Үгэнд далдын хүч агуулагдана. Япон хэлэнд үүнийг илэрхийлэх бүр тусгай үг байна. Котодама гэнэ. Бид ном уншуулж, тарни цээжилдэг нь үгэнд агуулагдсан далдын хүчийг шүтэж буй хэрэг.
"Худлаа юмыг зуун удаа хэлэхээр үнэн болдог", "Амны билгээс ашдын билэг", "Эвэр амтан" гээд ардын үгэнд иймэрхүү үзэгдлийг аль эртнээс томъёолжээ. Хүний нийгэм гэдэг амьд организм л гэсэн үг. Хүмүүс оюун ухаандаа юуг тунгаан, юу гэж ярина тэрүүгээр нь л болдог. Ухаандаа, хөрөнгийн биржийн хувьцааны үнэ удахгүй өсөх нь гээд яриад эхэлбэл, хүн бүр тийш хошуураад нэг хэсэгтээ өснө. Эдийн засаг хямарлаа, төгрөгийн ханш уналаа гэвэл бас л хошуурах үзэгдэл үүсч, тэгсгээд цуурхлын дагуу болно. Тэгэхээр эдийн засаг, улс төрийн шинжлэх ухаан гэдэг байгалийн ухаан шиг яг таг яс тас тооцоо гаргаж ирдэггүйн дээр, ирээдүйг таамаглах аргагүй гэж үзнэ. Юунд хэрэгтэй ухаан юм бол доо тэгвэл. Эдийн засгийн ухаан эдийн засгийн ухааны номон дотор бий гэдэг үг бий. Амжилт олсон бизнесмэнүүд дотор өндөр боловсролтон, докторууд тэр болгон байдаггүй.
Хямрал хямрал гэж амтай бүхэн ярьж байна. Гадаад хүчин зүйл ч байгаа нь үнэн. Яг л хэлснээр хямрал хүрээд ирлээ. Бүр түймрийн гал шиг. Хошуурах үзэгдэл газар авч байна. Хошууралдсан олон өөрийгөө сөнөөнө. Цээж баян шиг аашилж асан олон түмэн даруухан даруулгатай байхыг сурч байх шиг.