Sunday, June 17, 2012
Салхи зүсэлсэн хөвгүүн
"Цагаан буга" дахин хэвлэгдэв.
Wednesday, April 25, 2012
Шинэ ном - Дэлхийн түүх мэндэлсэн нь
Monday, April 23, 2012
Шинэ ном-Дэлхийн түүх мэндэлсэн нь
![]() |
| Окада Хидэхиро |
Монголын уншигчдад зориулсан зохиогчийн үг
Tuesday, April 17, 2012
Дэлхийн түүх мэндэлсэн нь - Шинэ ном хэвлэгдлээ
Saturday, February 25, 2012
Могол угсаатныг сурвалжилсан нь

Saturday, September 24, 2011
Догма
Гэхдээ улиг болсон загварт автсан сэтгэлгээг манай хуулиудыг уншихад хэнбугай ч мэдрэх буй за. Доорх догма загварыг бид бүгдээрээ л мэднэ дээ.
Thursday, September 15, 2011
Зүг чиг
Ийн явсаар нэг л мэдэхэд нар шингэж, өдөр шөнийн зааг арилна. Хот гэрэлд умбана. Бугуйн цагаар өдөр шөнийг мэдэж, буудлын нэрээр суугаа газраа тоймлоно. Үүнийг хөөцөлдөж, түүнийг гүйцээсээр, нэг л мэдэхэд их хотын амьдрал урсана. Цонхны гэрэл гялбалзаж, тансаг тохилгыг илтгэнэ. Гэвч олон цонхны цаана их хотын ганцаардал, зожигрол нүүрлэн байгаа даа.
Wednesday, September 14, 2011
Наритад болсон явдал
Saturday, April 02, 2011
Тарган дарга
"Тарган гэдэг үгийг ХААИС-ийн оюутнуудад өгөөд нийлэмж, холбоо үг зохиох даалгавар өгсөн чинь, ихэнх нь "тарган тавтай", "тарган мал", "тарган хонь" гэх мэтээр бичсэн байв. Харин нэг нөхөр "тарган дарга" гэж бичсэн байхаар нь дуудаад уулзтал хотын хүүхэд байсан."
Friday, October 08, 2010
Наран, Саран, Морин...
Амь-амины- амин
Нүд-нүдний- нүдэн...
Thursday, October 07, 2010
Нохой ирвэс
Гепард хэмээх дэлхий дээрх хамгийн хурдан хөлтэй муурын овгийн амьтныг монголчууд дээр үеэс үчимбэр, нолорвос гэж нэрлэж иржээ. Нолорвос гэдэг нэрийг дуулсан маань нэлээд хэдэн жилийн өмнө юм. Тухайн үед би Вашингтоны конвенцийн гарын авлага бэлдэх ажилд оролцож байлаа. Уг конвенцийн 1, 2-р хавсралтад монгол орноос бүртгэгдсэн амьтдын дэлгэрэнгүй танилцуулга, зураг, тэгээд дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн биологийн төрөл зүйлийн жагсаалтыг баг, овог, төрөл, зүйл, зүйлхэнээр нь монгол хэлээр жагсаах гэсэн тэрүүхэндээ нүсэр ажил байсан юм. Төрийн талаас бидний хийх ажил гэж юу байхав, санхүүжилт, хэвлэлтийг зохион байгуулах ажлыг гүйцэтгэлээ. Амьтан, ургамал судлаач үндэсний эрдэмтэд маань энэ ажлыг гардсан юм. Тэгэхэд телевизийн дэлгэцээр бидний олонтаа харсан энэхүү гепард хэмээх ирвэсийг "нолорвос" гэж нэрлэдгийг анх олж мэдсэн юм даа.- Яагаад нолорвос гэж нэрлэдэг юм бэ? гэж намайг асуухад, хөхтөн амьтан судлаач С.Дуламцэрэн гуай,
- Хүүхээ, монголчууд чинь энэ амьтныг эртнээс эзэн хааны ордонд гаршуулан тэжээж, анд ашигладаг байсан юм. Нохой шиг хүнд ээнэгшин дасаж, үнэнч зүтгэдэг, хурдан шалмаг хөдөлгөөнтэй мий болохоор нь "нохой ирвэс" гэж нэрлэж байгаад аяндаа энэ хоёр үг нийлж, эгшиг зохицох ёсоороо "нолорвос" болсон хэрэг л дээ гэж билээ.
Хожим дуулах нь ээ, үчимбэр нь мий овгийнхон дотроо муурын зарим нэг гол шинжийг өөртөө агуулдаггүйгээрээ анхаарал татдаг гэнэ. Тухайлбал, тэд модонд асдаггүй, хумсаа нуудаггүй агаад нохой шиг хүнд дасамтгай байдаг ажээ.
Их эзэнт гүрэн байгуулж явсан өвөг дээдэс маань аливааг их л нямбай нарийн ажигладаг байж дээ.
Thursday, April 15, 2010
Онгорхой, нээлттэй
Эх хэлтэй минь холбоотой л доо. "Open" гэдэг үг моодонд оржээ. Дэлгүүр, ресторанд ийм бичигтэй зүүлт зөндөө байдаг. Монголоор тэгээд "нээлттэй" гэж бичих болж. Гэтэл англи хэлний энэ үг манайд орж ирэхээс өмнө "Дэлгүүр онгорхой байна" гэх мэтчилэн ярьж бичдэг байсан. Одоо бол "Нээлттэй байна" гэж ярих болж байх шиг. Open economy, open government, open-minded гэвэл "нээлттэй" гэж хадах нь зүйтэй байх л даа. Гэхдээ дэлгүүрийг хүртэл "нээлттэй" гээд байхдаа яахав дээ. Онгорхой чигээрээ явмаар юм.
Англи хэлэндээ ус цас, монгол хэлэндээ маруухан нэг монгол оюутан дипломын ажлаа "Онгорхой эдийн засаг" гэж нэрлээд бангадуулж байсан түүхийг сонсч байсан юм байна. Онгорхой, нээлттэй хоёрыг ялган хэрэглээгүйгээс үүдсэн алдаа. Гэтэл одоо бид нийгмээрээ онгорхой, нээлттэй хоёрыг хольж хутгаад эхлэв. Үгийн баялаг ядуурч буйн жишээ энэ.
Thursday, January 07, 2010
Өвөл цагийн бухимдал
Шинэ жилээр зурагтын олон суваг чинээлэг давхаргын гэр орон, шинэ жилийн мэндчилгээг залхтал дамжуулж онигоотов. Хэндээ үйлчилж буй хэвлэл мэдээлэл вэ? Гэх мэтээр бухимдуулах үзэгдэл байсаар л байна. 2010 он нийгэм эрүүлжих, нийтийн сайн сайхан бүрэлдэх он болох болтугай. Би ч зүтгэе, та ч зүтгэ.
Tuesday, October 27, 2009
Хуулийг яаж ойлгох вэ?
Ерөнхий сайд өвчний улмаас ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө барилаа. УИХ-ын намуудын бүлгийнхэн зурагтаар ярихыг сонсоод байх нь ээ, "Ерөнхий сайд, /таслал/ Засгийн газрын гишүүд" гэж ярьж байх юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд ажлаасаа чөлөөлөгдөж байгаа нь Засгийн газрын кабинетэд үл хамаарна, тэгэхээр орных нь ЕС-ыг томилчиход асуудал шийдэгдэнэ гэсэн маягийн тайлбар тавиад байна. Үндсэн хуулийг сөхөөд үзвэл,
40-р зүйлийн 2-т,
| "Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно." |
"Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно." гэжээ.
Энд ямар нэгэн "өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бол тэгнэ ингэнэ" гэсэн заалт алга. Ажлаа өгсөн л бол, өөрөөр хэлбэл, огцорсон л бол 40-р зүйлийн 2-ийн дагуу бүрэн эрх дуусгавар болж, дараагийн ЕС Засгийн газрыг эмхлэн байгуулж, УИХ-р томилуулна гэсэн гаргалгаа гарч байна.
Харин Засгийн газрын тухай хуулийн 21-р зүйлийн 2-т дараах байдлаар заажээ.
"Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөхчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна"
ЕС-ыг нөхөн томилдог юм байж. Энд огцорсон болон чөлөөлсөн гэдэг хоёр өөр ухагдахууныг нэг дор бөөндсөн байна. Үндсэн хуульд заагаагүй ухагдахуунууд тууж явна гэсэн үг л дээ.
Ардчилсан засаглалын схемийг хялбарчлаад харъя.
Чөлөөт сонгууль - УИХ дээр олонхи болох - Засгийн газраа бүрдүүлэх - Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх - Чөлөөт сонгууль - .....давтагдана.
Нэг ийм циклээр дүрсэлж болж байна. Чөлөөт сонгуулиар эхэлж, чөлөөт сонгуулиар цикль дуусч байна. Чөлөөт сонгууль бол олонхийн санаа бодлыг Засгийн эрхэнд тусгах процессийн эхлэл болоод дүгнэлт болох учиртай. Тиймээс гүйцэтгэх засгийг бүрдүүлж буй Засгийн газар нь энэ циклийн тусгал болж, Ерөнхий сайд танхимын гишүүдийн хооронд хариуцлагын тогтолцоо бүрдсэн байх ёстой. Үндсэн хуулийн 43.2 дахь заалт ийм санаа агуулж байна.
Гэтэл манайд ийм биш бололтой. "Улс төрийн тохироо" гэдэг үгийн цаана бүх шийдэл явагдаж байна. Албан тушаалаа ашиглан гэмт хэрэг үйлдсэн бололтой нөхдүүд ч энэ тохироогоор хамгаалагдан халдашгүй дархан эрх олж, азгүй нэг нь мөн энэ тохироогоор гэмт хэрэгтэн болж байна. Сөрөг хүчингүй парламент Засгийн газрын тухай хуулийн 21.2-ийн бөөндсөн, учир битүүлэг бүрхэг заалтыг барин иргэдийн толгой угааж, танхимаа хамгаалах гэж үхэн хатан зүтгээд байх юм. Иргэдийн байр сууринаас сэтгэдэг хардаг засаглал чухал болоод байна.
Monday, October 05, 2009
Найруулагч Батмөнхийн бүтээлийг үзэв
Эхний кино нь "Шамбалын орны эрэлд". Нэг залуу лам шамбалын орныг эрэхээр урт аянд бадарчлан явна. Говийн айлд очин, сэтгэлдээ харж явсан хөдөөгийн үзэсгэлэн болсон хүүхэнтэйгээ таарна...За за, Бүгдийг яриад яахав. 90-ээд онд тайзан дээр Ромеод тоглож од болж байсан жүжигчин Гэрэлсүх гол дүрд нь тоглож байна. Зураг авалт, дуу ёстой янзтай. Жүжигчдийн тоглолт ч гоё болжээ. Монголын байгаль гэдэг тэр чигтээ л уран зураг. Уран зургийн дотор бадарчин. Уг киноны зохиомж, санаа тун энгийн атлаа үзэгч таныг эргэцүүлэхэд хүргэх идтэй байнам. Винайн ёсыг сахиж, хоосон чанарыг шүтдэг лам хүн төдийгүй бид ч гэсэн дотор сэтгэлдээ хүсэл гүйцээдэг шидийн орныг хайж байдаг. Тэгээд шидийг олоод нисэхийг шахаж байтал шидэмсээр боолгон үхэхийг шахав гэдэг шиг эрэл маань зэрэглээ болон замхарнам. Ийм санаа энэ бүтээлд цухалзаад байх шиг санагдав.
Дараа нь "Сүүлчийн хүсэл". Германы жүжигчид тогложээ. Германаар ярьж, доор нь монгол хэлээр сабтайтл нь гарч байна. Киноны сүүлчийн хэсэг нь их сонин санагдав. Нээрээ ч энгийн иргэдэд улс төр ямар падлий байх вэ дээ. Уншигч та Тэнгист очоод үзвэл намайг юу хэлээд байгааг даруй ухна.
Киноны цоморлигийн сүүлчийн бүтээл нь "Жигүүр". Гол дүрийн хүүхэд их сайн тогложээ. Агуулгыг нь яриад яах вэ. Бүтээлийн зураг авалт, дуу, бүтээлийн санаа сэтгэлд хоногшив. Хоногшино гэдэг сайн бүтээлийн язгуур шинж болов уу. Гол дүрийн жаалхүү цамхаг дээрээс үсэрч зориглоогүй боловч жигүүрээ үүрээд хамаг хүчээрээ гүйж яваа киноны сүүлчийн хэсэг сэтгэл догдлуулам байв. Санаа байвч сачий хүрэхгүй. Сачий хүрэхгүй учраас л өдөр бүр мөрөөдөж, нисэн дүүлэх гэж оролдсоор байна. Энэ л чухал шүү дээ. Мөрөөдөлд хүрч орхивол мөрөөдөл дуусна. Хүрч чадахгүй байгаа мөрөөдөл чиний дэргэд үргэлж байж, чамайг өдөөдөг байвал яг л дүүлэх гэж оролдон байдаг чадлаараа гүйж яваа Бумаа хэмээгч энэхүү жаалхүү шиг сэтгэл татам чанарыг өөртөө шингээдэг ажээ.
Батмөнх ч гэсэн киноныхоо нээлтэд ингэж хэлсэн шүү. "Жижиг ч гэсэн мөрөөдөж бай. Мөрөөдлөө бүү хая. Хүрэхээр оролдоод байвал хэзээ нэг цагт биеллээ олно" гэж. Андынхаа бүтээлийн талаар хувийн сэтгэгдлээ дурдахад нэг иймэрхүү санаа орж ирж байна.
Wednesday, September 02, 2009
Дашбалбарыг орчуулж үзэв
Зарим шүлгийг сонсоод байх нь ээ, орчуулахын аргагүй үгүүд цувардаг ш дээ. Яагаав нөгөө "Аргалын утаа боргилсон Малчны гэрт төрсөн би" гэдэг мөртүүдийг харь уншигчийн сэтгэлд буутал орчуулах ямар ч аргагүй гэдэг. Гэтэл зарим шүлгэнд универсаль шинж гэж байдаг бололтой. Энэ лав тийм шүлэг мөн. Тиймээс орчуулахад тийм ч их хүндрэл гарсангүй. Гэхдээ япон хэлний хувьд алдаа мадагтай, дээр нь бас мөхөс миний дутуу дулимаг ойлголтын улмаас ойлгомжгүй агаад ташаарал байж л таарна. Тиймээс үүнийг япон хэлтэй уншигч уншваас мадгийг залруулж өгвөөс туйлын их баярлах болно. За ингээд бөх зүрх гарган хөрвүүлсэн орчуулгыг минь толилно уу.
母なる国
詩:O. Dashbalbar
翻訳:P.Naranbayar 2009年9月1日
崇高な母なる国よ、汝を拝む
満遍なく散らばる石ころに真実が潜むことを信じる
生きること自体が汝の御心によるものと見る。
偉大なる汝を毎日拝む
息をする度に汝に届く
目をつぶっても汝を見る
汝のために善を行い、
悪をなせば汝の前で恥を覚える。
冬の日、雪の原でごろ寝し、
色彩を帯びる雪花がきらきら落ちるのを見入る。
周りに存在する生き物全てが汝のものなり
今、汝を通してのみ物事をみる。
母なる国よ、汝の力が我に滲みこむから我は強くなる
汝の愛が我に届くから我は他者への愛を覚える
母なる国よ
勢いある炎も汝のものだと考える
汝の内なる優しい息を敬って生きる
母なる国よ
清らかな空気も汝のものだと考える。
息する度に汝は我の中に滲みこむ
母なる国よ
汝は万物に化し、我らに下る
我の生命は汝の御心による
岩石の中でも汝を見つける
大地の草むらからも汝は蘇る
生き物全てのために万物に宿り、
悪行の道から我らを救う
この世の色と音は汝を表現する
汝よ、我の平凡な暮らしを支え
万物に汝の愛を注ぐ力をくれたまえ
汝は、四方八方へ連なり
中心がいたるところに存在し
汝は、 生まれるものの源となる。
汝に敵う万能物は無し。
母なる国よ、汝を拝む
汝、この肉体の善悪を吟味する
救いの父よ、その御手で祝福を与え
望むもの全てを叶えたまえ
善行は我の永久の友となれ
悪行は我の姿をみるなり逃げされ
へつらいは我の声をみとめるなり消え去れ
臆病者は声を殺して疎遠せよ
病は我を避けよ
病になった者を我が看病せよ
息する度に汝は我の中に滲みこむ
目をつぶっても汝を見る
我の心は汝を喜ばせるように広くなれ
我の本質は人間であれ。
母なる国よ、美を他者に与え
この世の者全てを幸せにする我に助けをくれたまえ
我の体、知、心、行は汝のものなりとみれば
母なる国よ、汝は我のものなり。
我は汝の光に包まれて暮らすものなり。
Монгол хэлээр сонсоё гэвэл энд дар.
Friday, July 10, 2009
Зам ямар үнэтэй вэ?
Tuesday, May 26, 2009
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа
- Энэ сонгууль бүхэлдээ хар пиар, сэтгэл хөдлөл давамгайллаа. Бодлого, үзэл суртлын шинж чанартай асуудал гэвэл шударга ёсыг тойрч эсрэгцлээ. Гэхдээ Элбэгдоржийн яриад байгаа ШУДАРГА ЁС-ны талаар Энхбаярын талаас хариуцлагатайгаар, бодлогын шинж чанартай хариулт өгч чадсангүй. Энэ нь сонгуулийн дүнд нөлөөллөө. Хар пиарууд: Сүрэнхорын захидал, Солонгос дахь Элбэгдоржийг дэмжих клубын асуудал, Элбэгдоржийн гарал үүслийн талаарх цуу яриа гм. Энэ хар пиар дотроос Сүрэнхорын захидал, Элбэгдоржийг дэмжих клубын асуудал ер нь цаашид нухацтай авч үзэх ёстой асуудал байсан болов уу.
- Хоёр нэр дэвшигч амлалтаараа уралдах гоомой хандлагаа аанай л давтлаа. Энхбаяр оюутны сургалтыг төлбөргүй болгох талаар амлатал Элбэгдорж бүр тэтгэлэг олгох талаар ярив. Энхбаяр улиг болсон 1.5 саяын эх орны хишгийг амлахад Элбэгдорж 2.5 саяыг амлалаа. Энхбаяр морь унаж яваагаа сурталчлахад Элбэгдорж бүр уурга бариад адуун сүрэгт шунган орж байгаа дүрсээ гаргаж амжив.
- Энхбаяр монгол бичгээр бичиж, есөн хүслийн амлалт гаргаж, дээл өмсөн, уламжлал, билэгдлийн талыг түлхүү барьсны зэрэгцээ малчдыг татвараас, банкны зээлийн хүүгээс чөлөөлөх гэх мэтээр хөдөөд анхаарлаа хандуулжээ. Элбэгдорж харин эхнээсээ л хотын сонгогчдоо анхаарч, билэгдэл энэ тэр гэсэнгүй. МАХН угаас хөдөөд хүчтэй байдаг. Японд бол төрийн эрхийг олон жил барьсан ЛАН хөдөөдөө хүчтэй байдаг. Төрийн эрхэнд удсан нам хөдөөд хүчтэй, хотод сулхан байдаг нэг тийм хандлага байна. Тиймээс хотын сонгогчдоо илүү анхаарах ёстой байжээ гэдэг нь одоо бол тодорхой харагдаж байна.
Wednesday, May 06, 2009
Солонгос жүжгээ гэж
Солонгосчууд өөрийн соёлын нөлөөгөө дэлхийд түгээх бодлогыг нэлээд хэдэн жилийн өмнө боловсруулж, амжилт олж байна. Соёлын үйлдвэрлэл нь ч Азийг байлдан дагуулж, Солонгосын soft power хүчирхэгжиж байна. Мөнгө ч олж байгаа байх. Монгол ч гэсэн соёл, уламжлалаараа гайхалтай улс. Бидэнд соёлын үйлдвэрлэлийн салбар нээлттэй байна. Сүүлийн үед Тэнгис, Өргөө, Соёмбо кино театруудад монгол кинонууд үзэгчдээ байлдан дагуулах болов. Саяхан тв-р "Гурван өдөр хоёр шөнө" киног үзлээ. Тун аятайхан кино байна лээ. Монголын кино урлаг сэргэж байна. Бидэнд кино экспортлох цаг үе ойрхон ирлээ.



