Friday, June 09, 2006

Нутгаа хайрлах сэтгэл

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутаг дахь ой 2006 оны 6 сард ийм л нүд халтирам болжээ. Сумын айлуудын ихэнх нь мод бэлтгэж зардаг гэнэ. Айлын хашаа бүрт хөрөө рам хангинаж, уулаа нүцгэлэн суугаа нутгийнхныг яалтай билээ. Тэднийг үйлдвэрлэлгүй, ажилгүй, орлогогүй, малгүй, сэтгэлгүй, итгэлгүй болгосон нь хэний буруу вэ? Хэдэн жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Тужийн нарсыг яг л ингээд газрын хөрстэй нь арчиж хаясан даа. Сургамж гэдэг давтахгүйн тулд оршдог. Сургамж авалгүй давтаад буй нь доройтохын цондон.
Зургийг авсан Нямаа

3 comments:

Dulu said...

Сайн байна уу!
Та ямар чиглэлээр суралцдаг вэ? Байгаль орчны чиглэлээр vv, би тэгж таагаад байгаа юм л даа, хэхэ (буруу тааж байгаа байх).Миний сурч байгаа чиглэл тэр тал руугаа болохоор мэргэжил нэгт хvмvvстэйгээ танилцаж байю л гэж бодсон юм.

Наранбаяр said...

Байгаль орчны чиглэлээр ажиллаж байсан. Сурч буй чиглэл чинь brown issue талдаа юу, эсвэл green issue талдаа юу?

Dulu said...

Brown issue талдаа, суралцаж байгаа зvйл маань одоо environmental biotechnology тал руугаа л даа.
Та харин ямар чиглэлээр юу хийж байсан бэ?