Saturday, October 07, 2006

Блогоо ухаж сурах шинжтэй

Блог бичиж эхэлснээс хойш хагас оныг үджээ. Ганц мэддэг, мэддэг ч гэж дээ Word программыг арай ухаалаг бичгийн машины хэмжээнд ашигладаг гэх үү дээ, текстээ шивэн хуулж аваад, блогын нүүрэн дээр наадаг байлаа. Блогын анхны тэмплэйт нь бэлэн байгаа болохоор хүн харахад тийм ч муугүй эх бэлэн болно.

Гэтэл блог бичдэг бусад нөхдийн блогийг харахад үсэрч орох линкүүдтэй , зураг хөрөг, дуу хөгжим, видео, тоолууртай гээд л зүйрлэвэл супер тэрэг шиг л намбайгаад л, интернет ертөнц дотор хурдлан давхисаар байлаа. Гэтэл миний блог анх нээсэн 3 дугаар сард газар хагалдаг хуучин улаан трактор байсан яг л тэр хэвээрээ байв. Бахь байдгаараа, хагас оныг өнгөрөөжээ.
Харин өнөөдөр сайн андын тусламжтайгаар блог дотор линк байрлуулж сурлаа. Орох дуртай блог гэдэг гарчгийн дор байгаа линкүүд уруу уншигч та зочилж үзээрэй. Ийнхүү энэ блог гадагш урсгалгүй нуур шиг бөглүү нэгэн байхаа болив. Гадагшаа хүссэн зүгтээ урсч, уншигч таныг интернетийн далайд арал барин бүтээн байгуулалт босгож буй БЛОГ АНДУУДАД хүргэх хөлөг онгоцтой боллоо. Линктэй болоход блог дотроо байгаа тэмплэйтээ ухаад байхад болдог л юм байна. Тэмлэйтийн side bar гэсэн хэсэгт нь л тавих гээд байгаа линкээ хуулаад оруулчихад хангалттай.
Цаг гарган блогоо ухах аргыг зааж өгсөн анддаа баярлалаа.

2 comments:

Зэлмэ said...

сайн байна уу наранбаяраа. таны өдрийн амгаланг ирье. Миний линкийг тоож өөрийн дуртай листэнд оруулсанд баярлалаа. Хэрвээ та блогтоо тоолуур нэмэхийг хүсвэл
http://easy-hit-counters.com/ сайт руу ороод төрөлөө сонгоод, сайтаа бүртгүүлчих. Тэгээд нэг код гараад ирэхээр нь тэрийг өөрийн сайтын side bar дээр тавиад л болчихно шүү. Аната ганбаттэнээ

Наранбаяр said...

Hishgeed ih bayarlalaa. Tooluur tavikh geed oroldood uznee.
Naranbayar