан охин цагийн ажил олдохгүй байгаа тухайгаа сурвалжлагчид ярьжээ. Нэр усаа нийтлэхгүй байхыг хүсч. Энэ бол мэдээж. Гэтэл ярьсан яриа нь нэг л биш ээ. Хичээлээс гадуур ажил хийдгийг ангийнхан нь мэдчихвэл шараа болно гэнэ. Тэгээд бас ажлыг их голж шилдэг бололтой. Голж шилэх нь ч яахав, манай нөхцөлд эмэгтэй оюутанд үл тохирох аюултай ажлууд байдаг.

Өндөр хөгжилтэй орнуудад оюутан байхдаа цагийн ажил хийх нь мэдээжийн үзэгдэл. Гэрийн багш, сав угаагч, зөөгч гээд л маш олон төрөл. Сургуулийн зүгээс ийм ажлыг албан ёсоор танилцуулна. Тэндхийн оюутнууд ч бие биедээ цагийн ажилтай гэдгээ хэлэхээс огт ичдэггүй. Харин ажил хийдэггүй тэгээд бас болгоод байгаа оюутан нэлээд баян, цамаанд тооцогддог билээ. Тухайн нийгэмдээ нэр хүнд, эд баялгийг олж авсан хүмүүс залуудаа ийм л замаар торнисон байдаг.

2 comments:

neenee said...

Манай оюутнууд хичээлийн хажуугаараа ажил хийдэггүй хүч хөдөлмөрөө зарж зүтгэдэггүй болохоор мөнгөний үнэ цэнийг бүрэн гүйцэд ойлгож чаддаггүй юм шигээ. Зарим нэг нь аав ээж ойр дотныхноосоо нэхээд авчихна зарим нэг нь одоогийн нийгмийн маань хамгийн эмзэглүүштэй зүйл болоод байгаа нөгөө нэг айхтар мэргэжлээр мөнгө олно. Энд охидууд гэж яригддаг ч залуучууд маань бас иймэрхүү байдаг гэж сонсож байсийн байна. Өөрйигөө хүндэтгэх, үнэлэх, өөрөөрөө бахархах гэх мэт хамгийн сайхан мэдрэмжээ мөнгөнөөс хямд тавьж байгаа нь туйлын харамсалтай. Халаас нимгэн ч хэний ч өмнө өөрийнхөөрөө байж, өөрийн хүчээр их ч бай бага ч бай ямар нэгэн зүйлийг хийж дуусгахад ямар сайхан мэдрэмж төрдөг билээ. Гадаад байдал, материаллаг хэрэглээндээ хэт анхаарч өөрийн гэсэн философи өөрийн гэсэн үнэ цэнэгүй нэг л их ганган хээнцэр хүүхэлдэй шиг охидууд зөндөөн болж байгаа нь нэг ёсны эмгэнэл. Нийгмээ буруутгаж гадаад шиг цагын ажил хийх боломж бага гэж ярих ч
Хийе гэсэн хүн ажлаа
Хийхгүй гэсэн хүн шалтагаа гэж мэргэн үг байдагсан.

gegeen said...

neenee-tei sanal neg baina. ene baidliig deerduuleh yamar negen garts haih heregtei bn. uneniig helehed ih deed surguuliud full-time tseverlegch, togooch, jijuur, laborant tsalinjuulj baihaar dotood resource-aa ashiglachihmaar l sanagddag. oyutnuud erch huchtei, iluu sain tseverlej, iluu sain zutgej chadah yum shigee. part-time ajliin oron toonuud yu baij boloh ve. baiguullaguud bas tseverlegeegee gadnii dagnasan companiudaar ni hiilgej boldguim boluu. mgl shig surguuli, baiguullaga dotroo hoolnii gazar, tseverlegchidiin oroo tusad ni gargadag gazruud tsoon yum shigee.