Monday, November 03, 2008

Сайн уу муу юу аль нь вэ хө

Хүү маань нэгдүгээр ангид оров. Ч.Сүрэнжавын шүлэг "Сайн уу муу юу аль нь вэ хө" дууг сурч байна. Яг л намайг нэгдүгээр ангид байхад заалгаж байсан шиг.

Монголын нийгэм өнөөдөр нэг л хэлбэр хэмжээгүй болчихлоо. Сайн муугийн тухай ойлголт задраад одоо 20 жил шахаж байгаа болохоор нормгүй, моральгүй болох нь аргагүй. 90 он хүртэл сайн хүн гэдэг бол улс нийгэмдээ үнэнч, амбицигүй, хувийн машингүй, хогшилгүй, субботникт байнга оролцдог, сээгий малгай өмссөн сэхээтэн залуу байж. Үүний дараа ийм улсууд хог дээр үсэрч, гахай зөөдөг, ном уншдаггүй, наймааны гүйлгээ ухаантай, бага зэргийн хулхи зантай, хууль дүрэм сахидаг ч үгүй, мэддэг ч үгүй нэг иймэрхүү залуус түрэн орж ирж. Одоо ч гэсэн энэ дүр зургийн үргэлжлэл явж байна. Ялгаатай нь тэд хөрөнгөтэй, улс төрч бизнесмэнүүд болсон. Сэтэртэн болохын төлөө улайран зүтгэгчид, ёс суртахууны хариуцлагыг уландаа гишгэгчид эрх мэдэлтнүүд болов. Үүнийг нийгэм маань "сайн" гэж хүлээн авч байгаа бололтой. Нормгүй болчихсон нийгэмд "сайн" гэсэн нийтлэг ойлголт байхгүй. Үүнд л манай нийгмийн эмгэнэл, сонгуулийн хямралын уг үндэс оршино гэж би үзнэ.


3 comments:

Buyan said...

Онож бичжээ. Яг ийм юм өнөөдөр монголд болоод байна даа

Anonymous said...

сайн муугаас өөр үнэлэлт байхгүй юу?
яахав дээ ч юмуу эсвэл ....

Наранбаяр said...

Хэм хэмжээний тухай үзэл л юм даа. Тэгэхээр дундын үнэлэмж гэж байхгүй.