Монголын улс төр дүн өвлийн өмнө бужигнаад эхлэв. Өнгөрсөн 13-ны баасан гаригт УИХ-ын 24 /Ардын эрх сонин дээр гэхэд 16-ны дугаарт 24 гээд, маргаашийн дугаарт нь 23 гэчихсэн байх юм/ гишүүний нэр бүхий Засгийн газрыг огцруулах тухай бичиг өргөн баригдсанаас хойш юм юм л эхэлж буй бололтой. Ерөнхий сайд Энхболд даруй няцаалт өгч, ил захидал маягийн юм бичжээ. Ерөнхий утгыг нь 10 cарын 16-ны Ардын эрх сонин дээр М.Жаргал гэдэг сэтгүүлч тоймлон бичсэн байна. /http://www.sonin.mn/?p=2496/ Няцаалтад дурдсан дараах үгс их анхаарал татсан тул уншигч танд ахин танилцуулах гэсэн юм.
“УИХ-ын гишүүн Л.Гансүх нарын нэр бүхий гишүүдийн Засгийн газрыг огцруулах тухай бичгийг улс төрийн зорилготой, төрийн албыг бүх шатанд цалгардуулан, төр болон олон түмний хоорондын итгэлцлийг алдагдуулах хортой явуулга хэмээн дүгнэсэн байна. Тиймээс төрийн бүх шатны албан хаагчид сонор сэрэмжтэй байж, улс төрийн хийрхлээс зайлсхийн олон түмэнтэй ажиллах ажиллагаагаа улам бүр үр дүнтэй болгохыг Засгийн газрынхаа өмнөөс Ерөнхий сайд уриалжээ”
Налуугаар тэмдэглэсэн үгсийг анхааран харна уу. “Хортой явуулга”, “Төрийн бүх шатны албан хаагчид сонор сэрэмжтэй байж”, “Олон түмэнтэй ажиллах ажиллагаагаа...” Яг л 1930-аад оны үеийн хэлмэгдлийн үед хэрэглэгддэг байсан “ангийн дайсан”, “Японы тагнуул”, “суртал ухуулга” гэх мэт үгтэй нэг л төстэй сонсогдоод явчихлаа. За энэ ч яахав. Үгнээс өлгөөд дайрчихдаг улс төрчдийн хувьд бол их л сайхан зууш байна.
“Хортой явуулга гэж юуг хэлээд байгаа юм. Бид Үндсэн хуульд олгосон эрхийн дагуу Засгийн газрыг огцруулах саналыг хуулийн хүрээнд тавьж байна. Үүнийг хортой явуулга гэж хэлээд байгаа юм уу?” гэх мэтээр дайралтад өртөхөөр үг их харагдаад байгаа юм л даа.
Мөн 10 сарын 17-ны Ардын эрх сонин дээр З.Маараг гэдэг хүний бичсэн мэдээнээс харахад /http://www.sonin.mn/?p=2529/ “МАХН-ын Удирдах зөвлөл Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ” гэж бичжээ. Засгийн газрыг огцруулах үндэслэлийг хуулинд хэрхэн заасныг баринтаг задлан үзвэл дараах үндэслэлүүд байх юм. Үндсэн хуулийн 43 дугаар зүйлд,
1. Огцрох тухайгаа Ерөнхий сайд УИХ-д өргөн мэдүүлэх,
2. Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол,
3. УИХ-ын эсхүл Ерөнхийлөгчийн санаачилснаар УИХ шийдвэрлэх
4. УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах хүсэлтийг албан ёсоор тавибал УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ гэжээ.
Тэгэхээр мэдээнд дурдсан шиг Засгийн газрыг огцуулах эсэх асуудлыг МАХН хэлэлцэх нь хуулинд заагаагүй хууль бус үйлдэл болж таарлаа. Засгийн газрын тухай хуулийн 28 дугаар зүйлд болохоор Засгийн газар нь өөрийн бүрэн эрхэд хамаарах аливаа асуудлаар УИХ-д суудал бүхий намын дээд төв байгууллагатай шууд харилцана гэж заасан болохоос аливаа нэг нам дээр ярилцаж байгаад Засгийн газрыг огцруулах эс огцруулах тухай эрхийг олгоогүй ажээ.
Хуулийн заалт болон өдөр тутмын амьдрал хооронд байнгын орон зай байдаг. Зан заншлын хүрээ хийгээд шүүхийн тайлбар энэ орон зайд гүүр болдог ажээ. Тэгэхээр,
УИХ-ын гишүүн,
Засгийн газрын гишүүн,
Эрх баригч нам гэсэн гурван ойлголтын талаар жаахан тунгаацгаая. Олонхи хүн энэ гурван институцыг салган ойлгох гээд байдаг. Гэтэл М.Энхболд бол УИХ-ын гишүүн агаад Засгийн газрыг толгойлсон Ерөнхий сайд, түүний зэрэгцээ МАХН-ын дарга. Эндээс л засаглалын тухай сайтар тунгаан бодох шаардлага урган гарч байгаа юм.
АНУ-д Засгийн газрын гишүүд болон Парламентын гишүүнийг заагладаг. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүн хүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар гүйцэтгэхийг үл зөвшөөрнө. Монгол улс энэ тогтолцоог 1992 оны Үндсэн хуулиндаа зоож өгсөн боловч, 90-ээд оны сүүлчээр ҮХ-д өөрчлөлт оруулан энэ заалтыг өөрчилж орхисон. Түүнээс хойш Засгийн газрын танхимыг УИХ дотроос болон гаднаас холимог байдлаар бүрдүүлж ирсэн байдаг.
Харин Англи болон Японд Засгийн газрын танхимын гишүүд заавал Парламентын гишүүд байх ёстой. Энэ орнуудад намын дарга нь Ерөнхий сайд болдог зан заншил үйлчилж байдаг. Монгол улс тэгэхээр Америк маягийн тогтолцооноос салж, Англи Япон маягийн парламентын засаглал уруу ойртсон гэсэн үг. Японд энэ систем сүүлийн 60 жилд үйлчилж ирсэн боловч, нэг нам төрийн эрхэнд дэндүү удаан байсан болохоор /дунд нь 2 жил завсарласныг эс тооцвол бараг 60 жил/ нам доторх “том толгойтой” фракцууд бэхжиж, эдгээр нөхдүүд хөшигний цаана хор найруулан, Ерөнхий сайдыг томилж, солин, гарын дор байлгаж ирснээс эрх мэдлийн хоосон орон зай үүсдэг сөрөг тал гарсныг олон судлаач нар ажиглаж, шүүмжилсэн байдаг. Парламентын засаглал үйлчилж буй нөхцөлд сонгуулиар сонгогчдын олонхийн саналыг авсан Эрх баригч намын бодлогыг /сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалтууд/ Намын дарга нь Ерөнхий сайд болж аваад хэрэгжүүлж эхлэнэ. Тэгэхдээ бас УИХ-ын нэг гишүүний хувьд тэдний байнгын хяналтад байна гэсэн үг. Нэлээд сайн бодсон шилдэг системийн л нэг.

УИХ болоод намынхаа дэмжлэгээ олохоо байсан Ерөнхий сайд ангалын ирмэгт ирлээ л гэсэн үг. Засгийн газрыг огцруулах эсэхийг хууль эрх зүйн хувьд улс төрийн нам шийдэх эрхгүй боловч эцсийн дүндээ нам доторх шийдвэр, яриа хэлцэл УИХ-ын гаргах шийдвэрийн үндсэн хүчин зүйл болдог нь яахын аргагүй үнэн юм. Энэ нь жижиг тойрогтой мажоритар сонгуулийн тогтолцоонд намаас нэр дэвшин, сонгуульд өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүд намын шийдвэрийг дагаж, түүний нэг эд эс болж явдагтай гүнзгий холбоотой ажээ. Ингэсгээд өндөрлөе. Яриа бүр тэнэж эхлэв.
1 comment:
Бүх хорны цаана Энхбаяр бий. хэхэ. Ерөнхий сайд бол зүгээр л хуруун хүүхэлдэй ш дээ. Яг хувь хүнийх нь хувьд ярих юм бол Энхболд өөрөө гарч ирэхдээ Элбэгдоржийн засгийн газрыг яаж муухай унагааж гарч, (засгийн газрын гишүүд нь татгалзсан гэдэг шалтгаанаар, 7 сайд нь гарын үсэг зурсан санагдаж байна, дандаа хувьсгалт намын бууны нохойнууд ) ирж байлаа. Миний хувьд болж гэж бодож байна. Тэгэхдээ энэ засгийн газар унавал Монгол улс л хохирно. Ерөнхий сайд хэн байх нь хамаагүй гол нь засгийн газар бүрэн бүрэлдүүхэнэээрээ аль болох удаан ажиллавал сайнсан.
Post a Comment