Даяарчлал, бүс нутагчлал өрнөж буй ертөнцийн дотор Монгол хэмээх ажин түжин арал шовойж буй дүр зургийн талаар уншигч авхайтай бодлоо хуваалцах гэсэн юм. Энэ нь миний энэ урт ярианы гол сэдэв л дээ.
Даяарчлалын эрин үед орон зайнаас үл хамааран хүн болон бараа үйлчилгээ, мэдээллийн урсгал урьд хожид байгаагүйгээр эрчимжиж байгаа тухай судлаачид бичдэг. Тэдний бичсэн бичээгүй та бид өдөр тутмын амьдралдаа даяарчлалын үрийг амсч байна. Интернэт, өдөр тутмын хэрэглээний импортын бараанууд, гадаадад гарч ажиллаж буй монголчууд, зундаа Монголд ирж жуулчилдаг олон мянган гадаадууд гээд л. Харин даяарчлалын нэг том хэсэг болох бараа үйлчилгээний хөдөлгөөнд томоохон үүрэг гүйцэтгэж буй субьект бол яахын аргагүй Дэлхийн худалдааны байгууллага. Энэ байгууллага Дэлхийн хоёрдугаар дайныг өдөөсөн эдийн засгийн шалтгаан болох блок эдийн засгийн системийг үгүйсгэж, дэлхийн хэмжээний чөлөөт худалдааг хөгжүүлэх, худалдааны аюулгүй байдал, нийтлэг дүрэм зан заншлыг мөрдүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг. Дэлхийн худалдааны байгууллага бүс нутаг болон хоёр талын хооронд эдийн засгийн блокчлол хаалт үүсэхээс хамгийн их сэрэмжилдэг. Үүний тулд уг байгууллага худалдааг либералчилж, оролцогч талууд аль нэгэндээ худалдааны хэт тааламжтай нөхцлийг тусгайлан олгохгүй байх өөрөөр хэлбэл, олон улсын худалдаанаас ялгаварлан гадуурхах явдлыг арилгахад анхаарч ирсэн байдаг. Энэ талаар тодорхой хэмжээнд амжилтанд хүрснийг хэн ч мэднэ. Гэвч сүүлийн үед хүчээ аваад буй Чөлөөт Худалдааны Гэрээнүүд (FTA буюу монголоор товчилж ЧХГ гэе) уг байгууллагын суурь зарчмыг ганхуулж эхлээд байна гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. ЧХГ гэдэг маань тухайн бүс нутаг болоод оролцогч улсууд дотроо өөр хоорондоо зарим нэр төрлийн бараанд гаалийн татвар харилцан оногдуулахгүй байх, ДХБ дотор оногдуулж буй нэн тааламжтай нөхцлөөс илүү хөнгөлөлттэй нөхцлийг бие биедээ олгож буй гэрээг хэлээд байгаа юм. Даяарчлалтай зэрэгцэн явагдаж буй бүс нутгийн нэгдлүүдийн үйл ажиллагаа эрчимжиж байгаа нь чөлөөт худалдааны гэрээ олноор байгуулагдах дэвсгэр болж байна гэж үзэж болно. Монгол улстай хамгийн ойр байгаагаас нь эхлээд ийм нэгдлүүдээс нэр цохоход ASEAN, 2002 оноос Японы ерөнхий сайд Коизуми Жюничиро яриад яваад байгаа Зүүн Азийн Нэгдэл буюу EAC, тэгээд АPEC гэж байна. Америк тивд алдарт NAFTA, Европт хил хязгаар, мөнгөн тэмдэгтээ нэгтгээд бараг нэг улс шахуу болчихсон Европын Холбоо буюу EU оршин байна. Эдүгээ дэлхий дээр иймэрхүү бүс нутгийн блокуудын тоо 16 даваад явж байна. Эдгээр бүс нутгийн нэгдлүүд Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд тодруулбал, Тариф Худалдааны Ерөнхий Хэлэлцээрийн 24 дүгээр зүйлд заасан гаалийн холбоотон болох (trade union), чөлөөт худалдааны бүс байгуулах (Free trade area) эрхээ ЧХГ байгуулах замаар хэрэгжүүлж байна. Дэлхийн худалдааны байгууллага дээр бүс нутгийн ЧХГ 2005 оны байдлаар 280 орчим бүртгэгдсэн гэсэн баримт ч байна. Мөн хоёр талын хооронд байгуулагдаж буй ЧХГ-г ч гэсэн анхаарал татаж байна. Япон улсаар жишээ авъя. Энэ улс ASEAN-ий орнуудтай ЧХГ байгуулах бодлого барьж, Сингапур, Филиппин зэрэг улсуудтай байгуулчхаад байна. Филиппинээс мэргэшсэн сувилагч, асрагч нарыг Японд чөлөөтэй оруулах болсон тухай заалт манайхны хорхойг хүргэж л таарна. Монголоос гадаад оронд, ялангуяа бидэнтэй царай зүс, сэтгэл санаагаараа ойр байдаг Японд ирж ажиллах хүсэлтэй олон хүн байдаг. Уг нь манай гадаад бодлогыг хэрэгжүүлж буй төрийн түшмэд унхиатайхан шиг бол Филиппиний энэ жишээ орой уруу нь ормоор л юм. Байдаггүй ээ. Монголын Гадаад Хэргийн яам, Үйлдвэр худалдааны яамныхан нүдэн балай, чихэн дүлий сууж л байх юм. Япон улс урд хөрш Хятад болон Солонгостой ЧХГ байгуулах хэлэлцээг явуулж байна. Улс төрийн хүрээнд Хятад Япон хоёр Ясукүни сүм хэмээх хэрүүлийн алимтай суугаа ч эдийн засгийн ашиг сонирхол тэднийг ийнхүү худалдааны холбоотон болгоход хүргээд байгааг харахад сонин. Өмнөд Солонгос Хятад Японы чөлөөт худалдааны хэлэлцээрийн явцыг ажигласхийгээд Япон Хятадтай энэ талаар хөзрөө дэлгэчихсэн аль хэдийн наадаад эхэлчхэж. Эдийн засаг, худалдаа гэдэг гадаад бодлого, улс төрийг тодорхойлж буйн жишээ энэ. Монголыг тойроод дэлхий бужигнаад л, буцлаад л. Даяарчлал гэсэн том давалгаан дотор бүс нутгууд, төр улсууд өөр хоорондоо худалдааны холбоотон, чөлөөт худалдааны түншүүд болсоор л. Энэ нь нэг утгаараа тэд бүс нутаг, хоёр талын эдийн засгийн блок үүсгэж байна гэхэд хилсдэхгүй. Галт тэрэг хэдийн хөдөлжээ. Манайхан танайхан гээд эдийн засгаа хуваасан дэлхийн хаахна бид явна вэ? Бужигнан буцалсан далайг дэмий ширтэн, даяарчлагдаж байна гэж цэцэрхсээр суух уу бид. Ажин түжин арал чигээрээ хоцорч, эрин үеийн давалгаанаас хоцроод, хоосон буйр сахисан үндэстэн болох ч юм бил үү бид. Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орлоо гээд бидэнд юу наалдав? Даяарчлал дотор явагдаад буй энэ блокчлол, худалдааны холбоотны давалгаанд бид хэрхэн мордох ёстой вэ? Ер нь Монгол улсын ДХБ-тай харилцах асуудлыг ГХЯ болоод СЭЗЯ, ҮХЯ-дууд хэрхэн авч үзэж, бодлогоо уялдуулан зангидаж байна вэ? Энэ байгууллага болон бүс нутгийг тойрон явагдаж буй хурал хэлэлцээрүүдийн талаар ямар мэдээлэл хийж буй, үүнийг нь манай сэтгүүлчид олон нийтэд хэрхэн хүргэж байна гээд ярих асуудал зөндөө. Дэлгэсэн яриа маань задраад цаашаа зангидах аргагүй болчих шиг боллоо. Ерөнхий сайдын Япон улсад хийж буй айлчлалаар яриагаа өндөрлөе.
Манай ерөнхий сайд Энхболд энэ бүтэн сайнаас ирэх пүрэв гариг хүртэл Японд айлчлахаар гэргийн хамт ирээд байна. Эндхийн сонин болоод мэдээллийн шугамаар нэг их яригдсан ч үгүй. Харин сумо барилдааны сүүлчийн өдөр Дагвадорж, Батбаяр, Даваажаргал нарын барилдааны завсраар Японы цэнхэр дэлгэцээр нүүр нь гарч, түрүүлсэн бөхөд олгодог олон цомны нэгийг гардуулж олны сонорт хүрсэн байх. Мань эрийн ажлын ерөнхий төлөвлөгөөг Японы ГХЯ-ны сайт дээр тавьчихсаныг олж харав. Японы эзэн хаанд бараалхан, ерөнхий сайдтай нь уулзан гар барьж зургаа авахуулах юм байна. 2006 онд Тулгар төрийн 800 жилийн ойгоор тохиолдуулан энэ онд (энэ он ч гэж дээ одоо бараг 2006 он гараад эхний улирал нь дуусч байна) Монголын жилийг Японд зохион байгуулж, ирэх жил Монголд Японы жилийг зохион байгуулна гэнэ. Өөр юм олж харсангүй. Дөрөв хоног Япон оронд морилон саатах юм байна гэдгийг ойлгов. Харин Ерөнхий сайдыг дагалдан Японд ирсэн нөхдүүд хөлийн тавхайгаа эргэтэл дэлгүүр хэсч Made in Japan-ийг хайх байлгүй дээ. Манайхны ажил нэг иймэрхүү л явагдаж байна.

5 comments:
Manai ulsyin zasgiin gazar ingehed Olon ulsyn hudaldaa, ho'rongo oruulaltyg demjihgui, aan bas tegeed to'riin oroltsoog het ihduuleed baih shig. Yer n' ter Cho'loot Hudaldaa geechiig demjij baijeej manaih shig uls hugjmuur sanagdana. Huulia ayataihan zugshruuleed, ediin zasagaa sul tavichihbal... Hyatadiin jisheegeer "Open Door Policy" shig bodlogoor hugjuulbel gej boddog shu.
To'riin oroltsoo n' ihdeed baahan corruption-d l avtaj bna. Ediin zasagch bish bolohoor sain medehgui yum aa. Gehdee sanaa bol tovchhondoo deer durdsan ediin zasgiin liberalchlal.
Төрийн оролцоо ихдэхээрээ хээл хахууль нэмэгдэх бололцоог нээж өгч буй нь яах аргагүй үнэн. Түүний дээр албан хаагчдын цалин нь дэндүү өрөвдөлтэй, ажил нь тогтворгүй. Хэзээ гудамд гарч лааз өшиглөхийг мэдэхгүй. Хахуулийн замд түлхсэн тогтолцоо үйлчлээд байна л даа. ААН-ийн татварын тогтолцоог ч гэсэн эргэж харж үзэх хэрэгтэй байгаа мэт санагддаг юм. Би ч гэсэн эдийн засгийн мэргэжилтэй хүн биш л дээ.
Сайхан мэдээлэл байна. Шинэ зүйлс мэдэж авлаа. Гэхдээ манай улсын хувьд үүнд их зөв оролцохгүй бол улсын хөгжилд нэг их сайнаар нөлөөлөх эсэхийг сайн мэдэхгүй юм. Харин ч эдийн засгаа акулуудад залгиулчихгүй байгаадаа.
Жишээ нь Хятадын бараа Монгол руу урсаж эхэлснээс хойш дотоодод жижиг дунд үйлдвэрлэл хөгжихэд туйлын хэцүү болсон. Харин Монголоос гадагшаа гаргадаг унац ихтэйхэн зүйл ховор. Хэдэн түүхий эдээс өөр юм алга шах уу. Дандаа том үйлдвэр байгуулах боломжоороо манай улс өөрөө тааруухан. ЧХГ-д оролцоход харилцан ашигтай байх хэрэгтэй байхдаа. Манайхаас одоохондоо ажиллах хүнээ гаргаж ажиллуулах нь л хамгийн ашигтай байгаа хэдий ч тооны хувьд анхааралд бас өртөхөөр улс биш. Гэтэл яг энэ маань нөгөөтэйгүүр нэг хортой зүйл нь үндэсний аюулгүй байдал. Эдийн засгаасаа илүү сүйрэл авчирвал яана. Гадаад руу цагаачлаад, гэрлээд суугаад дуусвал яах билээ.
Харин бүр эсрэгээрээ одоохондоо гадагшаа эдийн засгаа нэг их айхтар дэлгэлгүй дотооддын үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлэх төрөл бүрийн импортоо жаахан хатуулаад байж байвал дээр ч юм биш биз дээ.
Гэхдээ эдийн засаг, нийгмийн чиглэлээр даан ч сайн мэдэхгүй юм даа.
Bidnii huwid yamar ch asuudliin gol ni delkhii ertonts bish MONGOL uls bkh yostoi bolow uu gej bi boddog.
Bidend ashiggui gej uzwel delhiin chig handlagiig dagahgui baisan ch bolno. Amerik odoo hurtel Kyoto giin gereend negdeegui bgaa shig.
Odoo hurtel nadad MGL uls WTO d elsseneer yu olj dolooson ni todorhoi bus bdag.
Gadaad dotoodiin bukh hurungu oruulagch tegsh erhtei geed tender nereer dongoj torj bgaa MGL company iudaa gadniii turshlagatai tomchuultai zodolduuldag.
Sots ued communism,sots internationalism d het itgedeg bash setgelgeegeeree onoodor globalization g.m asuudluudad handaad bkh shig.
Tuhailbal, manai yam tamgiin gazraar yawaad humuustei ni uulzaj baikhad iim zuil anzaaragddag.
Manaikh yagaad iim bodlogo barij bgaa yum be gej asuukhlaar yu gej hariuldag geech?
Odoo tsagt delkhiin chig handlaga iim baina sh dee gedeg. Nuguu Mongol ulsiin erkh ashig haana bgaa yum buu med?
Ter tushmeld MGL uls helberiin huwid delkhiin hugjliin chig handlagiig dagaj bui ni chukhal bolokhoos MGL ulsiin erkh ashig tiim ch chukhal bish yum shig bgaam.
uuchlaarai , baahan nurshuu yum bolchikhloo.
Globalchlal geed bid huurtsuglun hooson huulbarladag. Hooson huulbarlahad yamar urshigtai ur dund hurdgiig unuudur td harj baina.Bidend uuriin gesen tulguur usel, zagvar heregtei met. Dayarchlal dotor ch gesen iimerhuu blokchlol uusch bui tukhai durdakh sanaatai nurshsan uhaantai yum.
Post a Comment