Õ¿÷òýé çóðàã ø¿¿. Àíõ õàðààä ¿õòëýý èíýýæ áèëýý. ßäàðñàí, øàíòàðñàí ¿åäýý õààÿà õàðàõàä ç¿ãýýð áàéäàã þì.
Saturday, October 18, 2008
Never give up!
Õ¿÷òýé çóðàã ø¿¿. Àíõ õàðààä ¿õòëýý èíýýæ áèëýý. ßäàðñàí, øàíòàðñàí ¿åäýý õààÿà õàðàõàä ç¿ãýýð áàéäàã þì.
Thursday, September 25, 2008
Одоо болж буй улс төрийн амьдрал
Монгол улсын хувьд парламентын сонгуулийн дараа орон нутгийн сонгууль болдог. Энэ нь 10 сард болно. Түүний дараа ерөнхийлөгчийн сонгууль 2005 оны зун болно. Эхнийх нь хаяанд ирчихсэн, дараах нь барааны газар дөтлөн айсуй. Энэ хоёр сонгуулиар баримжаалан, өнөөдрийн улс төрийн байдлыг харъя.
Эвслийн Засгийн газар байгуулчихсан нөхдүүд орон нутгийн сонгууль дээр эвсэл байгуулах боломжгүй нь ойлгомжтой. Тэгэхээр орон нутгийн сонгууль дээр эсрэгцэх, бодлогын шинжтэй зөрчлийн тулгуур үүсгэж сонгуульд оролцох ёстой гэсэн үг. Гэтэл Монголд сөрөг хүчингүй улс төрийн нөхцөл байдал үүсээд байдаг. Энэ тохиолдолд, сонгогчид чухам юунд түшиглэн саналаа өгөх вэ гэдэг нь бүрхэгдүү болчхож байгаа юм. Монголын парламентыг дангаар эзэгнэсэн улс төрийн хоёр хүчин эвссэнээрээ орон нутгийн сонгууль утгагүй байдалд орж байна. Энэ байдал нь хэрэв Ардчилсан нам эвслийн засгийн газар байгуулалгүй сөрөг нам хэвээр байсан бол тэдэн үрүү цутгах ёстой байсан саналын их урсгалыг хааж буй гэдэгтэй олон хүн санал нийлэх биз.
Дараа нь 2005 оны ерөнхийлөгчийн сонгууль. Энэ сонгуульд гүйцэтгэх засаглал дээрээ эвсчихсэн байгаа хоёр нам бодлого, зарчмын хувьд эсрэгцэх нэр дэвшигч гаргах уу үгүй юу? Энэ өөрөө бас л сонин асуудал. Татвар, нийгмийн халамж, мөнгө санхүүгийн бодлого дээрээ эсрэгцэж, хариуцлагатай улс төр хийх ёстой намууд ийнхүү эвсэж орхисноороо орон нутгийн болоод ерөнхийлөгчийн сонгуулийг нэг л утгагүй болгочихлоо.
Бүх урсгал нэг л зүг үрүү чиглэх шиг. Улс төрийн ийм нөхцөл байдал хэнд ашигтай үйлчилнэ вэ?
Tuesday, September 23, 2008
Шинэ Засгийн газрын тухайд
Хамтарсан ЗГ-ийн үндэслэл нь ердөө энгийн. Хоёр намын мөрийн хөтөлбөрийг уншаад байсан чинь ерөөсөө зарчмын шинжтэй ялгаа алга. "Эрдэнийн хувь" гэхэд нөгөөх нь "Эрдэнийн хишиг" гэсэн. Хувь хишиг гэсэн монгол хэлний холбоо үг байна. Нарийн дээрээ ярьвал нэг л юмыг зааж байгаа юм. Монгол хэлний үгийн баялаг агуу. Тэгэхээр тангаргаа өргөхгүй тэс хөндөлдөөд хэвтсэн нөхдийг босгож тайтгаруулахын тулд Засгийн газраа хамтран байгуулж, гацаанаас гарцгаасан нь дээр. Угтаа нэг л зүйлийг олон талаас нь тайлбарлаж санал цуглуулсан болохоор один чёрт.
Ингээд 15 суудлын 6 -г нь Ардчилсан намд өгөв. Цаадуул нь боорцгоо хуваахдаа зодолддог банди нар шиг олны өмнө ичих нүүргүй ил цагаан хэрэлдэж эхлэв. Лу.Болд, Баттулга нарын нөхдүүд хамтын гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэж намынхаа эсрэг ажиллан, тэрүүхэндээ бужигнуулав. Нэг нь Батлан хамгаалахын нөгөөх нь Барилга, хот байгуулалтын сайд болцгоолоо. Боорцгондоо цадсан банди нар шиг дуугүй болцгоов. Ичих нүүр алга аа.
МАХН-ын томилгоог харахад, жил гаруйн өмнө нүдэндээ чичлүүлж, газрын авилгачнаараа дуудуулж, чамтай байхад МАХН нурж уналаа гэж дайруулж байсан Энхболдын фракц хичнээн амь бөхтэйгөө харууллаа. Өөрөө шадар сайд, тойрон хүрээлэгчид нь танхимын гишүүд. Хувьсгалт нам Баяр гэдэг маскаар нүүрээ сольсноос хэтэрсэнгүй.
Tuesday, September 16, 2008
Цамаархал
Thursday, August 28, 2008
Олимпийн дараа
Гэтэл олимпийн сүүлчийн өдөр манай хоёр тамирчин алтын төлөө үзэх болсон тэмцээн дээр Үйтүмэн маань Монгол телевизэд ирсэнгүй. Үйтүмэнгийн тайлбарласнаар бокс харахад нэг үзсэн шиг болдог болохоор гайхав. Аягүй бол сэтгэл нь хөөрөөд Бээжин ниссэн байх гэж таамаглав. Тамирчид ч алт мөнгөө авлаа, хүмүүс ч хөөрөөд талбай уруугаа гүйлдлээ.
Оройн мэдээ харж суутал Ерөнхийлөгч Айриш Паб дээр очиж олны дунд бокс үзжээ. Гэтэл Үйтүмэн хажууд нь сууж байна. Боксоос хараа салгалгүй, олны шуугиан дунд дуугүй л суудал дээрээ цохилтоос бултаж байдаг байгаа. Ерөнхийлөгчийг энэ өдөр Үйтүмэнг ингээд "өмчилчихсөн"-д дургүй ч хүрэх шиг.
Sunday, August 24, 2008
Alt, alt, ura
Òàëáàé óðóó øóóä ãàðëàà. ÓÐÀÀÀÀÀÀÀÀÀÀÀÀÀÀÀÀÀÀÀÀÀÀ.
Friday, August 22, 2008
Ura
Tuesday, August 19, 2008
Бензиний үнэ гаарч байна
Бензиний үнэ дэлхийн хандлагаас эсрэг явж байна. Мах ч гэсэн мал нь дөчин саяыг давахад үнэ нь өссөөр. Нэг л "но" байна аа даа. Гурилын хувьд арай өөр. Улаан буудайн оронд рапс тариалснаас голлон үүдсэн гэж би боддог. Гурил, мах хоёр чэнж нэртэй картелиудын гараар орж, хөшигний цаана ярилцан үнэ тогтож байна. Бензиний тухайд чэнж гэж хэлэх нь хаашаа юм, гэхдээ Петровис, Ник гэсэн цөөхөн хэдэн монополь групп яриад шийдчихэж байгаа бололтой. Төр уг нь иймэрхүү монополийг задалж, зах зээлийн эрүүл орчинг бүрдүүлэх ёстой. Төр үүнийг хийж чадахгүй байна. Үнийн бодлого цөөхөн тоглогчдын дунд хөшигний цаана явагддагийг задалж, олон тоглогчтой нээлттэй орчинд оруулах эхлэлийг төр уг нь тавих учиртай. Бензиний үнэ энэ чигээр галзуурвал нийгэмд донсолгоон үүсэх аюултай.
Sunday, August 17, 2008
Шинэ Чингис хаан киноны тухай
Жирийн нэг үзэгчийн хувьд киноны тухайд төрсөн сэтгэгдлээ ний нуугүй дурдъя. Зураг авалтын чанар сайн, том дэлгэцийн шаардлагыг бүрэн хангасан бололтой. Киноны дуу оруулалт ч гэсэн муугүй. Мөн киноны хөгжим их дажгүй санагдав.
Зохиомжийн хувьд барагтайхан. Хоорондоо уялдаа холбоо муутай баахан үйл явдал урд хойноо орон хөвөрнө. Чингис гэдэг агуу хүний амьдралыг нэг кинонд багтаана гэдэг тун хэцүү нь ойлгомжтой. Найруулагч, зохиолч нар нь багтаах гээд зүтгэчихсэн болохоор дэвэн дэлхийн хамаг юмыг хамж нийлүүлэн босгосон нь муухан оюутны ядмаг бүтээлэрхүү санагдсаныг нуух юун. Нууц товчоог уншсан байхын дээр Япон, Хятад, Оросын хийсэн Чингисийг алгасалгүй үзсэн хүн арайхийн ойлгомоор.
Дүрүүдийн хувьд ч гэсэн өмнөх "Чингис" кино, "Мандухай цэцэн хатан"-гаар танил болсон бүх жүжигчид ахиад л гарч байна. Өүлэн эх, Хасар хоёроор "занимальдсан" гэж ч хэлж болмоор жүжигчин Сувд, Жаргалсайхан нар ахиад л энэ дүрээрээ гарч ирэв. Идэр залуу Тэмүжин, Их Монголын эзэн хаанаар өргөмжлөгдсөн Чингис хүртэл дүрийг "бөөндсөн" жүжигчин Төмөрбаатарын бүтээсэн дүр сэтгэлд ер хүрсэнгүй. Өмнөх "Чингис" киног Жамухын дүрээр амилуулж, олны сэтгэлд хүрч байсан жүжигчин эрчтэй чадалтай Төмөрбаатараас хэлтэрхий ч үлдсэнгүй. Хайран ч жүжигчин.
Монгол кинонд найруулагчийн шинэ сэтгэлгээ, шинэ жүжигчид гарч ирэх хэрэгтэй болсныг энэ кино харууллаа. Тийм жүжигчид, найруулагчид олон байгаа гэж би боддог. Үзэгчдийн хүлээлтийг мэдэрдэггүй, явцуу хүрээндээ сэтгэл ханан биесээ өргөмжилдөг төрийн цолтон сэтэртэнгүүдийн бий болгосон тогтолцоонд хамаг "но" бий байх.
Monday, February 18, 2008
Өгий нуур
Thursday, January 24, 2008
Хорин мянган үхэр өгчихгүй дээ
Буриадын Ерөнхийлөгч, Засгийн газрын дарга Наговиц Монголд хоёр хоногийн айлчлал хийж байгаа юм байна. Ноён ерөнхийлөгч Засгийн газрынхаа бүх гишүүдийг дагуулаад ирсэн гэх. Цаад ажил нь гайгүй л юм байх даа. Тэгээд тэндхийн ХАА-н сайд нь өнөөдөр манай ХХААЯ дээр ирж хэлэлцээ хийжээ. Хээгүй гүндүүгүй байрын буриад сайд сурвалжлагчийн асуултад буриад монгол хэлээр хариулж байна лээ. Буриад сайд манай сайдаас таван хошуу малнаасаа ямаа, тэмээнээс бусдыг өгөөч гэжээ. Үхэр хорин мянгыг гуйсан байна. Буриадууд соц-ийн үед бэлчээрийн МАА-гаа сөнөөчихсөн болохоор өөрөө яваад бэлччихдэг, халуун хүйтэнд тэсвэртэй бэлчээрийн малгүй болсон юм байх. Тэгээд сэргээх санаатай байгаа юм байна.
Манай сайд эг маг хийгээд олигтой хариу өгөөгүй бололтой. Буриадаас бид хорин мянган үхрийн оронд наймаалаад авчих юм зөндөө байж л таараа. Хорин мянган үхэр өгчихгүй дээ. Буриад улс бэлчээрийн мал, уугуул соёлоо санаж л дээ.
Tuesday, December 11, 2007
МЯСН-н ЭШБХ боллоо
Монголын Япон Судлалын Нийгэмлэг
Monday, November 12, 2007
Япон судлалаар илтгэл тавихыг урьж байна
МЯСН-ын 2007 оны хурал 2007 оны 12 дугаар сарын 10-ны Даваа гарагт Монгол Япон төвийн хурлын танхимд өглөө 09:00 цагаас эхлэх гэж байна.
Энэ жилийн хурлаар Японы соёлын уламжлал ба шинэчлэлийн асуудлуудыг түлхүү авч үзэж, энэ сэдвээр тусгай илтгэлүүд тавиулахаар төлөвлөж байна. Тухайлбал, Зэн буддизм, Бушидо, Сумо бөхийн соёл зэрэг сэдвүүдээр тусгай илтгэлүүд тавигдах болно. Түүнчлэн Японы соёлоос гадна Япон хэл шинжлэл, түүх, улс төр, эдийн засаг, боловсрол зэрэг сэдвүүдээр илтгэл хүлээн авах болно.
МЯСН-ын оны хуралд илтгэл тавих хүмүүс 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өмнө илтгэлийн сэдэв, илтгэлийн товчлолоо МЯСН-ийн Гүйцэтгэх захирал Загдцэсэмд ирүүлнэ үү. Илтгэлийг 11 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон Хурлыг зохион байгуулах комисс хүлээн авах болно.
Холбоо барих утас: 317185, 99884016
E-mail: *zagdtsesem@yahoo.com* <zagdtsesem@yahoo.com>;
pnaranbayar@gmail.com* <pnaranbayar@gmail.com>
Website: http://japanstudymongolia.blogspot.com
Thursday, November 01, 2007
Төсөв батлагдахгүй гэнэ үү
Санхүүгийн жил гэж нэг юм байна аа. Японд жишээ нь, жил бүрийн 4 дүгээр сард санхүүгийн шинэ жил эхэлдэг. Манайд бол оны эцэс буюу 12 сард санхүүгийн жил дуусч, дараа оны 1 сард санхүүгийн шинэ жил эхэлнэ. УИХ жил бүрийн 10-р сарын 1-нээс 12 дугаар сарын 1 хүртэл дараа оны төсвөө хэлэлцэж баталдаг. Энэ 2 сарын хооронд төсвөө баталж амжихгүй бол ирэх ондоо Монгол улс зарцуулах мөнгөгүй амаараа шороо үмхэхэд хүрнэ. Хөдөлбөл хөлс явбал янчаан зогсвол зоос. Нурших шаардлагагүй ойлгомжтой асуудал.Гэтэл 2008 оны төсвийг 12 сарын 1-ний дотор хэлэлцэж амжихгүйд хүрээд байгаа тухай өнөөдрийн Өнөөдөр сонины тоймчийн үг буланд нийтэлжээ. Шалтгаан нь,
1. МАХН-ын Их хурал давхцаж, УИХ дахь МАХН-ын гишүүд хурлаасаа чөлөө авснаас төсөв хэлэлцэж чадаагүй
2. Төсөв хэлэлцүүлэх хугацаанд Засгийн газар огцрох гэж байна.
3. УИХ дахь сөрөг хүчин болж буй АН төсвийг батлахын эсрэг байгаа.
Гурван шалтгааныг хувь хүний үүднээс шинжилж харъя.
1. Аль ч улсад эрх барьж буй нам нь төсвөө батлуулж, ЗГ-ийн тогтвортой үйл ажиллагааг хангахын төлөө бүх хүчээ дайчилдаг. Тэд төсвийн хэлэлцүүлгийн хугацаатай давхцуулан аливаа нэг улс төр хийхээс зайлсхийдэг. Гэтэл МАХН энэ удаа тэгсэнгүй. Төсөв хэлэлцэж буй энэ хариуцлагатай үед хурлаа зарлан хуралдуулж, УИХ дахь гишүүдээ өөрсдийн намын хуралдаа татаж орхиж. Улс төрийн хувьд аюултай эрсдэлтэй, хэтэрхий зоримог гэмээр алхам.
2. Нэгдэх шалтгаанаас уялдан хоёрдахь нь гарч ирж байна. Намын дарга солигдсон, Ерөнхий сайд солигдож таарна. Энэ бол нийтлэг жишиг. Гэвч төсвийн хэлэлцүүлэг дундуур энэ нь явагдаж байгаа нь бас л таашаамгүй. Төсвөө батлуулж чадаагүйгээс ЗГ нь огцрох өргөдлөө парламентдаа барьдаг улс орнуудын туршлагыг та бид зөндөө харсан шүү дээ. Нам доторх улс төр Монголын төрийг хатуу чанга барьсаар буйн жишээ энэ.
3. Сөрөг хүчнийхэн төсөв дээр гэдийн, эцсийн мөч хүртэл хөзөр наадах сонирхол байдаг нь парламентат ёс бүхий аль ч улсад байдаг эрүүл үзэгдэл. Тэд төсвийн хэлэлцүүлгийн эцсийн өдөр хүртэл хэлэлцүүлэг маргааныг жонхууруулан сунгаж, эрх баригч намаас аль болох их буулт хийлгэхийг эрмэлздгийг улстөр судлалд аль хэдийн ажигласан байдаг. Харин энэ удаа сөрөг хүчнийхний тавьж байгаа үндэслэл нэлээд ортой санагдлаа. 1-т, Огцрох Засгийн газрын өргөн барьсан төсвийг хэлэлцэхгүй, 2-т, Хэт үрэлгэн төсөл, 3-т, УИХ-р хэлэлцэж батлаагүй одоо тодорхойгүй байгаа олон зүйлээс орлого орж ирнэ гээд төсөвлөсөн байгаа /Оюу толгой зэрэг/ -г тэд буруушааж байгаа ажээ.
Улс төрөөр наадаж болно. Улс орны хувь заяагаар бүү наад.
Tuesday, October 30, 2007
Япон судлалаар илтгэл тавихыг урьж байна
МЯСН-ын оны хуралд илтгэл тавих хүмүүс 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өмнө илтгэлийн сэдэв, илтгэлийн товчлолоо МЯСН-ийн Гүйцэтгэх захирал Загдцэсэмд ирүүлнэ үү. Илтгэлийг 11 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон Хурлыг зохион байгуулах комисс хүлээн авах болно.
Холбоо барих утас: 317185, 99884016
E-mail: *zagdtsesem@yahoo.com* <zagdtsesem@yahoo.com>;
pnaranbayar@gmail.com* <pnaranbayar@gmail.com>
Web: http://japanstudymongolia.blogspot.com
* Хурлыг зохион байгуулах комисс*
Thursday, October 25, 2007
Элбэгдорж найр тараав
МАХН-ын 25-р Их хурал сонингуудын нэгдүгээр нүүрийг эзлээд хэд хонолоо. Төрийн эрхэнд байгаа том нам болохоор нийгмээрээ анхаарч байгаа нь ч аргагүй. Сонин, ТВ-нүүд МАХН-р давалгаалаад эхлэхээр АН гээд бусад улс төрийн хүчин ёроолд живэн, олны анхаарлаас хэсэг холдоход хүрэв.
Сонингийн эхний нүүрнээс хэд хоног холдлоо л бол улс төрийн хүчнүүдэд том цохилт болох нь мэдээж. Кока кола гэсэн сурталчилгаа хаа сайгүй байдагтай л адил. Тэд байнга анхаарлын төвд байх ёстой.
МАХН-аар давалгаалсан мэдээллийн шуурга Элбэгдорж орж ирснээр намжиж эхлэв. Айлын найранд нутаг усаараа нэг цуглачихсан байхад нэг хэлэмгий нөхөр орж ирээд “Та нар муусайнууд бүгдээрээ хулгайч нар” гээд доромжлоод гараад явчихвал найранд ирсэн зочид бүгд уурлах нь зүй. Доромжилсон нөхрийг гадаа гарч навс балбахаар аягүй бол бүгдээрээ гадагшилна даа. Тэгээд сүр дуулиантай эхэлсэн найр тарж байгаа юм.
Улс төрд ч бас найр тараах үзэгдэл гарч байна.
Monday, October 22, 2007
Хэвлэлүүдийн тухай буюу мэдээллийн резонанс
БҮГДЭЭРЭЭ сайт дээр завгүй хүмүүст зориулан өдөр тутмын сонины тоймыг хүргэдэг. Сонин сайхан буланд маусын пойнтоо аваачихад хэвлэлийн тойм гээд бэлхэн байж байгаа. Энэ буланд манайд албан хаагчдын сонин гэж нэрлэгддэг “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, “Өнөөдөр” сонингуудын өдөр тутмын дугаарыг тоймлон бичдэг юм.
Сонин тоймлоно гэдэг ярвигтай ажил бололтой. Бүгдийг нь гүйлгэн уншина, дээр нь бас сонирхолтой агаад чухал мэдээллүүдийг тогтож унших ёстой. Уншчихаад хамгийн чухал гэсэн сэдвүүдийг цойлдон авч уншигчиддаа тоймлон хүргэнэ.
Монгол оронд “эзний сэтгүүл зүй” үйлчилж байна гэж нэгэн сэтгүүлч халаглаж байсан. Энэ ч ортой үг. Сонингоор хэн нэгнийг магтах, аль эсхүл муулан “буудах” хүртэл эрх чөлөө таны өмнө байна. Харин танд мөнгө л байх ёстой гэнэ. Хэн мөнгө төлнө түүнд хөгжим тоглож өгнө гэсэн зарчим л даа.
Сонингуудын эхний нүүр гэдэг онцгой ач холбогдолтой. Эхний нүүрт тавьсан мэдээнүүдийг харьцуулан харахад л Монголын нийгэмд өнөөдөр ямар асуудал тулгараад байна, дөрөвдэх засаглал болсон хэвлэл мэдээлэл ямар мэдээллийн шуурга үүсгэж, ямар улс төрийн хүчнийг буудаж байна гэдэг нь шууд харагддаг. Жишээ нь, хэд хоногийн өмнө Монгол банкыг тойрсон мөнгөний дуулиан энэ гурван сонины эхний нүүрт заларч байв. Өнөөдрөөс эхлээд Хувьсгалт намын Их хурал, тэгээд бас гурилын үнийг зохиомлоор өсгөснийг буруушаасан мэдээллүүд гарах боллоо. Эхний нүүрт хэвлэгдсэн мэдээллүүд богинохон настай боловч нийгэмд мөрөө гүн гүнзгий үлдээдэг жамтай. Өдөр тутмын бүх хэвлэлээр иймэрхүү хурц асуудлыг нэг дор нэг цаг минутад нийгэмд чиглүүлэн бөмбөгдөөд байвал мэдээллийн резонанс үүсч, хүн бүхний мэддэг сонирхдог, ашиг сонирхлоо илэрхийлдэг, бухимддаг сэдэв болон хувирдаг байна. Энэ том мэдээллийн давалгаа ямар нэгэн хүн, улс төрийн хүчин, байгууллагыг ангуучлан, скээп гоут буюу золиосыг хайж байдаг.
Сонинг бид тоймлон хүргэхдээ ийм л зүйлийг анхаарч байгаа юм. Ойрын хугацаанд, албан хаагчийн сонингийн хүрээнээс хальж, энгийн иргэдийн авч унших дуртай шар сонингийн хүрээнд халдах бодолтой байна. Шар сонин гэдэг нэг бодлын сонирхолтой талбар. Тэнд олон хүн окопноос бие биенээ буудаж, энд тэндгүй бор шувуу нисч, аа бас томчуудын ярих дуртай хаалттай сэдвүүдийг ч нээлттэй тавьсан байдаг.
Wednesday, October 10, 2007
Жижиг бодрол
Хэдэн сарын өмнө гэртээ түлхүүрээ орхисон чигээрээ төмөр хаалгаа хааж орхисон юм. Хаалгаа эвдэж орохоос өөр аргагүй боллоо. Бүргэд хаалга засварыг дуудлаа. Дороо л ороод ирэв. “Цоож эвдээд ахиад шинээр тавихад тэд эдэн төгрөг ш дээ” гэж байна. Би ч “Болно оо, хурдан гэрт оруулаад аль” гэлээ. Мэргэжлийн хүмүүс ч бахархмаар хурдан ажиллаж байна. Цоожны голыг дор нь салам цохиж эвдээд, шинэ гол оруулан эвтэйхэн засаад өгөв. Ингээд л гэртээ орлоо. Орсон хойноо бодоод байх нь ээ, хаалга эвдсэн нөхөд надаас “Энэ гэрийн хүн мөн үү?”, “Хэн гэдэг вэ, биеийн байцаалт байна уу?” гэж нэг ч асуугаагүйг санав. Хэрвээ би хулгайч байгаад, орох гэсэн айлынхаа хаалгыг эвдүүлсэн бол ердөө л арван мянган төгрөгөөр том хулгай хийж болох байж.
Ер нь монголчууд бид их энгийн харилцааны соёлыг эрхэмлэдэг. Өөрөөс залуу хүнийг “миний дүү”, “миний хүү” гэж дотночилно. Танихгүй улсууд нэг дор цуглавал, удаж төдөлгүй яриа өрнүүлэн дотносоод авна. Алсын замд гарвал авч яваа хоол хүнсээ хүнийх минийх гэлгүй хамт ууж иднэ. Жижиг сажиг аар саарханаар бусдыг гоочлохгүй. Энгийн тэнүүн тайван амгаланг эрхэмлэнэ. Улаанбаатарт байгаа миний аавд гээд л хаяглачихад захидал нь яаж ийж байгаад эзэн дээрээ оччихсон тухай нэг хөөрхөн кино байдаг ш дээ.
Нийгэм хөгжих тусам хүний харилцаа нарийсч бие биенээсээ зөвшөөрөл авах, магадалж нягтлах нь ихэсдэг бололтой. Хөгжингүй орнуудад өмгөөлөгч, хуульчид өндөр орлоготой байдаг нь үүнтэй холбоотой. Монголын нийгэм ч энэ хандлагыг тойрч гарахгүй биз ээ.
Thursday, October 04, 2007
Аваргын балгас
Өндөрхаанаас баруун тийш гараад зуун гуч орчим км давхиад Хэрлэний Хөдөө арал орно. Хэрлэн баян улаан хэмээх хааш хаашаа 30 орчим км үргэлжилсэн нурууны үзүүр, Хэрлэн, Цэнхрийн голын огтлолцох бэлчир нутгийг ингэж нэрлэдэг. Хэрлэний хөдөө арлыг Монголд мэдэхгүй хүн бараг байхгүй. “Их хуралдай хурж, хулгана жил гуран сард Хэрлэний хөдөө арлын Долоон болдог Шилхэнцэг хоёрын зуур ордос бууж бүхүйд бичиж дуусгав” гэж алдарт Монголын нууц товчоо өндөрлөдөг шүү дээ. Тиймээс л Монголын нууц товчооны 750 жилийн ойг энд тэмдэглэж, хөшөө босгосон байдаг. Хөшөөний дэргэд Монголын эзэнт гүрний үеийн түүх, археологийн олдворуудыг харуулсан хөөрхөн музей босгосон байна. Музейн үзмэрүүд их сонин. Монгол цэргийн нууц зэвсгийн нэг болох сөргө, тахилгын амьтны ясны үлдэгдэл, хэлхээ хуяг гээд л. Хөшөөнөөс жаахан алхаад Аваргын балгасанд хүрнэ. Аваргын балгасыг тойруулаад хамгаалалтын төмөр хашаа хатгажээ. 1.5 км х 500 метрийн хэмжээтэй нэлээд том хашаа байна. Хашааны цаана Аваргын рашаан гэж дотор сэнгэнүүлсэн рашаан оргилдог юм байна.
Аваргын балгасыг анх 1960-аад онд их эрдэмтэн Хөдөөгийн Пэрлээ малтан гаргаж, судалгааны хүрээнд оруулжээ. Түүний дараа Японы эрдэмтэн Шираиши нар 2000 оноос хойш судалж, Чингис хааны орд өргөө энд байсныг баттай тогтоожээ. Үүнийг Японы сонингууд нэг хэсэг Чингисийн булш олдлоо гэж эндүү мэдээлэн шуугиж байсан тал бий. Чингисийн орд 17 х 17 метр хэмжээтэй том хэмжээний цац байсан агаад түүний дараа Өгөдэй хааны орд, эцэст нь Монголын их хаадын тахилгын сүм байсан ажээ. Өгөдэй, Мөнх, Есөнтөмөр нар энд хаан ор суусан гэдэг. Харин 15-р зууны үед хаадын тахилгын сүмийг эдүгээгийн Өвөрмонголын Эзэн хорооноо шилжүүлжээ. Чингисийн тахилгын сүм ийнхүү Эзэн хороонд шилжсэн нь Даян хаанаас өмнө Монголын төр самуурч, дор бүрнээ толгойгоо мэдсэн амбиц ихтэй ноёдын хэрүүл тэмцлийн үетэй холбоотой бололтой.
Аваргын балгас цагтаа төмөр боловсруулдаг дархны олон газартай, хятад маягийн байшингууд, өргөн гудамтай подхийсэн суурин байсан гэж Шираиши гуай хэлж байсан. Одоо бол дэрс ургасан дэнж газар бүхий эзэнгүй талаас өөр юу ч алга. Пэрлээ гуайн цагтаа малтлага хийгээд булалгүй орхисон ч он цагийн элээлтэд бараг эдгэчихсэн хоёр хонхор газар, Японы эрдэмтдийн малтлага хийгээд эгүүлэн булж, тэмдэг болгон тавьсан хэдэн чулуунаас өөр нүдэнд торох юм алга. Хорвоо хоосон гэж өвгөд маань ярьдаг.
Tuesday, September 11, 2007
Bayan-Ulgiiguur yavav
Баян-Өлгий аймгаар сая явлаа. Гоё юм аа. Дээр нь бас яг гадаадад ирчихсэн юм шиг. Казак хэлээр а ч байхгүй болохоор. Нүцгэн улаан уулс эмжсэн Ховд голын эргээр 69 машинтай довтолгов. Нов ногоохон энгэртэй дэнж, майлс модод, цаана нь Алтайн сүрлэг уулс. Давхисаар Ногооннуур суманд очив. Тэндээсээ Байболат гэдэг малчин айлд зочиллоо. Казак гэр монгол гэрийг бодвол хана өндөр, хамаагүй том юм байна. Хонин холбоосоор урласан нарийн хийцтэй өнгө өнгийн хээ хуар бүхий хананы аравч, ширдгийг бүгдийг нь гэрийн эзэгтэй гараар урладаг гэнэ. Уужим гэр өвөлдөө хүйтэн тул намхан шавар байшинд нүүн сууна. Гэрийн хаалганы нугас Монголд баруун талдаа байдаг бол энд зүүн талдаа юм. Гэрт орохдоо гутлаа тайлна. Зочид хойморт сууж, гэрийн эзэн зочны зүүн талаар эсхүл доор нь суух юм. Алчуур хулдаас зэргийг газар дэвсээд, өнгө өнгийн чихэр боов, цагаан идээ тавьж зочилно. Бидний амталж дадсан өрөм таргаас арай өөр цагаан идээ ч байх юм. Жишээ нь шар тостой хольж багсарсан тараг байх жишээтэй. Оройн хоолонд ялз чанасан хонины толгой, мах, ходоод идлээ. Цус цутгадаггүй юм байна. Хонь гаргах арга нь биднээс өөр байдагтай холбоотой бололтой. Казакын адуу шавилхан, зан чанар номхон. Хазаар ногт, эмээл тохмын гангараа манайхаас арай өөр гээд яриад байвал дуусахгүй.
Баян-Өлгийгөөр нэг очоод үзээрэй. Гадаадад ирсэн мэт сэтгэгдэл төрөх вий. Тэгээд бас эндхийнхэн тун зочломтгой найрсаг улс юм байна.