Wednesday, April 25, 2012

Шинэ ном - Дэлхийн түүх мэндэлсэн нь


НОМЫН ХЭСГЭЭС

...Түүх бол соёл юм. Гэхдээ энэ нь бүх соёл иргэншилд байдаггүй...

... Ази, Европын тэмцэл нь түүхийн гол сэдэв бөгөөд Азийг Европ дийлэх нь түүхэн хувь заяа гэдэг үзлийг Херодот харамсалтай нь бий болгож орхисон юм...

...Сыма Цяний “Түүхэн тэмдэглэл” Хятад хэмээх ертөнцийг тодорхойлсон бол Сыма  Гуаны “Төрд туслах нэвтэрхий толь” хятад үндэстний ухагдахууныг бий болгосон юм...

... Монголын эзэнт гүрний XIII зуунаас хойш үлдээсэн өмч бол Төв Евразийн нүүдэлчид төдий биш юм. Төв Евразийн суурин иргэд хүртэл Монголын эзэнт гүрний нөлөөг авч, өнөөгийн дүр төрхөө олсон юм. Үүний тод жишээ нь энэтхэгүүд, иранууд, хятадууд, оросууд, Турк улсын туркууд болой....

Monday, April 23, 2012

Шинэ ном-Дэлхийн түүх мэндэлсэн нь

Окада Хидэхиро
   Монголын уншигчдад зориулан зохиогчийн зүгээс ирүүлсэн үгийг доор нийтлэв. 

Монголын уншигчдад зориулсан зохиогчийн үг

“Дэлхийн түүх мэндэлсэн нь” ном маань эдүгээгээс 20 жилийн өмнө 1992 онд Японд хэвлэгдсэн юм. Миний бие энэ номдоо XIII зууны Монголын эзэнт гүрнээс дэлхийн түүх жинхэнэ утгаараа эхэлсэн гэсэн санааг судалгааны ертөнцөд анх дэвшүүлсэн билээ. Уг бүтээл монгол хэлнээ хөрвүүлэгдэн монголчууд төдийгүй дэлхийн монгол судлаач нарын гарт очиж байгаад туйлаас баяртай байна.


Tuesday, April 17, 2012

Дэлхийн түүх мэндэлсэн нь - Шинэ ном хэвлэгдлээ

Хэд хоногийн өмнө орчуулсан ном маань хэвлэгдэн гарчээ. Номын тухай мэдээлэл болгон молхи орчуулагчийн зүгээс үг бичсэнээ блогтоо байрлуулав.