Бэсүд.П.Наранбаяр
Киото хот 2006 оны 4 дүгээр сар 1
Нийслэлд амьдарч буй хүн гурван хаягтай. Түүнд шуудан явуулъя гэвэл шуудангийн салбар дахь шуудангийн хайрцгийн хаяг хэрэг болно. Улаанбаатар шуудангийн салбар – 43, хайрцаг – 206 гм. Энэ шуудангийн хайрцгаар та танилдаа шуудан илгээвэл хэд хоногийн дараа очно. Гэхдээ Улаанбаатарчууд өвөр зуураа энэ шууданг хэрэглэнэ гэж бараг байхгүй. Зүгээр л утсаар яриад уулзаж байгаад л гардуулаад өгнө. Улаанбаатар ийм л жижиг хот. Гэхдээ бас Улаанбаатарын оршин суугчдын бараг тал хувь нь шуудангийн хайрцаггүй. Ер нь хүн шавааралдсан энэ жижиг хотод шуудангийн систем тун муу хөгжсөн.
Хэрэв та танилынхаа гэрт очъё гэвэл Улаанбаатарчууд дунд хэрэглэгддэг хаягаар нь явж очно. Жишээ нь, нэгдүгээр хорооллын тэддүгээр байр тэдэн тоот, Толгойтын өнчин цагааны хойд талын буудлын таван давхар, эсвэл Таван шарын тэддүгээр байрны тэдэн тоот гэх байдлаар олж очно. Энэ үед танд хамгийн хэрэгтэй мэдээллийг нөгөө адлагдаад байдаг микроавтобусны кондуктор хүүхдүүд хэлээд өгнө. Тэд буудал болгоныг зарлах бөгөөд микроавтобусанд хэрэглэгдэж буй Улаанбаатар хотын буудлуудын нэр 500-1000 метрийн зай болгонд өөрчлөгдөх тул нарийвчлал тун өндөр. Энэ хаяг л танд хамгийн их хэрэг болно. Жишээ нь, 10-р хороолол, 25-р эмийн сан, ТБД андууд, Дөрвөн зам гээд ердөө 2 км хүрэхгүй замд 4 буудал байх тул тэр хавьцааг олж очиход тун амар.
Харин сонин энэ тэр дээр бол Баянгол дүүргийн тэддүгээр хорооны тэддүгээр байрны оршин суугч гэж бичнэ. Сонин дээр гарч буй нь албан ёсны өөрөөр хэлбэл засаг захиргааны нэгж дээрх бүртгэлтэй хаяг нь. Та танилындаа албан ёсны бүртгэлтэй хаягаар нь олж очноо гэдэг гонжийнжоо. Тухайн хороонд оршин суугаа хүнээс бусад Улаанбаатарчууд тухайн хороо гэдгийг хаана байдгийг огт мэдэхгүй. Тэддүгээр хороо энэ тэр гэсэн тодорхой тэмдэг заагийг ч та хайгаад олохгүй. Хороо гэдэг нь аль нэгэн орон сууцны байрны доод давхарт байх жишээтэй. Хороон даргын сонгууль энэ тэр нь хэзээ яаж явагддаг юм бүү мэд. Учир битүүлэг газар даа. Гэхдээ энэ Хороон дарга гэдэг хэдэн байрнуудынхаа дунд гараж бариулах газар олгох, хүүхдийн тоглоомын талбайг эвдэж зайлуулах, бас хөөрхий тордож янзлах, бас сонгуулийн үеэр сонгуулийн байрыг бэлдэх, нэр дэвшигчдийг хүлээж авах, ядуу өрхийн судалгаа хийх, тусламжийн бараа хүргэх, хаяг бүртгэл, цэрэг татлага зохион байгуулалцах энэ тэр гээд хөөрхөн ажилтай байдаг бололтой. Хороон дарга нар газар олгох энэ тэр дээрээ бас хөөрхөн мөнгө цохичихдог гэж ярилцах нь ч бий.
Аа бас газрын зураг дээрх Улаанбаатар хот гэж байна. Амарсанаагийн гудамж, Сөүлийн гудамж, Энэбиш, Чингүнжав, Балингийн Цэрэндоржийн гудамж гээд л Улаанбаатарчууд өдөр тутмын амьдралдаа дуулж мэдээгүй гудамж газрын зураг дээр ярайтал бичээстэйг яана. Улаанбаатарт төрж өссөн мань мэт нь ч тухайн гудамж хаана буйг сайн мэдэхгүй тул гадаадын аль нэг хотын газрын зургийг харж буй мэт сэтгэгдэл төрнө. Энэ гудамжийн нэрээр та танилындаа очно гэж бас л горьдсоны гарз. Учир нь эдгээр гудамжийг манай Улаанбаатарчууд яг мэдэж харагдаач. Ер нь гудамжны нэрийг ингэхэд хэн өөрчилж мэдлэн будилуулаад байна аа? Та бидний сонгодог Улаанбаатар хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 40 нөхөр. УИХ-ын сонгуулийн дараа гэзэг даран болдог Орон нутгийн сонгуулийг сонгогч нар бараг тоодоггүй сонирхдоггүй болохоор санал өгөлт их доогуур хувьтай байдаг. Сонгогдсоныхоо дараа энэ 40 товарищ хаагуур юу хийж харайлгаж явдаг юм бол. Жаахан азнаж байгаад гудамжны нэр энэ тэрийг өөрчилж, Засаг даргаа ярсхийтэл гар өргөн хүлээж аваад байгаа болохоор оршин тогтнож буй бололтой юмдаг аа.
Уг нь гудамж талбайн нэр – шуудан – оршин суугч, албан байгууллагын хаяг нэг хэлхээс дунд оршмоор. Шуудангийн үйлчилгээ нь бүрэн бүрэлдээгүй төр иргэддээ төрийн үйлчилгээгээ бүрэн үзүүлж чадахгүй. Хаяг тодорхойгүй /дор хаяж 3 хаягтай/ иргэдтэй төр татварын тогтолцоогоо бүрэлдүүлэх гэж мөн ч их ядрах нь тодорхой. Зардал ч их гарна. Түүнээс гадна гудамж газрын нэр гэдэг түүхийн нэг баримт болдог. Түүхийн удаан хугацаанд бүрэлдэн тогтсон хотуудын гудамжны нэрийг та бид сайн мэднэ шүү дээ. Москвагийн Арбат гээд л бид ярьдаг. Гэтэл Улаанбаатар хотод ч гэсэн ардуудын дунд нэрлэгдэж ирсэн түүхэн улбаатай гудамжны нэр зөндөө л байсан. Усны гудамж, Дамнуургачны гудамж гээд л. Гудамжны нэр хаягаа цэгцлэх цаг болсон мэт санагдана.
Микроавтобусны хүүхдүүд “Бөмбөгөр, бөмбөгөр”, “7 буудал”, “6 буудал”, “5 буудал”, “Дамба”, “Тоосгон завод”, “Ханын материал” гэж хашгиралдана. Улаанбаатар хотынхны хаяг, шуудангийн системийн бодлогыг эд нар заагаад өгч байгаа юм биш үү?

2 comments:
uneheer chuhal sedev. manaihan gadnaa busad ulsuudiih shig shuudangiin hairtzagtai boloh tzag bas l boloogui baigaa ni haramsaltai. bie bieniihee yumiig hulgailaad.
Энэ хаягийн стандарт үнэхээр завхарсан эд. Компьютер дээр би нэг бүртгэлийн програм хийх гээд ядчихсан. Яг ямар талбарууд авахаа шийдэж чадаагүй юмдаг.
- Шуудангийн хаяг ч яахав тусдаа байж болох хаяг.
- За бас албан бус хаяг ч гэсэн тусдаа байж болно.
- Харин албан хаяг стандарттай байх хэрэгтэй байдаг. Тэнд стандарт гэж байдаггүй юм байна лээ. Гэр хорооллын хаяг нэг өөр схемээр, хөдөө сумын айл бас нэг ондоо, сумын багийн айл ондоо гэх мэт. Ер нь бол стандартын газраас мэргэжлийн комисс томилж байгаад стандартжуулах ёстой юм шиг байгаа юм. Ингэхдээ компьютер дээр өгөгдлийн баазад хэрхэн хадгалах талаасаа заавал бодох хэрэгтэй.
Post a Comment