tag:blogger.com,1999:blog-235582672024-03-08T10:38:41.645+08:00Үзэл бодлын талбарҮзэл бодлын солбицол үр дүнтэй бүтээлч байхыг зорих болно.Наранбаярhttp://www.blogger.com/profile/02198783561307625760noreply@blogger.comBlogger160125tag:blogger.com,1999:blog-23558267.post-41162898082521132020-01-03T15:19:00.002+08:002020-01-03T15:19:41.213+08:00Тэтгэврийн зээлийг нэг удаа хүчингүй болгох тухай асуудлаар
Монголын төр жолоодлогогүй мэт болжээ. Ерөнхийлөгч ҮАБЗ-тэй хэлэлцэж, тэтгэврийн зээлийг нэг удаа хүчингүй болгох тухай зарламагц УИХ үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт бужигнаж эхэлсэн дүр зураг харагдав. Эдийн засаг, төсөв мөнгө, ард түмний өмч болох байгалийн баялгийн сантай холбоотой ийм амин чухал шийдвэрийг ҮАБЗ бус УИХ гаргах ёстой. Ерөнхийлөгч нэгэнт зарласан тул шийдвэрийг хуульчлах, ёсчлох, зөвтгөх ажлууд үргэлжлэв. Зарим улс төрчид ҮАБЗ, Сангийн яам ийм шийдвэрийг гаргах эрхтэй гэж мэтгэж байна. Парламентат ёс, хуулийн засаглалыг ингэж ойлгодог улс төрчид байгаа нь туйлын харамсалтай.
Бидний өнөөгийн байдал Япон дэлхийн хоёрдугаар дайнд Америктай дайтахад хүрсэн түүхийг санагдуулна. Японы Квантуны арми Хятадын Жан Золинь генералыг галт тэргээр явахад нь бөмбөгдөж алаад, Дорнод Сибирь, хойд Хятадын төмөр замын аюулгүй байдлыг хангах нэрийн доор Манжуурт цэрэг оруулав. Нэгэнт цэрэг оруулчихсан, буруутныг өөрсдөө олоод "тогтоочихсон" бодит байдлыг Токио дахь Засгийн газар зөвшөөрөхөөс өөр аргагүй. Иймэрхүү арга барилаар ажиллаж амташсан Квантуны арми дараа дараа нь Марко Пологийн гүүрэн дээр, Халхын голд иймэрхүү байдлаар аашлан Токиогоор нэхэн зөвшөөрүүлсээр Япон улсыг том ялагдалд хүргэсэн байдаг юм.
Ерөнхийлөгч, ҮАБЗ "Квантуны арми" шиг аашлаад эхэллээ. Монголын төрийг цаашид юу хүлээж байгаа бол?
Наранбаярhttp://www.blogger.com/profile/02198783561307625760noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-23558267.post-38635279445942140642019-12-17T14:28:00.001+08:002019-12-17T14:28:29.787+08:00Эх хэл
Эх хэлний тухай бодлоо хөврүүлэн сийрүүлэв.
Нэгэн зүйл. Өнгөрөгч амралтын өдөр Е-мартаар явж байгаад монгол ээж монгол хүүхдүүдтэйгээ англиар ярихыг үзлээ. Тийм юм зөндөө харж байсан л даа. Гэхдээ надад уйтай санагдав.
"Эх хэл", "эх орон" гэдэг үгс бүгд л "ээж"-тэй холбогддог. Ерөөс эх хүн монгол хүнийг эх хэлээр нь хөхүүлж өсгөдөг болохоор тэр. Миний орчуулсан Афганистанд үлдэж хоцорсон Тулуйн цэргийн удам монголчуудын тухай "Могол угсаатныг сурвалжилсан нь" номд нэг ийм санаа байдаг юм. Япон эрдэмтэн асууна. "Та нар яагаад моголоороо ярихаа больчихсон юм бэ?" Тэд хариулна. "Сүүлийн үед моголчууд тайман эмэгтэйчүүдтэй гэрлэх болсон. Тэд персээр ярьдаг. Хүүхэд ээж, эмээтэйгээ л ярьж хэлд ордог. Тэгээд л могол хэлээ мартах болж дээ"
Нэгэн зүйл. Монгол эх, япон эцэгтэй Японы харьяат нэг хүүхэд манай бага, дунд сургуульд дөрвөн жил сураад Япондоо харьсан юм. Нэг өдөр би япон ааваас нь яагаад манайд сургах болсныг асуулаа. Ингэж хариулав. "Миний хүү монгол ээжтэй. Бид хорвоогийн мөнх бусыг хэзээ нэг цагт үзүүлнэ. Миний хань амьдралыг үдэх сүүлчийн мөчдөө эх хэлээрээ ярих биз. Тэр үед төрүүлсэн хүү нь монголоор ярихгүй бол эхийн ачийг хэрхэн хариулах билээ?" Өнөөдөр тэр хүү монгол, япон хэлээр төрөлхи хэл шигээ ярьж, бичиж, уншдаг болсон. Монгол ч хүн, япон ч хүн.
Эх хэл бидний цээжний гүнд оршиж, зүрх сэтгэлийг тэжээнэ.
Наранбаярhttp://www.blogger.com/profile/02198783561307625760noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-23558267.post-56985659461734341182019-06-03T23:11:00.000+08:002019-06-03T23:11:00.605+08:00Очироор огтлогч судрын тухай хэдэн үг
Хэдэн жилийн өмнө "Очироор огтлогч" судрыг орчуулан блог дээрээ тавьж байсан юм. Чингэхдээ Накамүра Хажимэ, Кино Казүёши хэмээх япон эрдэмтэд уг судрыг санскрит эх, хятад, эртний япон болон түвэд, англи орчуулгыг ашиглан орчин цагийн япон хэлнээ буулгаж, Иванами хэвлэлийн газраас 1960 онд хэвлүүлснийг олж аван, өөрийн ойлгосон хэмжээнд орчуулсан болно. Түүний зэрэгцээ интернэтэд буй ихээхэн хялбаршуулсан англи орчуулга хийгээд Жибзундамба хутагт төвөөс 2014 онд эмхэтгэн гаргасан "Очироор огтлогч ба түүний тус эрдэм" хэмээх номыг гарын авлага болгон ашигласан юм.
Уг судар уншигч хүмүүнд их ухаарал, эрч хүчийг өгдөг мэт санагддаг юм. Судраас сонирхол татсан хэсгээ цойлдон авч хувийн сэтгэгдэл, ойлголтоо дурдъя. Тухайлан судалсан хүн биш тул, зөвхөн хувийн мэдрэмжид тулгуурласан гэдгийг та бүхэн болгоогоорой.
Бурхан багш бадар барин явж тухайн өдрийн хүнсээ олмогцоо түүнийгээ зооглож, цэцэрлэгт хүрээлэнд очоод шавь нартаа ном айлддаг байжээ. Чийглэг, бүгчим халуун Энэтхэгт бол цэцэрлэгт хүрээлэнд амьдран сууж болно.
Субуди хэмээх шавь нь хэрхэн гэгээрэхийг асуухад Бурхан багш: “Хамаг амьтныг цөм нирваанд хүргэвч “амьд”, “бодгаль”, “хувь хүн” гэсэн бодолд автсан хэн боловч нирваанд хүрэхгүй” гэв. Бурхан багшийн айлдсан хамаг амьтан гэгчийн дотор “өөрөө төрөн мэндэлсэн” гэдэг үг байдаг нь миний анхаарлыг онцгой татав. Аливаа биетэн өөрөө төрөхгүй, ямар нэг юмнаас “–аас” мэндлэх болохоос өөрөө төрөн мэндэлнэ гэж үгүй. Гэтэл энэ нь бидний өрөөсгөл бодол байж. Сансар, цаг хугацаа, орон зай “өөрөө төрөн мэндэлсэн” байдаг билээ.
Бурхан багш цааш нь гэгээрэхийг хүссэн хүн өглөг өгөх тухай өгүүлэв. “Эдэд үл автан өглөг өгөгтүн. Ямар нэг зүйлд баригдаж өглөг өгч болохгүй. Дүрсэд оршин өглөг өгч болохгүй. Дуу, үнэр, амт, хүрэлцэхүй хийгээд сэтгэлд оршин өглөг өгч болохгүй. Субуди, энэ мэтчилэн гэгээрлийг эгээрэгч хүмүүн мөрөө үлдээхийг хүсэн өглөг өгч болохгүй юм.” Өглөгийн тухайд Бурхан багш “Баярлуулсан бол дуугүй яв, баярласан бол дурсаж яв”, даруухан байхын утга учрыг номлож байна.
Цаашлаад өглөг өглөгийн дотроос номын өглөг хязгааргүй буян хураадгийг Бурхан багш айлджээ.
“...Тэгэхээр Субуди, сайн язгуурт хөвгүүд, охид энэхүү хязгааргүй орчлонг долоон эрдэнээр дүүргэж өглөг өгсөн байлаа ч энэ номын дөрвөн мөр шүлгийг аваад бусдад үзүүлж, номлон сонсговоос энэ нь энэхүү үйлдлийнхээ үрээр илүү их цаглашгүй буяныг хураасанд тооцогдмуй” гэв.
Субуди асуув: “Багш минь ээ, ирэх 500 жилд зөв сургаал мөхөх цагт энэ судрыг номловч үнэн хэмээн бодох хүн байх болов уу?” “Субуди, ингэж хэлж болохгүй. Үүнээс чинагш ирэх хоёр дахь 500 жилийн зөв сургаал мөхөх цагт сахилыг сахиж, буян хураасан, бодол гүнзгий гэгээрлийг эгээрэгч хүмүүн эдгээр үгийг сонсоод үнэн хэмээн бодох болно.”
Эрдэм мэдлэгийг ном судар, өөрөөр хэлбэл, бичгийн хэл хэмээх хэрэглүүрээр дамжин үнэн зөв өвлүүлж болох эсэхийг Субуди эргэлзэн лавлахад Бурхан багш болно гэж хариулсан байна. Энэ бол маш чухал асуулт. Хүн төрөлхтөний танин мэдэхүй хэл хэмээх мэдээлэл хадгалагч дотор байршиж, үе дамжина гэсэн үг. Энэ бол боловсролын үндэс билээ.
Бурхан багш цааш нь аливаад үл хүлэгдэх, үл автах, эрх чөлөөтэй байхыг сэнхрүүлэв. “...Субуди минь ээ, гэгээрлийг эгээрэгч хүмүүнд “юм хэмээх бодол” төрөх аваас тэдэнд өөрийн би-д хүлэгдэх, амьд юмст хүлэгдэх, бодгальд хүлэгдэх, хувь хүнд хүлэгдэх баримтлал байна гэсэн үг. Хэрэв “юм бус юм хэмээх бодол” төрөх аваас тэдэнд өөрийн би-д хүлэгдэх, амьд юмст хүлэгдэх, бодгальд хүлэгдэх , хувь хүнд хүлэгдэх баримтлал байна гэсэн үг. Яагаад вэ? Үнэндээ бол Субуди, гэгээрлийг эгээрэгч хүмүүн номыг барьж үл болохын сацуу ном бусыг барьж ч үл болох билээ. Сал хөлөглөгчөөр үлгэрлэснийг мэдэх хүмүүн номыг хүртэл хаях хэрэгтэй. Ном бус бол бүр ч тэгэх ёстой.”
Бурхан багш гэгээрэлд хөтлөх завийг хөлөглөн гэгээрлийн чинад буюу нөгөө эрэгт хүрсэн хүмүүн өнөөх “завь”-иа устгах тухай санааг илэрхийлжээ. Өөрийг нь гэгээрэлд хүргэсэн эрдмийг үгүйсгэж, түүнийгээ хаяж, аливаад үл баригдах оюун санааны эрх чөлөөг тунхагласнаараа Бурхан багш ягшмал байдалд баригдахгүй байхын учрыг ухуулсан хэрэг. Лам нартай ярьж байхад “номын хор гүйх” гэж байдаг гэнэм. Тэрэг тэргээр нь ном уншсан лам хүн тэр номондоо хэт баригдаж, амьдралаас хэт тасрахыг, тулгуур үзэлтэн болохыг монголчууд ийнхүү өгүүлсэн хэрэг. “Номын хор”-оо дарж чадваас “цагааширсан” хэмээнэ. Хүн ном уншиж танин мэдэх тусмаа үүнийг өөртөө сануулж байвал зохилтой ажгуу.
Бурхан багш цаглашгүйн тухай айлдав. “Субуди хэрхэн сэтгэнэм? Ганга мөрний элсний тоогоор Ганга мөрөн оршино гэж үзье. Тэгвэл тэдгээр мөрний элс олон байх уу? Субуди хариулруун: - Багш минь ээ, ганц Ганга мөрөнд цагшлашгүй олон буй за. Тэгвэл олон Ганга мөрөн болбоос бүр ч их болох биз ээ.” Багш айлдруун:..Тийм олон Ганга мөрний элсний тоотой адил ертөнцийг охид хөвгүүд долоон зүйлийн эрдэнээр дүүргээд өглөг өгсөн гэж бодъё. Субуди минь ээ, хэрхэн сэтгэнэм? Эдгээр охид, хөвгүүд энэ үйлээрээ их буян хураах болов уу?” Субуди хариулруун: - Багш минь ээ, Жаргалтай хүмүүн минь ээ, тэдгээр охид хөвгүүд олон, олон хэмжээлшгүй, тоолж баршгүй буяныг хураах болно...
Судрын төгсгөл хэсэг сэтгэл хөдлөмөөр.
Энэ цагт Субуди бээр номыг сонссондоо сэтгэл догдлон нулимс дусаав. Тэрбээр нулимсаа арчаад багшдаа хандан ийн өгүүлрүүн: - Багш минь ээ, Жаргалтай хүмүүн минь ээ, гайхамшигтай. “Дээдийн замыг хөөгч хүмүүн”-ий тусын тулд бас тэгээд “Хамгийн зөв замыг хөөгч хүмүүн”-ий тусын тулд Амгалангаар ажирсан бээр энэхүү судрыг номлосон нь гайхамшигтай билээ...
Үзэгдэх ертөнц хэмээгч нь
Од, нүдний сүүдэр, улалзах гал
Зэрэглээ, шүүдэр, усны хөөс
Зүүд, гилбэлгээн, үүл мэт
Судрыг амтархан уншихыг оюун билэгт уншигч танаас хүснэм. Яваандаа судрын үг хэллэгийн тухай тайлбарыг хамтад нь орчуулж тавих бодолтой байна.
Наранбаярhttp://www.blogger.com/profile/02198783561307625760noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-23558267.post-13837772155103813072019-05-01T08:18:00.001+08:002019-05-02T07:06:47.585+08:00Японы оны цолын тухайд
Японд оны цол өөрчлөгдлөө. Хэйсэйгээс Рэйва болов. НТ-ын 645 онд анх Тайка хэмээх оны цолыг хэрэглэж эхэлснээс хойш энэ уламжлал тогтжээ.
Онд цол өргөж, хаанчлалын эрин үеэ тунхагладаг энэ ёс Зүүн Ази тэр дундаа Хятадад үүссэн байдаг юм.
Оны цолыг Монголд Хүннү гүрний үед мэр сэр хэрэглэж байв. Хамгийн эцэст нь Богд хаант Монгол улсын үед "Олноо өргөгдсөн" хэмээх цолыг хэрэглэж байв.
Өнөө үед энэ ёсыг авч үлдсэн улс бол Япон л байх шиг байна. Үүнд учир бий. Японд эзэн хаант төр улс үүссэн цагаас нэг удам тасралтгүй хаанчилж байгаатай энэ нь хамаатай. Энэ тухай 1890 онд батлагдсан Азийн анхны үндсэн хууль болох Мэйжигийн үндсэн хуульд "Их Японы эзэнт гүрнийг түмэн үе угсаа залгасан эзэн хаан захирна" гэж тунхаглажээ.
Улс үндэстнүүдийн түүхийг харж байхад Сыма Цяний ажигласанчлан, буян доройтсон хааны угсааг дотоодоосоо түлхэн унагаж, эсвэл гаднаас түрэмгийлэн орж ирээд мохол мушгилгүй болгож ирсэн байх юм.
Харин Японы хааны угсаа ийм тавилангаас ангид байсан нь далайгаар хүрээлэгдсэн газарзүйн байршил, геополитикийн онцлогоос гадна эзэн хаан эрх мэдлийг шууд өөрийн гарт төвлөрүүлж барьдаггүй засаглалын онцлогтой нь холбож үзэх нь бий.
Эдүгээгийн эзэн хаан 1947 оны үндсэн хуулийн тогтолцоогоор цэвэр билэг тэмдгийн шинж чанартай болжээ. Эзэн хаан өчигдөр сэнтийнээсээ буухдаа ард түмэндээ талархлаа илэрхийлэв. Японы ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн эзэн хаан байлаа.
Шинэ эринийг авчирч буй Рэйва. Эдүгээгийн хаан Монголд 2007 оны 7-р сард ширээ залгах хунтайж байхдаа Монголд айлчилж байсныг олон хүн санаж байгаа байх аа. Өгий нуурт зочлоход нь тухайн үеийн Байгаль
орчны сайдын зөвлөх Дамдин дарга Өгий нуурыг танилцуулан ярьж, миний бие дэргэд нь орчуулга хийж билээ. Хунтайж хүний яриаг маш анхааран сонсдог, асуулт их тавьдаг хүн байв. Бид төлөвлөсөн цагтаа тайлбар яриаг дуусгасны дараа Эзэн хааны ордны албанаас надад цайны мөнгөн халбага бэлэглэсэн билээ. Ишин дээр нь эзэн хааны гэр бүлийн тамга дүрс болох удвал сийлсэн байлаа. Энэ халбага эдүгээ ч манайд байна. Хааяа охин маань хэрэглэдэг юм.
Монголын тал нутгийг сэтгэлдээ тээсэн эзэн хаан мэндэллээ. Монгол Японы харилцаа хөгжлийн шинэ шатанд гарах эрин үе эхлэв.
Наранбаярhttp://www.blogger.com/profile/02198783561307625760noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-23558267.post-77059067948393993922019-03-10T15:09:00.001+08:002019-03-10T15:09:33.432+08:00Чингис хаан түүний үр сад
Орчуулагчийн үг
нь” (2012, 2017, 2018), “Энх-Амгалан хааны захидлууд” (2018) бүтээл тус тус
монгол хэлээр хэвлэгдэж, улмаар түүх соёлоо эрхэмлэн сонирхдог уншигчдын оюуны
таашаалд нийцсэнд миний бие баяртай байдаг юм. Энэ удаа түүхч эрдэмтэн Окадагийн
бичсэн Монголын бүрэн түүхийг уншигч та бүхний гарт хүргэж байна. Дорно дахин
судлаач Окадагийн судалгааны үнэ цэнэ нь аливаа “тухай” номоор дамжилгүй эх
сурвалжид түшиглэн, түүнд объектив дүгнэлт өгдөгт оршдог. Энэхүү бүтээлийг
туурвихдаа ч Монголын түүхийн гол эх сурвалжуудыг хэрэглэгдэхүүнээ болгосон нь
судлаачийн буурьтай хандлагыг харуулжээ. <o:p></o:p>
орчуулахдаа эх сурвалж хийгээд түүний монгол орчуулгаас иш татав. Тухайлбал, “Богд
баатар биеэр дайлсан тэмдэглэл – Монголын түүхийн сурвалж бичгийн харьцуулсан
судалгаа” Улаанбаатар хот 2010 он (уйгуржин монгол бичгээс хөрвүүлсэн
Д.Пүрэвдорж); “Цэндийн Дамдинсүрэнгийн эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган, I боть”-ийн
“Монголын нууц товчоо” Соёмбо принтинг 2017 он (“Монгол сурвалж бичгийн өв”
цуврал); Рашид ад-Дин “Судрын чуулган” Улаанбаатар хот 2002 он (орос хэлнээс
орчуулсан Ц.Сүрэнхорлоо); Н.Ц.Мункуев “Монгол татаарын бүрэн тодорхойлолт”
Монсудар 2017 (орос хэлнээс орчуулсан Ч.Баатар); Дандаа чянсан хэмээх
Дэмчигдоржийн орчуулсан “Юань улсын судар” Соёмбо принтинг 2015 (“Монгол
сурвалж бичгийн өв” цуврал); Саган сэцэний “Хаадын үндэсний эрдэнийн товч” (хөрвүүлсэн
М.Баярсайхан, Соёмбо принтинг, 2006), Лувсанданзаны “Эртний хаадын үндэслэсэн
төр ёсны зохиолыг хураасан Алтан товч хэмээх оршвой” (хөрвүүлсэн Ш.Чоймаа,
Соёмбо принтинг, 2006) зэрэг болно. Юань улсын төрийн байгуулал, засаг
захиргааны нэршлийг орчуулахдаа ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс хэвлүүлсэн
“Монголын Юань улс” (Адмон, 2006) бүтээлд тулгуурлав.<o:p></o:p>
үндэслэн өнөөгийн улс орныг тодорхойлж, ирээдүйг төсөөлөх хараа бидэнд хэрэгтэй.
Бусдын нөлөөнд хэт автсан, өмнөхөө дөвийлгөсөн эсвэл үгүйсгэсэн түүхийн
хандлага монгол үндэстний цаашдын хөгжилд чөдөр болмуй. Монголын түүх бол монголчууд
бидний өв, салшгүй хэсэг. Тийм учраас л Монголд элэгтэй хандаж, Монголын түүхийг
аливаа “-изм”-ээс ангид бичсэн Окада Хидэхирогийн бүтээл чухал билээ. Энэхүү
бүтээлийг МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн "Монгол судлалын
дурсгал" цувралд багтаан хэвлүүлсэн МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн
захирал, доктор профессор Д.Заяабаатар болон орчуулгын алдаа мадгийг шүүн
цэвэрлэж, үнэтэй зөвлөгөө хайрласан түүхийн ухааны доктор, профессор
Т.Мөнхцэцэг багш, мөн хэвлэлийн эх бэлдэх нөр их ажлыг хамтран нугалсан бусад
хүмүүст чин сэтгэлийн угаас талархал илэрхийлье. <o:p></o:p>
Наранбаярhttp://www.blogger.com/profile/02198783561307625760noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-23558267.post-64704704233630649612019-02-04T16:05:00.002+08:002019-02-04T16:05:13.388+08:00Цахим технологи, блокчэйнийг улс орнуудад ашиглаж буй зарим жишээ
2019 оны 1 дүгээр сард Де факто сонины 79 дугаарт бичиж хэвлүүлсэн "Цахим технологи, блокчэйнийг улс орнуудад ашиглаж буй зарим жишээ" хэмээх бяцхан бодролоо оны босгон дээр уншигчтай хуваалцъя.
Цахим ертөнц сүүлийн жилүүдэд бидний амьдралд томоохон өөрчлөлтүүдийг авчирлаа. Өнөөдөр Монголд төрийн зүгээс авдаг аливаа тодорхойлолт, лавлагааг цахим машинаас авч, мөнгө зээлэхийг ухаалаг утсаар шуурхай гүйцэтгэдэг болов. Цахим орчин цаашид хөгжсөөр сүүлийн жилүүдэд блокчэйн орж ирлээ.
Гүржийн засгийн газар блокчэйний технологийг газар өмчлөлийн бүртгэлийн системд ашиглахаа саяхан зарласан нь дэлхий нийтийн анхаарлыг татав. Блокчэйнийг үнэн зөв мэдээллийг блок блокоор буюу тархай байдлаар хянан, удирддаг нягтлан бодох бүртгэлийн систем гэж хялбархан томъёолж болно. Уламжлалт эдийн засгийн харилцаанд ард түмний итгэл хүлээсэн төр засаг мөнгөний ханшийг дангаараа баталгаажуулдаг байв. Хэрэв ийм баталгаа байхгүй бол мөнгөн тэмдэгт зүгээр л цаас болон хувирах нь ойлгомжтой. Тэгвэл блокчэйнд суурилсан биткойн гэх мэт виртуал мөнгөнд засгийн газрын ямар ч баталгаа байхгүй. Гэвч биткойныг эзэмшигч нар цахим гарын үсгээр баталгаажсан үнэн мэдээллийг хуваалцдаг. Жишээлбэл, данс эзэмшигч өөрийн дураар мөнгөө нэмж хасч чадахгүй агаад данс хооронд шилжсэн мөнгөн дүнг дураар өөрчлөх боломжгүй, энэ нь оролцогч талуудад нээлттэй байдаг. Засгийн газрын зүгээс ямар нэг баталгаа гаргаж, хяналт тавиагүй ч технологийн шийдлийн хувьд дурын хүн зоргоороо дансны бүртгэлд хөндлөнгөөс оролцон, өөрчлөлт оруулах боломжгүй болсноор биткойны үнэ цэнэ өсч буй юм.
Блокчэйний ийм шинж чанарыг газрын бүртгэлд ашиглах бодлогыг Гүржийн засгийн газар дэвшүүлсэн хэрэг. Блокчэйний тогтолцоонд суурилсан тул газрын бүртгэлийн итгэлцэл өндөр байх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, газрын эзэн хэн, хэнээс хэнд очсон гэдэг бүртгэл нь ойлгомжтой, хэн ч дураар өөрчлөх эрхгүй гэдэгт гол санаа нь оршино. Ингэснээр газар өмчлөлийн эрх зуун хувь баталгаажна. Манайд төрөөс хувь хүнд өмчлүүлсэн, эзэмшүүлсэн, ашиглуулсан газрын бүртгэл нууц шинжтэй, заримдаа ямар нэг шалтгаанаар “эзэн” гэнэт өөрчлөгддөг, эсвэл давхцсанаар маргаан гардаг тохиолдол нэлээд ажиглагддаг. Энэ шударга бус байдлыг блокчэйний технологиор бүрэн шийдвэрлэх боломжтой гэсэн үг. Газар эзэмших, өмчлөх бүртгэл илүү баталгаатай болсноор ХАА-н хөгжилд эергээр нөлөөлөхөөс гадна газраар барьцаалсан зээл хөгжих гэх мэт эдийн засгийн аливаа харилцаа идэвхижнэ.
Эстоний жишээг харъя. Интернэтийг иргэний үндсэн эрхэд тооцож, нийгмийн хөгжлийн суурь болгосон тус улсад төрийн үйлчилгээний 99 хувь нь бүрэн цахимжжээ. Гэрлэх, үл хөдлөх хөрөнгөний борлуулалтаас бусад тохиолдолд төрийн үйлчилгээг цахимаар гүйцэтгэнэ. Төр агаар мэт оршино гэсэн үг. Агаар бидний амьдралын үндэс боловч бид амьсгалах тоолондоо үүнийг мэдэрдэггүй. Төрийн үйлчилгээ үүний адил байх ёстой. Төрийн үйлчилгээг цахимжуулсныг цахим засаглал буюу e-Governance хэмээн нэрлэнэ.
Эстонийн цахим бодлогын бас нэг онцлог нь e-Residency буюу цахим харьяатын асуудал юм. Энэ нь гадаадын харьяат хүнд Эстонийн засгийн газраас цахим харьяалал олгон, Эстонийн төрийн цахим үйлчилгээг олгодог систем болно. Цахим харьяат болсон хүн Эстонид бизнес эрхлэх, хуулийн этгээд байгуулах, данс нээх, интернэтээр татвар төлөх боломжоор хангагддаг. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нэгэн суваг болдгийг бид анхааралтай ажиглах хэрэгтэй. Хүн ам цөөн, гадны хөрөнгө оруулалт байнга шаардлагатай болдог манай жижиг зах зээлд Эстонийн энэ туршлага нэмэр болох нь дамжиггүй. Эстонид блокчэйний технологийг хувь хүмүүсийн эмчилгээ, эмнэлгийн үйлчилгээний салбарт нэвтрүүлж буй ажээ.
Хөгжиж буй орнуудад цахим технологи олон боломжийг бий болгожээ. Нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг ХХ зуунд бүрдүүлж чадаагүй хөгжиж буй орон цахим технологийн хүчинд дулдуйдан хөгжингүй оронтой эн зэрэгцэх эсвэл давуу байдалтай болох боломжтой болжээ. Үүнийг reverse innovation буюу урвуу инноваци гэдэг. Монгол дахь гар утасны үйлчилгээ үүний нэг жишээ. Монголчууд суурин утсыг бүрэн нэвтрүүлж чадалгүй XXI зуунтай золгосон ч гар утасны хэрэглээгээр аль ч хөгжингүй орноос дутахгүй түвшинд богино хугацаанд хүрчээ. Бид өнөөдөр гар утсаар төлбөр тооцоо, нийгмийн сүлжээ, интернэт, зээл, холбоо гээд бүхий л зүйлийг гүйцэтгэж байна. Богино хугацаанд ийм үр дүнд хүрсэн нь угаас холбоо харилцааны дэд бүтэц сул байсантай холбоотой. Тиймээс суурин утастай зууралдаад байх шаардлага Монголын холбооны салбарт байсангүй.
Монгол улс далай тэнгисээс алслагдан эх газрын гүнд оршдог нь олон улсын эдийн засгийн харилцаанд ороход “зайн дарангуйлал”-д өртөхөд хүргэдэг. Бидэнд шударга зөв, нээлттэй нийгмийг цогцлоон, “зайн дарангуйлал”-ыг арилгах боломж байна. Энэ бол цахим засаглал, блокчэйн болой. Нэхэж бус амдаж хөгжицгөөе.
П.Наранбаяр (Ph.D, Олон улс судлал)
Наранбаярhttp://www.blogger.com/profile/02198783561307625760noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-23558267.post-43191201427875581562018-02-05T08:58:00.000+08:002018-02-05T08:58:02.723+08:00Мэдлэг бол хүч
Шинжлэх ухаан бол хүн төрөлхтөний мэдлэгийн салшгүй хэсэг. 17-р зууны үеийн сэтгэгч Фрэнсис Бэкон "Мэдлэг бол хүч" (scientia est potentia) гэж хэдэнтээ хэлсэн байдаг юм. ШУ-г хөгжүүлсэн, эзэмшсэн үндэстэн хүчирхэг байдгийг бид 17-21-р зууны өрнө дахины хөгжлөөс хардаг. Египетийг байлдан эзэлсэн Наполеон ШУА-ийн эрдэмтдээ тэр чигээр нь дагуулан явж, Египет, түүн дотроо пирамид судлал, эртний бичээс судлалд үнэтэй хувь нэмэр оруулсныг бид түүхээс мэднэ.
Хэд хоногийн өмнө хятадууд хүн дүрст бич буюу шимпанзег клонийн аргаар бүтээснээ дэлхий нийтэд зарлав. Түүнээс хоёр хоногийн дараа Япон улс гахайн бие дотор хүний таван цул эрхтэнг ургуулахыг зөвшөөрснөө зарлав. Биологийн ШУ-ны хөгжил хүн төрөлхтөний ёс суртахууны хилийн дээсийг алхахад ойрхон байна. Хүн төрөлхтөн "Бид юу нээж чадах вэ?" бус "Бид юуг хийхгүй байх ёстой вэ?" гэсэн асуултын өмнө ирлээ.
Монгол Улсын биологийн ШУ-ны хөгжилд миний бие санаа зовнино. Аль 1992 онд тархины мэдрэлийн эс нөхөн сэргээгдэж үүсч байдгийг баталчихсан атал манай биологийн сурах бичиг одоо хүртэл нөхөн сэргээгддэггүй хэмээн зааж байна. Нэр томъёо замбараагүй, сурах бичгийн төлөвлөлт муу. 9-р ангид үздэг нэг сэдэв 11-р ангид яг бахь байдгаараа копи пэйст хийгдээд номын хуудаснаа байх жишээтэй. Хэдэн жилийн өмнөх олимпиадын асуултыг харахад "...Монгол улсын бахархалт цэцэг нь аль вэ?", ...Сарьсан багваахайн нэгдүгээр хуруу тавдугаар хурууны хоорондох сарьсын тухай асуусан байх юм.
Биологи бол 21-р зууны Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын гол хөдөлгөгч хүчин салбар юм. Улс орнууд энэ чиглэлд их хөрөнгө хүч оруулж, "Мэдлэг бол хүч" гэсэн бодлогоо хэрэгжүүлж байна. Манай улсын биологийн боловсрол ерөнхий боловсролын түвшиндээ иймэрхүү л байна.
Наранбаярhttp://www.blogger.com/profile/02198783561307625760noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-23558267.post-17447300237712135942018-01-25T14:10:00.000+08:002018-01-25T14:10:47.857+08:00Тархи судлал хөгжлийн гарц болох нь
Тархи судлал хөгжлийн гарц болох цаг ойр байна. Дамдиндорж багшийн лекцэд суугаад ингэж бодов.
Өндөр хөгжилтэй оронд тархи судлалын чиглэлээр их дээд сургууль дүүргэж, доктороо хамгаалаад ирсэн залуу судлаачид өнөөдөр Монгол улсын тархи судлалын чиглэлийг өнгөлж явна. Хулганаас мэдрэлийн эс, эс дотроос хэрэгтэй хэсгийг нь ялган аваад дэлхийн шинжлэх ухааны түвшинд судалгаа хийж байна. Мөн чихрийн шижин өвчний судалгааг монгол хүн дээр хийж, гормоны эмчилгээний түвшинд тодорхой үр дүнд хүрсэн гэх. Бахархах сэтгэл төрөв.
Хүний тархи 5 насандаа хэлбэр хэмжээний хувьд бүрэн хөгжиж, том хүнээс ялгарахгүй болдог ба 55 наснаас эхлээд нэлээд эрчтэй хөгширч эхэлдэг ажээ. Хорвоогийн жам юм даа. Гэвч идэвхитэй хөдөлгөөн, спорт, байнга шинийг сурах тэмүүлэл, сайн унших, хөгжим тоглох, зураг зурах, нийгмийн харилцаанд байнга оролцох гэсэн хүчин зүйлүүд тархины хөгшрөлтийг сааруулдаг юм байна. Тархины хөгжлөө биеийн хөгжил гүйцэж амжаагүй балчир насанд нь буюу бага сургуульд байхад дээрхи дадал хэвшлийг түлхүү олгох нь хамгийн оновчтой ажгуу.
Бага сургуулийн боловсрол мэдлэгийн хичээлд бус хөгжим, зураг, биеийн тамир гэх мэт мэдрэмжийн хичээлд илүү чиглэх ёстой нь тархи судлалын үр дүнгээс тодорхой харагдана. Тиймээс л тархи судлалын шинжлэх ухаан бодлого боловсруулах үндэс, хөгжлийн гарц болж байна.
Хүний тархи гэгч биеийн цусны эргэлтийн 15 хувь, хүчилтөрөгчийн хэрэгцээний 20 шахам хувийг дангаараа эзэгнэж, байнга суралцаж цочроохыг шаардаж байдаг эрхтэн ажээ. Наслахын хирээр тархи хөгширч хурд хүчээ алддаг боловч нас ахихын хирээр хүний үгийн сан баяжиж, сэтгэлгээ цэгцэрдэг болой. Настай хүний үгийг дуулахад ихийг ойлгож, ухаардаг нь тархины тасралтгүй хөгжилтэй холбоотой байнам.
Наранбаярhttp://www.blogger.com/profile/02198783561307625760noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-23558267.post-26915297738248460532018-01-23T11:17:00.002+08:002018-01-23T11:17:45.543+08:00Нөхөрсөг тооны тухай
Математикт гоо сайхан оршдог хэмээдэг. Гоо сайхныг хайвал хаа сайгүй л бий. Байгаль, хүний нийгмийн энд тэнд оршино. Гагцхүү хайж, олж харах нүд хэрэгтэй. Үүний тулд тодорхой хэмжээний боловсрол хэрэгтэй юм.
Нөхөрсөг тоо гэж байна аа. Хоорондоо учиргүй хайртай хос тоо. Хязгааргүй үргэлжлэх байгалийн буюу натурал тоон доторхи эхний нөхөрсөг тоо бол "284, 220" болой.
220-ийн өөрөөс бусад хуваагч нь 1, 2, 4, 5, 10, 11, 20, 22, 44, 55, 110 агаад нийлбэр нь 284. 284-ийн өөрөөс бусад хуваагч нь 1, 2, 4, 71, 142 агаад нийлбэр нь 220. Нөхөрсөг тоо гэдэг нь өөрөөс бусад хуваагчийн нийлбэр нь нөгөө хос тоотойгоо тэнцүү байдаг тоог хэлнэ.
Ийм хос тоо оршдогийг алдарт Пифагор нээсэн гэдэг. Түүний дараа хүн төрөлхтөн нөхөрсөг тоо хэд хэдийг олжээ. Байгальд ийм гайхамшиг оршино гэдэг далд орших гоо сайхан юм.
Харин хүн төрөлхтөний өмнө дараах асуулт одоо ч байдаг ажээ. "Нөхөрсөг тоо хязгааргүй орших уу?"
Жич: Нөхөрсөг тоог танилцуулсан номыг надад санал болгосон 16-р үеийн төгсөгч шавь Намуундаа талархлаа илэрхийлье.
Наранбаярhttp://www.blogger.com/profile/02198783561307625760noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-23558267.post-63505668996524263412018-01-02T23:03:00.000+08:002018-01-02T23:03:11.399+08:00Нүсэрийг бус төсөрийг эрхэмлэх ухаан
Үсгийн тиг буюу фонт (шрифт)-ийн талаар хэсэгхэн эргэцүүлэв. Миний дуртай зохиолч Шионо Нанамигийн "Ромчуудын туульс" хэмээх номд ч энэ тухай бичсэн буй.
Ном барлан хэвлэх технологийг Гутенберг бий болгосноос хойш 20 гаруйхан жилийн дараа сэргэн мандалтын Итали оронд шинжлэх ухааны ном хэвлэл олноор хэвлэгдэх болжээ. Тухайн үед угалзруулсан хээ мэт готик гэгдэх үсгийн тиг голлож байсан тул ном далбайсан том юм болдог байв. Харин Венец хотын Алдо Мануцио (1449-1515) хэмээх эр үсгийн тигийг өөрчилж, хээ угалзын элементийг хассанаар ном авсаархан болж, биедээ авч явахад эвтэй болжээ. Энэ нь ном хэвлэлд том эргэлтийг авчрав. Алдогийн боловсруулсан тиг одоо ч өөрчлөгдөөгүй, улсынхаа нэрээр Italic хэмээн нэрлэгдэж, компьютерийн "фонт" хэсэгт байдаг юм. "Нүсэр бус төсөр"-ийг эрхэмлэх нь агуу эргэлт, өөрчлөлтийг авчирдаг ажээ.
Наранбаярhttp://www.blogger.com/profile/02198783561307625760noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-23558267.post-64819745813317076002017-09-06T23:38:00.004+08:002017-09-06T23:38:51.339+08:00Японы хүүхдийн дуу -2
Хэд хоногийн өмнө Энхжаргал багшийнхаа хөгжмийн сурах бичгийн талаар дурдаж, "Ямааны захидал" хэмээх япон дууг орчуулан тавьсан билээ. Манайд хүүхдийн үйл явдал сайтай хөөрхөн дуу үгүйлэгдэх болсныг багш сурах бичгээ бичих явцад яс махаараа мэдэрснээ надад өгүүлж байсан юм. Ах дүү Шерманы зохиосон "Бяцхан дэлхий" хэмээх Уолт Диснейн дуу Энхжаргалын сурах бичигт бий. Орчуулах гэж ёстой шар махаа хатаасан даа. Утгыг нь бариад орчуулчихаар үгийн урт ноотны хэмжээтэйгээ таарахгүй тул ноот нэмэх, хасах шаардлагатай болно. Утгыг нь баримтлаад шинээр үг зохиоё гэхээр хүүхдийн шүлэг бичдэг хүн ховордсон байх жишээтэй. Энэ жил нэгдүгээр ангид 74 мянга орчим хүүхэд элсэн оржээ. Энэ нь өнгөрсөн оноос бараг 11 мянгаар илүү
тоо. Өсөн нэмэгдсээр буй хүүхдүүдийн хэрэгцээг хангах шүлэг дуу хэрэгтэй байна даа. Өнөө орой Японы хүүхдийн зохиолч Сатоо Ёшими-гийн 1960 онд олны хүртээл болгосон "Эргүүлийн нохой" хэмээх дууг орчууллаа. Утгыг барьсан тул ая дан мэдээж таарахгүй. Гэхдээ бяцхан багачуудад ийм дуу сайхан таарна даа.
Эргүүлийн нохой
Муужгай муужгай
Гэр чинь хаана вэ гэхэд
Гэрээ ч мэдэхгүй юм
Нэрээ ч мэдэхгүй юм
Мяу мяу мяу мяу
Мяу мяу мяу мяу
Мэгшээд л зогсоно муужгай.
Эргүүлийн нохой аргаа бараад
Хав хав хав хав
Хав хав хав хав
Муужгай муужгай
Муужгайн гэр хаана вэ гэж
Хэрээнээс асуулаа мэддэггүй
Болжмороос асуулаа мэддэггүй
Мяу мяу мяу мяу
Мяу мяу мяу мяу
Мэгшээд л зогсоно муужгай.
Эргүүлийн нохой аргаа бараад
Хав хав хав хав
Хав хав хав хав
まいごのまいごの こねこちゃん
あなたのおうちは どこですか
おうちをきいても わからない
なまえをきいても わからない
にゃんにゃん にゃにゃん
にゃんにゃん にゃにゃん
ないてばかりいる こねこちゃん
いぬのおまわりさん
こまってしまって
わんわん わわん
わんわん わわん
まいごのまいごの こねこちゃん
このこのおうちは どこですか
からすにきいても わからない
すずめにきいても わからない
にゃんにゃん にゃにゃん
にゃんにゃん にゃにゃん
ないてばかりいる こねこちゃん
いぬのおまわりさん
こまってしまって
わんわん わわん
わんわん わわん
Наранбаярhttp://www.blogger.com/profile/02198783561307625760noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-23558267.post-75401982401501485392017-09-03T23:24:00.001+08:002017-09-03T23:24:39.459+08:00Японы хүүхдийн дуу
Энхжаргал багш хөгжмийн хичээлийн сурах бичгээ хэвлүүлж, энэ жилээс Шинэ Монгол сургуулийн 1, 2, 3, 4-р ангиудад хэрэглэхээр бэлтгэл ажлаа базаав. Сурах бичгийг бичих, хянах явцыг хөндлөнгөөс харж, зарим нэг саналаа өгөхийн сацуу Энхжаргал багштай ярилцаж байхдаа манай улсад хүүхдэд зориулсан хөөрхөн үйл явдалтай дуу үнэхээр хомс гэдгийг мэдэрсэн билээ. Тэгээд Японы хүүхдийн дууны зохиолч Мадо Мичиогийн "Ямааны захидал" хэмээх дууг монголчилъё гэж бодсоор
өнөөдрийг хүргэжээ. Би шүлэг оролддоггүй хүн. Тиймээс утгыг нь л тодруулахыг зорив. Мэргэн дүү нар япон эхээс нь харж ая данг тааруулбал сайн байна. Хамгийн гол нь энэ дуу нэг хөөрхөн хошин өнгөтэй, хүүхдийн сэтгэхүйд таарсан аястай байгаа юм.
Ямааны захидал
Цагаан ямаанаас захиа ирлээ.
Хар ямаа уншилгүй идэж орхилоо.
Аргагүйдсэндээ захиа бичлээ.
Анд минь захиандаа юу гэж бичээ вэ?
Хар ямаанаас захиа ирлээ
Цагаан ямаа уншилгүй идэж орхилоо.
Аргагүйдсэндээ захиа бичлээ.
Анд минь захиандаа юу гэж бичээ вэ?
しろやぎさんから おてがみ ついた
くろやぎさんたら よまずに たべた
しかたがないので おてがみ かいた
さっきの てがみの ごようじ なあに
くろやぎさんから おてがみ ついた
しろやぎさんたら よまずに たべた
しかたがないので おてがみ かいた
さっきの てがみの ごようじ なあに
Наранбаярhttp://www.blogger.com/profile/02198783561307625760noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-23558267.post-34935597685439553842017-06-21T16:32:00.000+08:002017-06-21T16:32:06.896+08:00Харри Харлоугийн алдарт туршилт
Америкийн сэтгэл судлаач Харри Харлоугийн
1950-аад онд хийсэн алдартай туршилт бидэнд ихийг өгүүлнэ. Дөнгөж
мэндэлсэн сармагчинг эхээс нь салган торонд тусгаарлаж, төмөр утсаар
хэрж хийгээд угж бэхэлсэн нэг "ээж", модоор зангидаад үс нөмөргөж
сармагчин төрхөнд оруулсан нэ "ээж"-ийг тус тус хийн тавьж өсгөхөд нялх
моньш хоол өгдөггүй сармагчин төрхтэй ээж дээрээ очиж дэргэд нь байж
торнидог нь ажиглагджээ. Хоёр ээжийг ойртуулан тавиад үзэхэд үстэй ээж
дээрээ авирч гараад төмөр утсан "ээж"-ийнхээ угжийг хөхөж байв. Шаардлагатай идэш тэжээлийг зохих ёсоор өгч, ингэж өсгөсөн сармагчингуудыг том болохоор нь ижил сүрэгт нь
нийлүүлэхэд тэд хэт аймхай дорой, аль эсвэл хэт хатуу харгис загнаж,
сүрэгтэй огт нийлж чадахгүй зожиг, "хүмүүжил"-гүй нэгэн болсон
байжээ.
Хүүхдийг гэр бүлийн дотор хайраар дутаалгүй өсгөх нь
хангалуун амьдралд мөнгөөр дутаалгүй өсгөснөөс илүү чухал болохыг
туршилт харуулна.
Наранбаярhttp://www.blogger.com/profile/02198783561307625760noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-23558267.post-20921526333877054332017-06-19T13:33:00.002+08:002017-06-19T13:33:43.234+08:00Хэлний тухай зарим бодол
Унгарт явна. Дунай мөрөн дөлгөөхөн урсаж, Буд,
Пест хоёр хотыг салгаж, бас нийлүүлнэ. Дунд нь "а” эгшиг жийрэглээд л
Будапест болгоно. Аялан явахад бодол хөвөрч, бодлоо тэмдэглэх гэж би
өөрөө яарнам.
Хурлын завсар зайгаар доктор Yuval Nova Harari
–ийн “Sapiens- A Brief History of Humankind” 2014 номыг олж аваад уншиж
байна. Тэгээд хэдэн сарын өмнө нэгэн андтайгаа нэр томъёоны талаар санал
солилцсоноо санав.
Доктор Харари тэмдэглэхдээ, “13.5 миллиард жилийн өмнө их дэлбэрэлтээр
матер, энерги, орон зай, цаг хугацаа үүссэн агаад орчлонгийн энэхүү
тулгуур үзэгдлийн түүхийг физик хэмээн нэрлэдэг. 300 мянган жилийн дараа
матери, энерги атом хэмээх нарийн бүтэцтэй нэгдэлд орж, атом нь молекул
болон нэгдэв. Атом, молекул болон эдгээрийн харилцан үйлчлэлийн түүхийг
хими гэнэ. 3.8 мянган жилийн өмнө дэлхий хэмээх гариг дээр тодорхой
молекулууд нэгдэн томорч, нарийн бүтэцтэй организмийг үүсгэв.
Организмийн түүхийг биологи гэнэ.” гэжээ. Энд дурдсан “физик, хими,
биологи” хэмээх латин гаралтай нэр томъёоны тухайд ийм бодол төрлөө.
Япон хэлээр физикийг 物理 гэж, химийг 化学 гэж, биологийг 生物学 гэж тус тус
хөрвүүлнэ. Физик нь “Биетийн жам ёс”, хими нь “Хувилахуйн ухаан”,
биологи нь “Амьд биетийн ухаан” гэж тус тус үгчлэн орчуулагдана.
Орчуулаад хармагц эдгээр том шинжлэх ухааны хөвөөнд ирсэн бяцхан оюун
ухаанд шууд л бууж байгаа юм. Бид дэлхийн даяар хэрэглэдэг латин
гаралтай нэр томъёог мэдээж цаашид ч хэрэглэх боловч хажуугаар нь бас
нэг иймэрхүү маягаар орчуулаад хүүхдэд хэлээд байвал тэдний мэдлэгийг
цэгцлэхэд тун ч хэрэг болох мэт. Эс тэгвэл физикийн баахан бодлого
боддог атлаа чухам “физик” гэж юу вэ гэдгийг ойлгодоггүй хүн гарсаар л
байх болно. Модыг хараад ойг харахгүй байна гэдэг ийм л юмыг хэлдэг
байх.
Хэлнээс тусдаа мэдлэг үл оршино. Мэдлэг хэлээр илэрч, хэл
мэдлэгийг бүтээнэ. Мэдлэгийг хэлнээс салгах ямар ч боломжгүй. Тиймээс
хүн хэлээр дамжин мэдлэгт суралцдаг. Суралцахуй нь явцуу утгаар
мэдлэгийг эзэмшихэд өргөн утгаараа эрдмийг олж авахад чиглэнэ. Хэлээрээ
цэгцтэй сэтгэж бичих нь амжилттай суралцахын үндэс. Өөрөөр хэлбэл,
мэдлэг оршдог хэлийг сайтар эзэмших нь суралцахуйн үндэс болно. Тэгэхээр
хүн нэгдүгээрт эх хэл, хоёрдугаарт бусад гадаад хэлийг эзэмшсэнээр
мэдлэгээс суралцах, цэгцлэх, бүтээх хамгийн гол хэрэгслийг өөртөө олж
авдаг байна. Орчин цагийн мэдлэгийг өөртөө шингээсэн хэл бүрт бичгийн
хэл буй. Бичгийн хэлийг төгс эзэмшвэл мэдлэгийн ертөнцийн түлхүүр залуу
оюунтны гарт ормуй.
Наранбаярhttp://www.blogger.com/profile/02198783561307625760noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-23558267.post-19243399443096835122017-05-29T22:38:00.003+08:002017-05-29T22:41:00.339+08:00Окада Хидэхиро гуай таалал төгсчээ.
Наранбаярhttp://www.blogger.com/profile/02198783561307625760noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-23558267.post-80330371304288960632017-04-25T13:50:00.001+08:002017-04-25T13:50:14.199+08:00Солонгосын хойгийн нөхцөл байдал
Зүүн Азийн хэмжээнд өнөөдөр олон улсын байдал тайван бус байна. Өнөөдөр
Хойд Солонгосын цэргийн баярын өдөр. Тус улс цөмийн зэвсэгтэй болсноо
дэлхийд тунхаглаж, олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээнд орсныг
бид бүгд мэднэ. Гэвч тэд түүнээс ч хойш цөмийн туршилтаа эрчимжүүлж,
тээвэрлэгч пуужингийн туршилтыг ээлж дараалан явуулж цэргийн хүчээ
зарласаар ирэв. АНУ үүнд шийдвэртэй цохилт өгөх, шууд шахалт үзүүлэх
зорилгоор Япон тэнгист цөмийн хөдөлгүүрт онгоц зөөвөрлөгчөө дагалдах
флотын хамт орууллаа. Ким Жон Үний нуувчийг олсноо ч өчигдөр зарлав.
Хэрэв ойрын хэд хоногт Хойд Солонгосын талаас пуужин турших гэх мэт
цэргийн үйл ажиллагаа хийхгүй бол нэг хэсэгтээ тайван цаг үргэлжлэх
болов уу. Эс тэгвэл байдал хэцүүднэ. Хойд Солонгосын сонин телевизийн
хэрэглэж буй үг хэллэг ч аймаар. "Америкийн төмрийн хог болсон онгоц
тээвэрлэгчээс айх юм алга", "Японы арлыг бүхэлд нь живүүлнэ",
"Америкчууд аа, цөмийн цохилтод бэлэн байгаарай" гэх мэт.
Хойд
Солонгосын хамгийн том ивээгч улс Хятад цөмийн зэвсгийн програмыг нь
дэмжихгүй буйгаа илэрхийлснээс гадна сүүлийн үед зогсоохыг шууд шаардах
болов. Хойдуудыг цөмийн туршилт хийсэн тохиолдолд Америкийн цэргийн
цохилтыг ч дуугүй өнгөрөөхөө тохирсон бололтой.
Энхтайвныг бүгд
хүснэ. Харин энхтайвныг тогтооход хүн төрөлхитөний үе үеийн хүчин
чармайлт хамгаас чухал юм. Шинэ Монгол сургуулийн үзэл санааны сүүлийн
хэсэгт "...энхтайвныг эрхэмлэсэн Монгол улсыг цогцлоосу." гэсэн үг бий.
Хойч үе минь энхтайван хөгжил цэцэглэлийг зуу зуун жилээр бадраах
болтугай.
Наранбаярhttp://www.blogger.com/profile/02198783561307625760noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-23558267.post-56677485875992855032017-01-29T14:46:00.000+08:002017-01-29T14:46:06.535+08:00Цайны тухай
Бүтэн сайны өглөө сүүтэй цай чанаад сууж байхдаа 2016 онд Ш.Эгшиг, С.Сүхбаатар, Д.Гэрэлтөв, Ё.Бадрал нарын хамтран бүтээсэн “Цайны зам” бүтээлээс уншиж, цайны тухай мэддэг зүйлээ цэгцлэнгээ дараах бэсрэг өгүүллийг бичлээ.
Цайны эх орон бол Хятад. Хятадууд цайны ид шидийг эртнээс мэдэж, цай үйлдвэрлэлийг төрийн хяналтад хатуу чанга барьж иржээ. Хятадтай хийсэн худалдаанаас бусад улс орнууд их хэмжээний алдагдал хүлээж ирсэн нь энэхүү цайтай холбоотой. Худалдааны төлбөрт их хэмжээний алт, мөнгийг Хятадад цутгаж оронд нь дэлхийн хаана ч тарьж ургуулж чадаагүй цайны бутнаас л авдаг навчийг худалдан авахад хүрдэг болохоор тэр. Цай өөрөө хар, цагаан, шар, ногоон, бор, улаан гээд олон өнгөтэй, төрөл бүрийн амттай боловч энэ нь нэг л зүйлийн бутнаас гаргаж авдаг агаад хуурах, жигнэх, исгэх зэрэг олон аргаас хамаарч олон янз байдалтай болдог ажээ.
Хятадаас цайны бутыг эвтэйхэн салгаж чадсан хүмүүс бол япончууд. Тэд 8-р зуунд буддизмын лам нараар дамжуулан цайны бутыг олж аван тарималжуулсан юм. Эхэндээ япончууд монголчууд эдүгээ хүртэл өргөн дэлгэр хэрэглэдэг шиг хэвд оруулан шахсан туо-ча-г хэрэглэдэг байв. Харин 12-р зуунд Японд зэн буддизм дэлгэрснээр ногоон цайг өргөн дэлгэр уух болжээ. Өрнө дахин цайны амтанд орж, дэлхийн хүчирхэг гүрэн болсон англичууд цайг өргөн дэлгэр хэрэглэх болсон үед хилээ хаачихсан, гадаад худалдаа эрхэлдэггүй байсан тул Японоос цайны бут гадагш гарсангүй.
Хятадууд цай ургадаг нутагт гадаад иргэнийг оруулдаггүй, цай үйлдвэрлэх технологийг байнга нуусаар ирсэн учир англичууд хар, ногоон цай үнэндээ нэг л зүйлийн Camellia sinensis хэмээх бутны навч гэдгийг 1840-өөд он гарч байж мэдсэн гэдэг. Роберт Форчүүн хэмээх ботаникийн мэргэжилтэн 1844 онд Хятадын цай тариалдаг хориотой нутагт нууцаар нэвтрэн орсон тухай сонирхолтой түүхийг Laura C.Martin "Tea-The Drink That Changed the World", Tuttle Publishing, 2007 хэмээх номоос харж болно. Роберт хятад хэлийг богино хугацаанд төгс сурч, манж маягаар гэзэг тавин хятад хүн болон зүс хувилгаад цайны нутагт нэвтрэн орж, ботаникийн нарийн судалгаа хийсэн төдийгүй 1848, 1853 онуудад дахин очиж, цайны үрийг хулгайгаар авч, 20 мянган бутыг Английн колони Энэтхэгт илгээснээр алдарт Даржээлин цай үүсчээ. 1880-аад он гэхэд Энэтхэгийн Ассам нутаг дахь цайны үйлдвэрлэл Хятадыг хэдийн давж, зах зээлээ олсон байв.
Одоо бидэнтэй арай ойр цайны тухай өгүүлье. Хятадын Пү-ар буюу бор цай богшоод ирэхээрээ хар өнгөтэй болдог. Би андуураагүй бол туйвантай цай гэж ч нэрлэх нь бий. Хийдэг технологи нь их өвөрмөц. Олон жилийн настай цайны бутнаас навчийг түүн тусгай бактериар исгэсний дараа хуурч болгодог. Алс замд зөөх зорилгоор хэв оруулан нягтруулан шахсаныг нь монголчууд Төвдөөс дамжуулан хунз хунзаар нь тэмээн жингээр оруулж ирдэг байжээ. Бор цайнаас гадна бидний өвөг дээдэс Туо-ча буюу хар, ногоон цайг нийлүүлэн хуурч, цайны шинэ навч хийн исгэж, хэвэнд шахсан цайг өргөн дэлгэр хэрэглэдэг байжээ. Уг цайг монголчууд Хятадаас зөөж, Орост хүртэл экспортолдог болсноор цайны зам хэмээн нэрлэгдсэн Азийн эх газрын худалдааны нэг томоохон маршрут үүссэн түүхтэй. Оросын хаанд цайг анх хүргүүлж, амтыг нь мэдүүлсэн хүн бол Хотгойдын Алтан хаан Омбо-Эрдэнэ болохыг түүх бидэнд өгүүлдэг.
19-р зууны сүүл үед Шотландын наймаачин Жэймс Марр гэдэг хүн Гүржид анх цайны бут оруулж тарималжуулсныг социализмын үеэс бид ууж дассан гүрж ногоон цайгаараа дамжуулан мэдэх болсон билээ. Гүрж цай хэдийгээр ногоон цай гэх тодотголтой ч өнөөгийн япон, солонгос, хятадын уудаг ногоон цайнаас тэс ондоо агаад дээр дурдсан туо-ча-тай адил зүйл гэдгийг бид мэдэх болжээ.
"Цайны зам"-ын судалгааг тууштай үргэлжлүүлж бидний гар дээр сайхан бүтээл тавьж өгсөн анд Дашдооровын Гэрэлтөв болон Ш.Эгшиг багш, номыг бүтээхэд оролцсон бүх хүмүүст талархлаа илэрхийлье.
Наранбаярhttp://www.blogger.com/profile/02198783561307625760noreply@blogger.com1Bayanzurkh, Mongolia47.877670790949317 106.92993164062547.70713979094932 106.607208140625 48.048201790949314 107.252655140625tag:blogger.com,1999:blog-23558267.post-4241124317579088842017-01-10T21:00:00.002+08:002017-01-10T21:00:30.031+08:00Хүүхдүүдэд уншуулах номын тухайд
Хүүхдэд уншуулах номын талаар бага сургуулийнхаа зөвлөх багш Отгонтуяа, ахлах сургуулийн нийгмийн ажилтан Лхагвадулам нартай хөөрөлдлөө.
Ном унших зорилгыг эхлээд тодорхойлох хэрэгтэй. Адлерын хувьд ном унших зорилго нь "Мэдлэг олж авах", "Мэдлэгээ гүнзгийрүүлэх"-д оршино гээд таашаал авах зорилгоор уншихыг тэрбээр ойшоосонгүй. Харин бид бага, дунд сургуулийн хүүхдийн хувьд Адлерийн "Ном унших ном" -д төдийлөн дурдаагүй таашаал авах зорилгоор унших нь чухал гэдэг дээр санал нэгдэв. Тэгвэл мэдлэг олж, түүнийгээ гүнзгийрүүлэнгээ хэн бүхэнд оюуны цэнгэл эдлүүлж, гоо сайхны таашаал олгох ямар ном байна вэ? Доор хувийн бодлоо дэлгэе.
Хүн төрөлхтөний томоохон соёл иргэншлийн үндэс суурь болсон миф буюу домог, үлгэр, туульсыг сайтар унших нь зүй. Ингэснээр урлаг, гоо зүйн мэдрэмж хөгжихөөс гадна мэдлэг тэлж, соёлын олон байдлыг хүлээн зөвшөөрч, түүнийг хүндэтгэн үзэх сэтгэлтэй иргэн болон төлөвшинө.
Соёл иргэншлийн хувьд хэдийгээр асуудалтай ч гэсэн Хантингтоны ангиллыг түрхэндээ энд ашиглая.
Өрнийн соёл иргэншил: Грекийн домог үлгэрийг унших хэрэгтэй. Интерномд тун дажгүй орчуулгатай "Эртний Грек, эртний Ромын домог туульс" ном зарагдаж буй. Ингэснээр уншигчид өрнө дахин нэн ялангуяа сэргэн мандлын үеийн зураачдын бүтээл, өрнийн олон хөгжмийн зохиол, жүжиг, дуурь оньсоо тайлж, үүдээ нээнэ. Үүнээс гадна Скандинавийн домог, Библийн судрыг ч нэг хараад авахад гэмгүй.
Исламын соёл иргэншил: Биднээс их хол л доо. Гэхдээ Персийн яруу найрагч Фердовсигийн "Шахнаме"-г харахад гэмгүй болов уу. Мөн Омар Хаяамын гайхамшигт рубайг таашаавал зүгээр.
Хятадын соёл иргэншил: "Гурван улсын үлгэр", "Усан хөвөөний судар" хэмээх агуу бүтээлийг дуун хөрвүүлэгч Болдбаатар гуай гайхамшигтай сайхан орчуулсан байдаг юм. Аль ч номын дэлгүүрт эдгээр бүтээлүүд буй. Үүний дараа "Тансан ламын баруун зүгт зорчсон тэмдэглэл"-ийг Болдбаатарын орчуулгаар хэвлэгдмэгц авч уншаарай.
Хиндүгийн соёл иргэншил: Рамаяна-г уншихыг зөвлөе. Үүнийг уншсанаар Өмнөд болон Зүүн өмнөд Азийн соёл, урлагийг ямар нэг хэмжээнд арай түлхүү ойлгодог болох болов уу.
Монгол туургатнаасаа: "Гэсэр", "Жангар", "Монголын нууц товчоо" шүү дээ. Мөн туульсыг анхаарч уншаасай. Туульсын дотор их олон зүйл нуугдсан санагддаг юм.
Наранбаярhttp://www.blogger.com/profile/02198783561307625760noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-23558267.post-9323405489072913592017-01-08T22:34:00.000+08:002017-01-08T22:34:08.911+08:00Санхүүгийн шинэ үйлчилгээ
Аж үйлдвэрийн дөрөвдэх хувьсгалын эрин үе хаяанд ирлээ. Дөрөвдэх хувьсгалын гол хөдөлгүүр нь хиймэл оюун ухаан (AI) байх юм. 2045 он гэхэд AI хүнийхийг давах магадлалтай гэгдэж буй билээ. Дэлхийн энэ хөгжлийн хандлагын гадна бид гар хумхин суусангүй. Монголд AI ашигласан санхүүгийн үйлчилгээ эхэлжээ.
Өнөө цагт ухаалаг гар утастай л бол интернэтэд мөрөө үлдээгээгүй хүн гэж үгүй. Монгол инженерүүдийн бүтээсэн Lendmn хэмээх гар утасны аппликэйш нь таны хэн болох, хэр хэмжээний төлбөрийн чадвартай гэдгийг автоматаар тогтоогоод 50 мянгаас 1 сая хүртэл төгрөгийн зээлийг ердөө 1-5 минутын дотор олгоно. Барьцаа шаардахгүй агаад таны зээлийн хүсэлтийн дагуу гар утсанд тань мөнгө ороод ирнэ гэсэн үг. Капитализмын үндэс бол итгэлцэл. Итгэлцлийн үзүүлэлт өндөр байх нь тухайн хүний нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлно. Хэрэглэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд зээлийн нэр хүнд нь унаж, дахин зээл авах боломж нь хязгаарлагдана.
Монголын мөнгө, санхүүгийн зах зээл дээр банк ноёрхож, барьцаатай, хүүтэй зээлийг бизнес эрхлэгч, хэрэглэгчдэд үзүүлсээр иржээ. Банкууд хөрөнгө оруулалт хийхээс илүү зээл олгох замаар хөрөнгийн зах зээлийн цусны эргэлтийн гол зүрх болдог билээ. Манай улсын хувьд зах зээл дээрхи мөнгө банкаар дамжин, зээл хэлбэрээр хэрэглэгчид очих тул хүү өндөр, хугацаа богино байдаг онцлогтой. Энэ тохиолдолд, бизнес эрхлэгч нар ажлын байрыг цомхотгох, богино хугацаанд өндөр ашиг бий болгохыг зорихоос өөр аргагүй болдгийг бид амьдралын туршлагаараа мэдэх билээ.
Монгол бол залуучуудын орон. Баялаг бүтээх, шинийг санаачлах залууст гарааны бизнес эрхлэх, бизнесээ дэмжихэд барьцаагүй зээл, хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй. Барьцаагүй зээл гэдэг ядууралтай тэмцэх хамгийн том зэвсэг юм. Мөнгө санхүүг хуваарилахад зөвхөн банкууд бус банк бус санхүүгийн байгууллагууд, вентур капитал сангууд оролцож, олон талт байдлыг бий болгох цаг болжээ.
Монгол бол далайд гарцгүй, хоёр том хөршид хашигдсан орон. Тийм болохоор бид дэлхийн энгээр сэтгэж, даяаршлын давалгаанд хөлөг онгоцоо зөв залах цаг учиртай.
Наранбаярhttp://www.blogger.com/profile/02198783561307625760noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-23558267.post-83433693177050094032017-01-08T21:10:00.000+08:002017-01-08T21:10:02.032+08:00Далай багшийн айлчлалын тухай (2016)
Өнөөдрийн олон улсын санхүү, эдийн засгийн талбарт "Вашингтон" болон "Бээжин консенсус" хэмээх үзэл бодол эсрэгцэж байна. Аль аль нь өөрийн давуу болон сул талтай. Том зээлийг нэг улсаас авах нь тусгаар тогтнолоо барьцаалах аюултайг бид бүгд л мэднэ. Далай ламын айлчлал биднийг Бээжин бус Вашингтон консенсус руу илүү ойртуулсан болов уу.
Түвэдээс дамжин орж ирсэн бурхны шашин 1990 оноос хойш сэргэсэн, харин цаашдын хөгжлийн үе шат монголчууд биднийг хүлээж байна. Энэ үйлсийг бурхны шашны өндөр мэдлэгтэй залуу хуврагууд нэр төртэй биелүүлнэ гэдэгт би итгэнэ.
Наранбаярhttp://www.blogger.com/profile/02198783561307625760noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-23558267.post-39687993697172298922017-01-08T21:08:00.001+08:002017-01-08T21:08:33.289+08:00Изанаги, Изанами (2016)
Домгийн талаар ойрын үед бодоод байгаа юм. Японы "Эртний явдлын тэмдэглэл" буюу "Кожики" хэмээх бүтээл бий. 711 онд зохиогдсон гэдэг. Тухайн үед японы авиа тэмдэглэх үсэг хараахан бүрэлдээгүй үе тул манай Нууц товчоог тэмдэглэсэн аргаар буюу ханз үсгээр япон үгийг тэмдэглэсэн тал бий. Аливаа үндэстэнд гарал үүслээ тэмдэглэсэн миф буюу домог байдагчлан уг бүтээл эхнээсээ л бурхдын ертөнцөөс эхэлнэ.Эдгээр үлгэр домгоос Изанами, Изанаги-гийн домог миний анхаарлыг татдаг юм. Энэ хоёр бурхан эхнэр нөхөр болж, Японы арлуудыг төрүүлнэ. Түүнээс гадна Японыг эрхшээсэн олон бурхныг төрүүлэх боловч эхнэр Изанами нь Галын бурхныг төрүүлэхдээ умай нь шатаж, төрөлтийн хүндрэлээр өөд болон, үхэгсдийн оронд заларна. Нөхөр нь хайрт эхнэр дээрээ очихоор үхэгсдийн ертөнцийн агуйд ороод гэрэл гарган, хайрт эхнэрийнхээ хагас үмхэрч үзэхийн аргагүй болсон дүрийг харчихдаг. Изанами нөхөртөө ийм дүрээ харуулсандаа ичиж, уурлаж, сүүлдээ үзэн ядаж, нөхрийнхөө амийг авахаар хөөнө. Нөхөр нь сам шидэж уул болгон гэх мэт монгол ардын үлгэрт ч гардаг үйл явдал өрнөнө. Арай ядан хадан агуйн гадаа гарч амьдын ертөнцөд орж ирэхэд агуйн хананы цаанаас Изанами "Би өдөр бүр 1000 хүний амийг бүрэлгэн чамаас авна" гэж занахад Изанаги "Би тэгвэл өдөр бүр 1500 хүн төрүүлнэ" гэдэг...Домог ийнхүү цааш үргэлжилнэ. Ард түмнүүдийн домогт төстэй үйл явдлууд дэндүү олон. Үхэгсдийн орны үүдэнд байдаг агуй бол эртний Грекийн домог үлгэрийн Геракл баатрын бүлэгт гардагтай төстэй байхад чөтгөр болон хувирсан эхнэрээсээ зугтдаг нь манай үлгэрт ч байх жишээтэй.
Энэхүү бүтээл Шинэ Монгол сургуулийн номын санд япон хэлээр бий. Манга буюу комикс байдлаар хялбаршуулсан нь ч байгаа.
Наранбаярhttp://www.blogger.com/profile/02198783561307625760noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-23558267.post-50656866097930228812017-01-08T21:07:00.002+08:002017-01-08T21:08:57.142+08:00Өндөр гэгээний нэгэн хөрөг (2016)
Наранбаярhttp://www.blogger.com/profile/02198783561307625760noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-23558267.post-37502356037008540722017-01-08T21:05:00.001+08:002017-01-08T21:05:45.445+08:00Эрвээхэй хатагтайн дуулал (2016)
Наранбаярhttp://www.blogger.com/profile/02198783561307625760noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-23558267.post-18687259332188136462017-01-08T21:04:00.000+08:002017-01-08T21:04:12.709+08:00Бэлэн мэдлэгийн тухайд (2016)
Наранбаярhttp://www.blogger.com/profile/02198783561307625760noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-23558267.post-67965750475689758612017-01-08T21:02:00.001+08:002017-01-08T21:02:23.128+08:00Зөвийн дарангуйллын тухай
Наранбаярhttp://www.blogger.com/profile/02198783561307625760noreply@blogger.com0