Эд чинь яана гэвэл тэгж, тэнгэрт гарахаас буцдаггүй улс даа!
Зуны сүүлч намрын эхний нэг өдөр бяцхан жанжин[1] нарыг тээсэн ногоон машин Жаахан сүмд хувьсгал хийхээр хувьсгал хийхээр ирсэн онц сонин чимээ дуулдав. Урьд Хамар Лодон хагас шөнийн нойроо бүрэлгэж байгаад хуурчийн амаар “жанжин мордуулж”[2] байсан билээ.
Зуны сүүлч намрын эхний нэг өдөр бяцхан жанжин[1] нарыг тээсэн ногоон машин Жаахан сүмд хувьсгал хийхээр хувьсгал хийхээр ирсэн онц сонин чимээ дуулдав. Урьд Хамар Лодон хагас шөнийн нойроо бүрэлгэж байгаад хуурчийн амаар “жанжин мордуулж”[2] байсан билээ.
Гэрэл туссан гэгээн магнай
Хэвтээ барсын хар хөмсөг
Намрын усан мойл нүд
Начин шонхрын суурь сормуус
Мяндсан хуяг
Мөнгөн дуулга
Сувдан хуяг...одоогийн жанжин мөн л ийм байгаа даа. Ядахдаа,
Өргөн чих мөрөө дарж
Өндөр мөч өвдгөөс илүүдсэн[3]
Заан заанаар биетэй л байх ёстой.
Хүнд төмөр дам илдийг
Хүдэр гартаа бариад
Хүлгийн зүгтээ хүрч
Хөмөлдрөг жолоо сугсраад
Төмөр зуузай янгинуулж
Дөрөөн дээрээ дав хийж...Одоогийн жанжин төмөр илдгүй ч ган буутай байлгүй. Машин дээрээ дав хийж мөн ч жавхаатай байлгүй. Бас тэгээд бяцхан гэнэ шүү. Богд Чингис[4] долоон настай дайнд мордож, Гунан Улаан Баатар мангасыг дарахад гуравхан настай байсан даг. Жанжныг бяцхан гэж бүү хиричилье[5]. Нэн ч ногоон машинтай жанжныг.
Хамар Лодон бодох тусам завыг алдаж болохгүй гэж биеэ эрчилнэ. Одоо нүдээ нээхгүй хэзээ нүдээ нээх вэ. Хамар Лодон гар дахь ажаа[6] хаяад хамаг тэнхээгээрээ Жаахан сүм өөд гүйхдээ тэрлэгээ өмсөхөө ч мартжээ. Лодон Жаахан сүмд ойрттол ганжирын оронд хатгасан шар үсэгтэй улаан туг түүнийг уриалан далласанд хар хурдаараа пуужин шиг тавиад хүрэв. Тоос тортог, утаа манан сүмийн хүрээг залгиж, тун олон хүн цугласан тул Лодон өлмий дээрээ яаж өндөлзсөн ч дотор юу болж байгааг олж үзсэнгүй. Манчуурган хамар нь цэнтийж аваад хөмхий зуумагц хар чадлаараа олныг хавиргалан шунгасаар дөнгөж дотогшиллоо.
Мөрөө цавчуулж, толгой нь салсан махранз[7] хагархай хэнгэрэг дэрлэж унаад, Шигамунигийн[8] гэгээн дүр дуганы саравчнаас боомилогджээ. Самбар самбар судар ном сүмийн хүрээнд галд авалзаад хүжийн үнэртэй хөх утаа огторгуйд бургилна. Бүү л судар номон дээр гишгэж хилэнц нүгэл үйлдье гэж Хамар Лодон олны дунд шахцалдахдаа байн байн хөл доорхоо ажиглана.(Үргэлжилнэ)
[1] Бошгийг халдаг эвлэлийнхнийг хэлж буй бололтой. Өвөр Монголын тал нутагт Соёлын хувьсгал хэрхэн эхэлснийг энэ хэсэгт дүрсэлжээ.
[2] Тууль хайлахыг сонссоноо хэлж байна. Бодвол туулийн баатар дайнд мордсон хэсэгт ийм дүрслэл байсан бололтой.
[3] Гурван улсын үлгэр туужид гардаг Гуань-У бололтой.
[4] Богд Чингис гэсэн нэрийг шүүмжлэх хандлага гарч ирж байна. Галаарид гуайн өгүүллийг харна уу.
[5] Басъя
[6] Ажлаа
[7] Сүмийн үүдэнд байдаг догшин дүртэй сахиулсан бурхад. Японоор 四天王 гэдэг.
[8] Бурхан багш.
1 comment:
Uuchlaarai. Uuriin chin bichsentei ogt holbogdolgui yum asuuya.Emos-oos gargasan 3 daxi nomiig kyoto-d baigaa mongol hun herhen yaj avah bolomjtoi talaar practic zuvluguu ugch tuslaach.
Post a Comment