Saturday, September 24, 2011

Догма

Хууль шүүрдэх гэдэг ажил эхлээд дөрвөн жилийн нүүр үзэж байна. Монголд хүчин төгөлдөр үйлчилж буй 460 гаруй хууль хоорондоо давхцсан, зөрчилдсөн, зарим талаараа хийдсэн болохоор цэгцлэх санаатай төрийн байгууллагуудын хүрээнд эхлүүлсэн ажил л даа. Явц нь ч тийм муугүй. Зарим нэг хууль дээр хийсэн задлан шинжилгээг харахад ийм бодол төрсөн.
Гэхдээ
улиг болсон загварт автсан сэтгэлгээг манай хуулиудыг уншихад хэнбугай ч мэдрэх буй за. Доорх догма загварыг бид бүгдээрээ л мэднэ дээ.



  • Хуулийн зорилго (Энэ ч яахав дэлхийн аль ч хуулинд байдаг. Мэдээжийн байх ёстой зүйл)
  • Ёс юм шиг "Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээтэй энэхүү хууль зөрчилдвөл олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө" гэсэн заалт орж ирнэ. Энэ заалтыг уншихаар уур хүрээд явчихдаг юм. Хоёр шалтгаантай юм. Нэгдүгээрт, ер нь олон улсын гэрээтэйгээ зөрчилдөх юм хийсэн юм бол яах гэж энэ хуулийг гаргадаг байна аа. Дотоодын болон олон улсын эрх зүйн үүднээс хуулиа сайтар боловсруулаагүй байгаагаа ил тод зарлаж байгаа хэрэг. Хоёрдугаарт, дотоодын хуулиа шууд л доош нь хийж байгаа гэсэн үг. Нарийндаа яривал "Үндэстэн- Улс" гэсэн зарчмын асуудлыг бид хэрхэн авч үзэж байгаагаа нэг бодох цаг болсныг харуулж байгаа юм.
  • Тэгээд л төр, УИХ, Засгийн газар, Аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо, баг, Засаг дарга, ИТХ, төрийн захиргааны төв байгууллага (яам), төрийн захиргааны байгууллага (агентлаг), ТӨУҮГ, ТББ, ААН, Иргэн гээд бүх субьектуудэд эрх, үүргийг хуваарилж гарна даа. Бараг бүх хуулинд шүү. Ингэхээр хоорондоо ижил баахан хууль гарч, өнөөх давхцал чинь гараад ирж байгаа юм.
  • Эрх, үүргийг ч гэсэн хольж бичнэ. "Бүрэн эрх" гэж байгаад л жагсаана даа.
  • УИХ, ИТХ-уудын Үндсэн хууль, холбогдох гол хуулиудад - жишээ нь ЗЗНДНТУТХ гм - нэгэнт заачихсан байгаа эрх үүргүүдийг эцэс төгсгөлгүй задалж, нуршина. Угтаа бол эдгээр байгууллагууд төсөв, бодлогыг баталдаг л газар шүү дээ.
  • Тэгээд Засаг дарга, яам, агентлагаар нь хуваарилж эхэлнэ. Гэтэл эдгээр нь ч гэсэн Засгийн газрын тухай хууль, ЗЗНДНТУХ, Яамд болоод агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль гм гол хуулиудад нэгэнт заасан байдаг. Угтаа бол эдгээр байгууллагууд нь төсөв, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх л байгууллагууд шүү дээ.
  • Нэр томъёог нэг цэгцэлмээр. Central Government, Local Government, Intergovernmental relations, State, Cabinet гэх мэт үгнүүд хуулийн хүрээнд хоорондоо ихээхэн холилдсон байдалтай, хэт нуршуу, эсхүл андуурмаар байгаад байгаа юм.

1 comment:

Anonymous said...

http://dashrentsen.niitlelch.mn/content/3354.shtml
aldraa